MongoliaX

MongoliaX.MN веб сайтаас үнэн ботид, сонирхолтой, шинэ технологи, шинжлэх ухааны, байгаль, аялал жуулчлал, түүх, сонирхолтой нийтлэл мэдээллийг байнга уншиж байна уу.

Монгол улс 2015 онд 4 САЯ дахь иргэнээ хүлээж авах боломж байсан

Монгол улс 2015 онд 4 САЯ дахь иргэнээ хүлээж авах боломж байсан

Энэ мэдээллээр Монгол улсын хүн амын хөгжлийн түүхийг сүүлийн 100 жилийн хүн амын тооллого мэдээлэл дээр үндэслэн хэрхэн эдийн засгийн байдал болон түүхтэй холбогдож байгаа талаар товч мэдээллийг график, зураг хослуулан нэгтгэн оруулж байгаагаас гадна хэрэв Монгол улсын эдийн засгийн байдал хамгийн өндөр байсан байдлаа хэвээр хадгалаад явсан бол Монголын хүн амын тоо толгойд хэрхэн нөлөөлж болох талаар таамаг тоог багтаасан байгаа.

Монгол улс 1918 онд Богд Хааны тоогоор 647500 орчим хүн амтай байсан гэсэн түүхэн баримт байдаг. Саяхан нэг жилийн өмнө 2015 онд Монгол улс 3 сая дахь иргэнээ баяртайгаар хүлээн авсан гэж том баяр болсон.
Монгол улс хүн амын тоо болон тооллын бүртгэл 1918, 1935, 1944, 1956, 1963, 1969, 1979, 1989, 2000, 2010 онуудад хийж бүртгэсэн байдаг.
Доорх хүснэгт хүн амын тооллого хийсэн онуудыг харгалзах хүн амын тоотой нь харуулж байна.
тоон бүртгэлтэй он Хүн амын тоо
1918 647,500
1935 738,200
1944 759,100
1956 845,500
1963 1,017,100
1969 1,197,600
1979 1,595,000
1989 2,044,000
2000 2,373,500
2010 2,647,500
2015 3,000,000
Доорх графикийн ягаан өнгөтэй ботид гэдэг уул дүрслэл нь 1918 - 2015 он хүртэлх Монгол улсын нэг зуун жилийн түүхэнд хүн амын тоо болон тооллого ямар байсан талаар ботид тоон мэдээг харуулж байна.

Мөн графикийн хөх цэнхэр зохиомол гэдэг уул дүрслэл нь Монгол улсын хүн амын өсөлт болон эдийн засаг, үйлдвэржилт хамгийн өндөр тоологдсон 1989 оноос хойших хүн амын тооллого хийгдсэн онуудын ботид цэвэр өсөлтийн дүн дээр тэр тооны 20%-г нэмээд явбал 2015 онд Монгол улсын хүн ам хэд байх байсан гэдгийг таамаг тоогоор үзүүлж байгаа юм.

Мөн та өөрөө сонгож доорх (10%, 20%, 30%, 40%) хувиар тэмдэглэсэн товчнууд дээр дарвал Монгол улсын хүн амын өсөлт, эдийн засаг, үйлдвэржилт 100 жилийнхээ түүхэнд хамгийн өндөр тоологдсон 1989 оноос эхлүүлэн хүн амын цэвэр өсөлтийг дараах хувиар өсгөж, 1989 оны эдийн засгийн байдлыг цааш хэвээр сайжруулан үргэлжлүүлээд явсан бол 2015 онд Монгол улсын хүн ам хэд болох байсан вэ гэсэн асуултад зохиомол таамаг тоогоор хариулт өгөх болно.

 
Доорх хүн амын цэвэр өсөлтийн тоог харуулсан график нь 1918 - 2015 он хүртэлх хүн ам хэрхэн өсөж байсан мөн түүхийн он цагуудаас болж өсөж буурч байсан талаар харуулах юм.

1933 - 1944 он хүртэл Монгол улсын хүн амын өсөлт огцом унасан харагдаж байна. Энэ хугацааны хооронд халын голын дайн мөн Монгол улсад шашин шүтлэг, үзэл бодол, эд хөрөнгийн төлөө иргэний дайн болсон. Энэ дайны улмаас олон хүн дайны хөлд алагдаж мөн ял авч цаазлуулсан байдаг. Хүн амын зүй бус хорогдол мөн энэ айдас түгшүүр нь хүн амын төрөлтөд сөрөг байдлаар сэтгэлд нь нөлөөлж эдийн засгийн байдлыг муутгасан юм.
1963 - 1969 оны хооронд Монгол улсын хүн амын өсөлт удааширч байна шалтгаан байгаа байх.
1969 - 1979 оны хооронд Монгол улсын хүн амын өсөлт огцом дээш өссөн байна бас шалтгаан байгаа байх.

