MongoliaX

MongoliaX.MN веб сайтаас үнэн ботид, сонирхолтой, шинэ технологи, шинжлэх ухааны, байгаль, аялал жуулчлал, түүх, сонирхолтой нийтлэл мэдээллийг байнга уншиж байна уу.

Танин мэдэхүйн сонирхолтой 24 баримт

Танин мэдэхүйн сонирхолтой 24 баримт

   Өнөө цагт шинжлэх ухаанд тайлагдаагүй нууц ховор ч тэрхүү нээлтүүдээс хүмүүс биний мэддэггүй зүйл олон ажээ. Урьд өмнө нь сонсож байсан мэт боловч хүмүүсийн тэр бүр мэддэггүй сонирхолтой мэдээллийг хүргэе.

1.    Хүмүүс хэзээ ч тохойгоо долоож чадахгүй. Энэ мэдээллийг анх сонссон хүмүүсийн 75 хувь нь тохойгоо долоох гэж туршиж үзнэ.
2.    Харх, морь хоёр хэзээ ч бөөлждөггүй.
3.    Хэрэв та найтааж байхдаа нүдээ хүчээр нээвэл, нүдний алим сугарч унах магадлалтай.
4.    Мөн хэт хүчтэй найтаавал хавиргаа хугалах эрсдэлтэй.
5.    Нэг цаг чихэвч зүүвэл юу болдог гэж санана. Чихэвч зүүснээр чихэн дэхь бактерийн хэмжээ 700 дахин ихэсдэг байна.
6.    Гэрлэсэн хүмүүсийн 35 хувь нь өөр хэн нэгэнтэй болзох гэж өөрийгөө сурталчилсан байдаг гэнэ.
7.    Уруулын будаг болгон найрлагандаа загасны хайрс агуулсан байдаг ажээ.
8.    Хүн унтаж байхдаа амьдралынхаа туршид нийт 70 төрлийн шавьж болон 10 янзын аалз иддэг.
9.    Хүмүүс мөнгийг цаасаар хийдэг гэж боддог ч үнэн хэрэгтээ хөвөн, даавуу ашиглах нь олонтаа. 1932 онд АНУ-ын Вашингтон хотод модоор хийсэн мөнгийг богино хугацаанд ашиглаж байсан түүхтэй.
10.    Хүмүүс хоол хүнсгүйгээр нэг сар орчим амьдарч чадах ч усгүй бол ганц долоо хоног орчим амьдарна. Таны биен дэхь ус 1 хувиар багасахад л цангах мэдрэмж төрдөг. Харин биеийн нийт ус 10 хувиар багасвал шууд үхнэ.
11.    Дэлхий дээр амьдарч буй хүмүүсийн тэн хагас нь амьдралдаа нэг ч удаа утсаар ярьж үзээгүй байдаг.
12.    Таны биен дэхь атомуудын 98 хувь нь жил бүр шилжиж, байраа сэлгэж байдаг.
13.    Хэрэв та задгай сансарт гарвал агаарын даралт байхгүй учраас багтарч үхэхээсээ өмнө дэлбэрэх аюултай.
14.    Хүний гэдсэнд хоёр долоо хоног шинэ салст давхарга ургаж байдаг. Өөрөөр хэлбэл  эдгээр давхаргууд арьстай адил байнга төлждөг гэнэ.15.    Кетчупыг 1830-аад оны дунд үед эмийн зориулалтаар худалдаалдаг байжээ.
16.  Финландад Доналд нугасны тухай комикс ном худалдаалахыг хориглосон байдаг. Учир нь Доналд өмд өмсдөггүй учраас хүүхдүүдэд сөрөг нөлөөтэй гэж үзжээ.17.    Хүний зүрх өдөрт 100 мянган удаа цохилдог.
18.    Тив бүрт Ром гэдэг нэртэй хот бий.
19.    Хүний гуяны яс бетон хананаас ч илүү бат бөх байдаг.
20.    Биднийг амьсгалах бүрт хавирга хөдөлж байдаг бөгөөд жилд 5 сая гаруй удаа хөдөлгөөн хийдэг.
21.    Тэмээн хяруулын нүд тархинаас нь том байдаг.
22.   Хэрэв та 8 жил 7 сар 6 хоног хашгирч ориловол нэг аяга кофег халаахад хангалттай хүрэлцэх тийм хүчтэй дууны энергийг ялгаруулна.
23.    Эрвээхийнүүд хөлөө долоож, амтлах дуртай.
24.    Хүн, далайн гахай хоёр сексээс дээд зэргийн таашаал авдаг цорын ганц амьтад юм. Өөр ямар ч төрөл ийм мэдрэмж авдаггүй.