MongoliaX

MongoliaX.MN веб сайтаас үнэн ботид, сонирхолтой, шинэ технологи, шинжлэх ухааны, байгаль, аялал жуулчлал, түүх, сонирхолтой нийтлэл мэдээллийг байнга уншиж байна уу.

Нойргүйдэл өвчний шалтгаан, ангилал, эмчилгээ

Нойргүйдэл өвчний шалтгаан, ангилал, эмчилгээ

Нойргүйдэл өвчний шалтгаан, ангилал, эмчилгээ
Нойрны эхлэл, үргэлжлэл өөрчлөгдөж, өнгөц, сэргэг, чанаргүй унтахыг нойргүйдэл гэнэ. Нойрны үргэлжлэх хугацаа багасч, нойр ханахгүй байх эмнэл зүйн шинжээр илэрнэ.
Тархалт:
• Ихэнх оронд нийт хүн амын 10-20%
• Нийт насанд хүрэгсдийн 1/3 нь нойргүйдэх эсвэл нойрмоглох зовиуртай байдаг.
Ангилал:
• Анхдагч нойргүйдэл: Эмгэг физиологийн хувьд биеийн ачаалал хэтэрч, буруу зан үйлийн улмаас нойргүйдлийг үүсгэж, сэрүүн үед биеийн ачаалал даах чадвар буурах эмгэг юм.
• Хоёрдогч нойргүйдэл: Дотрын, дотоод шүүрлийн, мэдрэлийн, сэтгэцийн эмгэгийн суурин дээр үүснэ.
• Шалтгаан тодорхойгүй нойргүйдэл: Хүүхэд насанд эхэлж, насан туршид үргэлжилдэг эмгэг юм.
➢ Төв мэдрэлийн тогтолцооны нойр – сэрэнгэ байдлын зохицуулга алдагдаж, насан туршид хангалттай унтаж чаддаггүй байна.
• Нойрыг багасгах, хорих зан үйлд:
➢ Унтахын өмнө сэтгэл хэт зовинох
➢ Унтах гэж хэт чармайх
➢ Орчин солигдох үед нойр муудах
➢ Зарим хүмүүс бодит байдал дээр хангалттай унтдаг боловч, өөрсдийгөө нойргүйдэлтэй гэж дүгнэдэг.
Нойргүйдлийн шалтгаанд:
• Мэдрэлийн эмгэгүүд: Тархины судасны эмгэг, тархины хавдар, гэмтэл, эпилепси, нойрны эмгэгүүд, архаг өвдөлт
• Сэтгэцийн эмгэгүүд: Сэтгэцийн бүх эмгэгүүд нойронд нөлөөлж болно.
Айдас түгшүүр болон сэтгэл гутрал
• Бусад шалтгаанд:
➢ Мансууруулах бодис болон эмийн зохисгүй хэрэглээ, хордлогын байдал
➢ Архи, кофейн
➢ Антибиотик, сэтгэл гутралын эсрэг эм
➢ АД буулгах эм, шээс хөөх эм
➢ Кортикостеройд, ноотроп бэлдмэлүүд (пирацетам)
➢ Цитостатик, тураах бэлдмэлүүд, бамбайн дааврууд
➢ Мансууруулах бодис, нейролептик бэлдмэлүүд (галоперидол, рисперидон)
Нойр тойрсон эмгэгүүд:
• Нойрны хэмнэл алдагдах
• Парасомни
• Шөнийн татвалзал (Noctural myoclonus)
• Шүд хавирах (бруксизм – нойронд зажлалтыг зохицуулдаг тодорхой бүтцүүдийн үйл ажиллагаа алдагдах)
• Нойронд ярих, явах, шээх
• Нойронд амьсгал бөглөрөх
• Шөнийн аймшиг – аажим долгионы нойронд гэнэт сэрж, орилж хашгирна. Сэрэхгүйгээр буцаж унтана. Өглөө үйл явдлаа санахгүй.
• Хэт нойртолт: Сүүлийн 14 хоногт 10-аас дээш цаг унтана. Унтаад бие амрахгүй. Тархины хавдар, сэтгэц нөлөөт эм удаан хэрэглэх үед илэрнэ.
Эмчилгээ:
➢ Зөвхөн өдрийн цагаар хэт ядарч, ажлын үр бүтээл муудах тохиолдолд эмээр эмчилнэ.
➢ Дотор болон сэтгэц, мэдрэлийн суурь эмгэгийг эмчлэх
➢ Богино хугацаанд (4 долоо хоног хүртэл) тайвшруулж, нойрсуулах эмийн бэлдмэл хэрэглэх
➢ Өндөр настай хүн, цэвэршсэн эмэгтэйчүүдэд Мелатонин сонгох
➢ Түр зуур хямарсан хүнд ургамлын гаралтай бэлдмэл болох бамбайн ханд, персен
➢ Хамар битүүрэх, астма зэрэг харшлын зовиуртай хүнд антигистамин
➢ Удаан хугацаагаар сэтгэл гутралын байдалд орсон хүнд антидеппрессант гэх мэт сонгоно.
Сэтгэл болон зан үйл засах эмчилгээ. Үүнд:
➢ булчин суллах аргууд бясалгал
➢ амар амгалан байдлыг дотроо дүрслэх
➢ эерэг сайхан зүйл бодох, сөрөг бодол зогсоох
➢ нойрыг сэдээх бодлоор орлуулах
Уламжлалт эмчилгээ
➢ зүү эмчилгээ, төөнүүр хийх