1989 оны хүн амын тооллогоор цэвэр өсөлт 449,000-д хүрч байсан байна. 1990 оноос өмнөх жилүүдэд Монгол улс хүн төвтэй бүх зүйлийг ард иргэдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилт, эрдэм боловсрол гэх мэт сайн сайхан амьдралын төлөө хамтран хөдөлмөрлөж ажилладаг байсан  байна.

1989 - 2010 он хүртэл Монгол улсын хүн амын цэвэр өсөлтийн тоо 1930 оны үе адил дайны байдалтай байгаа мэт огцом багасаж ирсэн байна. 1990 оноос хойш хүн амын өсөлт буурахад муугаар нөлөөлөх нэмэлт олон шалтгаанууд гарч ирсэн. Эдгээр нь эдийн засгийн хүнд байдал, ажилгүйдэл, ядуурал, өвчин эмгэг, зүй бусаар нас барах, үр хөндүүлэх, гэр бүлийн хүүхдийн тоо цөөрөх, гэр бүл салах, гэрлэлт хойшлох, хулгай дээрэм ихсэх, архидан согтуурах, сэтгэл санаагаар унаж муу зүйлд уруу татагдах, амьдралыг хүндээс болж гэр бүлийн хэрүүл нэмэгдэх, стресс, үр хүүхдээ зодох, сэтгэлийн дарамтад орж олон эцэг эхчүүд нас барж хүүхдээ өнчрүүлэх гэх мэт хүн амын өсөлтөд нөлөө үзүүлж болох олон гамшиг ууд нүүрлэж эхэлсэн.

Байгаль дээр ган зуд болох үед ямар ч төрлийн амьтны хоол хүнс ховордож амьдрах нөхцөл хэцүү болж ирснээр өсөлт хөгжил тоо толгой хорогдож эхэлдэг. Дайны хажуугаар дажин гэгчээр тухайн амьтан цөөрч хүч чадалгүй болсноор нутаг усыг харийн амьтан булаах аюул давхар нүүрлэж ирдэг байна.

2010 - 2015 оны хооронд хүн амын өсөлт огцом дээш өссөн нь сүүлийн цэгээс харагдаж байна. Энэ зүйл бас их анхаарал татаж байна. Яагаад гэвэл эдийн засгийн байдал дундаж байгаа энэ үед мөн залуус олон хүүхэд гаргахгүй байгаа боловч өмнөх жилүүдийн хүн амын өсөлтийг 5 жилийн дотор хийх дөхөөд байгаа нь харийн хүмүүс Монгол улсын иргэн болох байдал санасныг бодвол эрс нэмэгдсэн болов уу гэдэг таамаг төрүүлж байна. Монгол улсын иргэншил авсан олон гадаад хүмүүс сүүлийн үед харагдах болсон. Бас нөгөө талаар 80, 90 оны тэр олон хүүхдүүд одоо эцэг эх болж байгаа нь өсөлтөд нөлөөлж байж болох юм. Ямартаа ч энэ талаар судалгаа шинжилгээ хийдэг хүмүүс байвал яг таг мэдээлэл гаргаж ирээсэй гэж бодож байна.


 
Дүгнэлт болгоод хэлэхэд хүн амын өсөлт амьдрах орчин болон эдийн засгийн байдлаас шууд хамааралтай байгаа нь харагдаж байна. Төр засаг ядуурлыг хувь хүний ухамсар луу чихэж өөрсдөө ард цагаан амьтад болж үлдэхээс өмнө энэ бүх хүмүүсийг залж чиглүүлж амьдруулж байх үүрэг хүлээн гэж гарч ирснээ санах хэрэгтэй байна.

Монгол улсын статистикийн мэдээг хүн бүр байнга харж, уншиж байх нь чухал. Улсын статистикийн мэдээ буруу гарч байвал улс буруу хөгждөг яагаад гэвэл зөв дүгнэлт дээрээс зөв бодлого явуулдаг.

Хариулт үлдээх

Сэтгэдэл бичихдээ эхлээд бодоод дараа нь бичнэ үү.
* тэмдэгтэй талбарт заавал мэдээлэл оруулан!


300 ширхэг үсгийн хязгаартай

secret code