MongoliaX

MongoliaX.MN веб сайтаас үнэн ботид, сонирхолтой, шинэ технологи, шинжлэх ухааны, байгаль, аялал жуулчлал, түүх, сонирхолтой нийтлэл мэдээллийг байнга уншиж байна уу.

Таны интернет хөтөч Firefox удаан байна уу?

Таны интернет хөтөч Firefox удаан байна уу?

Таны интернет хөтөч Firefox Mozilla програм гацаж уддаг бол доорхи аргуудыг хэрэглээд үзэхийг зөвлөж байна.
Юуны түрүүнд хаяг бичдэг хэсэг дээр about:support гэх утгыг бичиж ажиллуулбал доорхи зургийн байдалтай цонх гарч ирэх болно.

Refresh Firefox... товч дээр дарвал таны хөтөч програм өөрийн өмнөх хуучин мэдээлэл, нэмэлтээр суусан жижиг програм, хадгалсан нууц үг, түүх гэх мэт мэдээллийг бүгдийг устгаж зөвхөн bookmarks буюу хадгалсан хаягуудыг үлдээх болно. Та интернет үзэж байгаад шууд хаах эсвэл өмнөх хуучин мэдээллүүд таны компьютер дээр үлдсэнээр дискын зайг дүүргэх мөн ажиллах хурдыг багасгаж байсныг цэвэрлэж байна гэсэн үг юм.

Restart with Add-ons Disabled...  товч дээр дарвал таны хөтөч програмыг дээрхийн адил боловч хөтөч програм дээр нэмэлт суусан програмуудыг хязгаарлаж дахин эхлүүлэхийг таниас асуух болно. Бага насны хүүхэд өөрөө мэдэхгүй янз бүрийн тоглоом болон зарын нэмэлт програмууд нэмээд суулгачихдаг үүнээс сэргийлж устгах чухал хэлбэр юм.




Санах ой ашиглалтыг багасгах
хэрэв та интернет хөтөч Firefox програм дээр олон Tab(s) -тай ажиллаж байгаа ба энэ нь таны компьютерын санах ойг дүүргэж гацааж цаашид ажиллахад төвөгтэй байгаа бол доорхи зурагтай адил хөтчийн хаяг бичдэг хэсэг дээр about:memory гэж бичээд ажиллуулна. Ингэснээр доорхи цонх гарч ирэх ба Minimize memory usage товч дээр дарвал таны интернет хөтөч програмын хэрэглэгдэхгүй байгаа хэсгүүдийн санах ойн хэрэглэгээг багасгаж өгнө. энэ үйлдэл нь санах ойн багтаамж багатай комьютерүүдэд их хэрэгтэй зүйл юм. 





тохиргоо хийх арга
1. tools > Privacy цэсээр орно
2. Remember history, Never remember history сонголтууд байгаа тэдгээрээс Remember history сонговол таны интернет хөтөч програм таны үзсэн бүх мэдээллийг хадгалаад явах болно. Хэрэв Never remember history сонговол хөтөч програм ямар нэгэн мэдээлэл, хөтчийн түүх, нууц үг хадгалж явдаггүй бүгдийг сонголтгүй устгадаг. Хэрэв Use custom settings for history -г сонговол ямар зүйлийг санах мөн санахгүй байхыг сонгож өгөх боломжтой болно. 

3. Clear history when Firefox closes -г сонговол 4-р дугаарласан хэсэг ямар зүйлсийг интернет хөтөч програмыг хаах үед устгахыг сонгож өгч болно. 
Энэ сонголт маш их давуу боломжууд өгдөг. Жишээ нь: яаралтай хөтөч програмыг хаах үед устгахаар сонгосон бүх мэдээллийг хөтөч өөрөө устгадаг. өөрийн нууц үг болон хэрэгтэй мэдээллээ алдана гэхээс айх зүйлгүй болно. Мөн компьютерын диск зай, санах ойд тус нэмэр болдог. Интернет хөтөч програмыг дахин хэрэглэх үед цэвэрхэн мөн хурдтай байдаг. Нууц үгийг устгаад дахин хэрэглэх бүрдээ бичнэ гэдэг хүний санах оюун ухаанд бас тустай дасгал юм.



Хэрэв таны интернет хөтөч Firefox програм хуучин хувилбар бол Help цэсээр орж About Firefox дээр дарж сүүлийн хувилбараар шинэчлэх боломжтой.



Хэрэв нэмэлт асуух зүйл манай хуудас луу мессеж бичээрэй.

Хариулт үлдээх

Сэтгэдэл бичихдээ эхлээд бодоод дараа нь бичнэ үү.
* тэмдэгтэй талбарт заавал мэдээлэл оруулан!


300 ширхэг үсгийн хязгаартай

secret code