Ивэрхий гэдэг нь хэвлийн урд ханын булчин давхаргын дутагдал эсвэл хэвлийн өмнөд ханын төрөлхийн нүхнүүд битүүрээгүйгээс болж нээлттэй хэсгээр хэвлийн эрхтнүүд (ихэвчлэн нарийн гэдэс. сэмж) гарахыг хэлнэ. Энэ нь ихэвчлэн арьсан доор овойж харагддаг.
Цавины ивэрхий нь биеийн цавины хэсэгт орших нүхээр хэвлийн хөндийн эрхтнүүд хэвлийн өмнөд хананаас гадагш товойж гарах үзэгдэл ба эрэгтэй хүүхдүүдэд хуйхнагт орсон хэлбэртэй байж болно. 1-5% тохиолдох ба дутуу төрсөн хүүхдүүдэд 10-30% тохиолдоно. Эрэгтэй хүүхдэд охидуудаас 4-8 дахин их тохиолддог.
Шалтгаан. Эрэгтэй хүүхдэд үр хөврөлийн үед төмсөг хэвлийн хөндийд үүсдэг ба жирэмсний 7 дахь 7 хоногтойд цавины сувгаар доошлон хуйхнагт ордог. Энэ суваг нь хүүхэд төрөхөөс өмнө хаагдах ёстой нь хаагдаагүйгээс ивэрхий үүсэх шалтгаан болдог байна.
Эрсдэлтэй хүүхдүүд
• Дутуу эсвэл бага жинтэй төрсөн нярай
• Эцэг эх нь ивэрхийтэй байсан
• Өөр урологийн асуудалай бол (төмсөг буугаагүй гэх мэт)
Ивэрхийг үүсгэхгүй байхын тулд хийх арга хэмжээ гэж байхгүй. Хэвлийн ханын булчингийн хэсэг нь төрөлхийн зайтай байх боловч ивэрхий хэдэн насанд ч үүсч болно. Ихэвчлэн эхний 1 жилийн дотор үүсдэг. Мөн ивэрхийтэй төрсөн нярайд авах арга хэмжээ байхгүй.
Ивэрхий ихэвчлэн баруун талд үүсдэг боловч зүүн болон 2 талд үүсэх тохиолдлууд байна.
Ивэрхий уйлах болон дүлэх үед гарч ирэх ч эдгээр нь шалтгаан биш юм.
Шинж тэмдэг
• Цавины ойролцоо овойх
• Хуйхнагт овойх
Овгор зүйл :
➢ тэмтрэхэд ихэчлэн өвчингүй
➢ зөөлөн, гөлгөр
➢ хүүхэд хэвтрэх болон тайван байх үед алга болж болно
➢ уйлах, ханиах болон дүлэх үед томорч болно.
Хавчигдсан ивэрхий: Хэрвээ овойсон зүйл буцаж орохгүй бол энэ нь хавчигдсан гэсэн үг юм. Хэрвээ ивэрхий хавчигдвал гэдэс эсвэл сэмж цусан хангамжаа алдан үхжинэ. Шинж тэмдэг:
o Хүүхдийн бие муудах
o Цавь орчим өвдөх
o Огиулж бөөлжих
o Халуурах
o Овойсон зүйлийн өнгө улаан хөх болж хувиран хатуурах
Эмчилгээ
• Хэрвээ ивэрхий хавчигдаагүй бол яаралтай мэс заслын эмчилгээ шаардлагагүй, мэс заслын эмчилгээг төлөвлөгөөтөөр хийж болно
• Хэрвээ ивэрхий хавчигдсан бол зайлшгүй яаралтай мэс засалд орох шаардлагатай
➢ Заавал мэс засалд орох шаардлагатай юу?
Тиймээ, мэс заслаас өөр эмчилгээний арга байхгүй.
➢ Хэзээ мэс засалд орох шаардлагатай вэ?
Хүүхдийн ивэрхийн болон насны байдлаас шалтгаална. Хэрэв ивэрхий хавчигдсан бол яаралтай мэс засалд орох шаардлагатай. Хавчигдаагүй бол эрэгтэй хүүхэд 6-9 сартайд орох тохиромжтой бол охидууд оношлогдоод удалгүй орох ёстой. Учир нь өндгөвч орж хавчигдвал тэр өндгөвч цаашид үйл ажиллагаа явуулах чадваргүй болох магадлалтай.
➢ Ямар төрлийн мэс засалд ордог вэ?
Нас болон ивэрхийн байдлаас шалтгаалан дурангийн болон нээлттэй “Ивэрхий засах” мэс засалд орж болно. Хоёр төрөл хоёулаа ерөнхий унтуулагатай ордог.
➢ Мэс заслын дараа яах вэ?
Ивэрхийн мэс засал нь ихэвчлэн өдрийн мэс заслын төрөлд ордог учир өдөртөө буцаад гэртээ харина. Гэхдээ цөөхөн тохиолдолд 1-2 хоног эмнэлэгт хэвтэж болно.
➢ Дараагийн үзлэг?
Эмч дахин хэдэн удаагийн үзлэг төлөвлөж шархны эдгэрэлт болон хүүхдийн биеийн байдлыг үнэлдэг учир мэс заслын дараа эмч уулзах өдрөө тохирно.
➢ Мэс заслаас 1-2 хоногийн дараа хүүхэд хэвийн хөдөлгөөн хийж тоглож болдог.

Хариулт үлдээх

Сэтгэдэл бичихдээ эхлээд бодоод дараа нь бичнэ үү.
* тэмдэгтэй талбарт заавал мэдээлэл оруулан!


300 ширхэг үсгийн хязгаартай

secret code