MongoliaX

MongoliaX.MN веб сайтаас үнэн ботид, сонирхолтой, шинэ технологи, шинжлэх ухааны, байгаль, аялал жуулчлал, түүх, сонирхолтой нийтлэл мэдээллийг байнга уншиж байна уу.

Монголын Уран Зургийн Галерей

Монголын Уран Зургийн Галерей

Монголын Уран Зургийн Галерей нь Монголын орчин үеийн дүрслэх урлагийн бүтээлүүдтэй олон түмнийг танилцуулах зорилгоор Соёл урлагийн хөгжлийн хорооны даргын 1991 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 187 тоот тушаалаар байгуулагдан, Дүрслэх Урлагийн Музейгээс салж бие даан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
Галерей нь 1921 оны Ардын Хувьсгал ялснаас хойш өнөө үе хүртэл бүтээгдсэн дүрслэх урлагийн шилдэг бүтээлүүдийг сонгон цуглуулж, сан хөмрөгөө баяжуулах, судлан сурталчилах, хадгалж хамгаалах, нийгэм, түүх, соёлын хөгжлийн зүй тогтлыг баримтжуулах, дүрслэх урлагаар дамжуулан үзэгчдэд гоо зүйн болон урлагийн боловсрол олгох зорилго, чиглэлтэй төрийн үйлчилгээний байгууллага юм.
Манай алтан сан хөмрөгт монгол зураг, уран зураг, зураасан зураг, баримал, сийлбэр, хөөмөл, ардын гар урлал, хатгамал зэрэг Монголын орчин үеийн дүрслэх урлагийн шилдэг бүтээлүүд хадгалагдаж байна. Энэхүү бүтээлүүдээс та бүхэн нүүдэлчин монголчуудын өнө эртний түүх, соёл, үндэсний ёс заншил, ахуй амьдрал, аж байдал түүнчлэн уудам хээр тал, говь хангайн үзэсгэлэнт байгалийн сонин дүр дүрслэлийг тусгасан уран бүтээлүүд болон чөлөөт сэтгэлгээний орчин үеийн шинэ бүтээлүүдийг тольдон соёрхох боломжтой юм.
Түүнчлэн, гадаадын мэргэжил нэгт байгууллага, хувь хүмүүстэй байнгын харилцаатай ажиллаж, харилцан туршлага солилцох, төсөл хэрэгжүүлэх, ерөнхий боловсролын сургуулиудын сурагчид болон мэргэжлийн их дээд сургуулиудын багш, сурагчидтай хамтран дэлхийн урлагийн болон монголын орчин үеийн дүрслэх урлагийн талаар  үзэсгэлэн гаргах, хамтарсан сургалт, семинар  явуулах, санал бодлоо солилцох зэрэг олон талт ажлыг зохион байгуулдаг. Сүүлийн жилүүдэд гадаад харилцаагаа улам өргөжүүлэн ажиллаж байгаа бөгөөд Юнеско, ICOM /олон улсын музейн зөвлөл/, Азийн урчуудын хороо, Монгол улсад суугаа гадаад орны Элчин сайдын яамдууд, Японы Фукоука хотын Азийн урлагийн музей зэрэг байгууллагуудтай хамтын ажиллагаатай явж ирлээ.

Хариулт үлдээх

Сэтгэдэл бичихдээ эхлээд бодоод дараа нь бичнэ үү.
* тэмдэгтэй талбарт заавал мэдээлэл оруулан!


300 ширхэг үсгийн хязгаартай

secret code