MongoliaX

MongoliaX.MN веб сайтаас үнэн ботид, сонирхолтой, шинэ технологи, шинжлэх ухааны, байгаль, аялал жуулчлал, түүх, сонирхолтой нийтлэл мэдээллийг байнга уншиж байна уу.

алтан сав нээх гэдэг зан үйлээр Монголчууд эцэг эхийнхээ хойчийг буруу хийдэг үү

алтан сав нээх гэдэг зан үйлээр Монголчууд эцэг эхийнхээ хойчийг буруу хийдэг үү

Үхвэл Та Өөртөө 
"Алтан Сав" Нээлгэх үү ...?
Монгол хүн үхэхэд лам залж "Алтан Сав" нээлгэх ёстой. Тэнгэр заяатай Монголчууд бид үхээд үхлийнхээ савын үүдийг ламаар заавал яагаад нээлгэх ёстой болчихдог билээ? 
Энэ үхлийн сав хэний "Сав" бэ?
Одот орчлонтой огт холбогдоогүй энэ сав газарт байдаг юм биш үү? Ингэхэд Мөнх Тэнгэрийн Хүү Чингис Хааны маань "Алтан Савыг" бас л нэг тэнэмэл сүнстэй Түвд лам нээсэн хэрэг үү ...?

Нэгэн түүх сөхвөл;
Миний нэг сайн найз хүүхний зүүдэнд аав нь иржээ. Түүний аав нас бараад удаагүй байсан тул айж танил ламдаа боломжийн өглөг, барьц өгөөд ном уншуулбал удалгүй аав нь зүүдэнд нь ирэхээ болсон гэнэ. Аавынхаа сүнсийг ламаар ном уншуулж тамд илгээчихжээ. Энэ тухай надад дотносон ярихад би дотроо маш их эмзэглэж хүүхнийг өрөвдөөд дахиж дотносон ярих гэвч сэтгэл хүрсэнгүй. Хүн гэдэг амьтан сэтгэлийн амьтан билээ. 
Тийм ээ. Монгол хүн үхэхэд лам залах ёстой гэнэ. Тэнгэрт одсон аав, ээж, хань, ижлээ үхэхэд бас л лам залах ёстой гэнэ. Та ч, би ч үхсэн бидний хөлд лам ирж, хэтэрхий шүтлэгтэй бол толгой дээр чинь лам сууж ямар нэг ном уншин, юу ч юм тарнидан шившиж сүнс-үүдийг маань тонилгох үүрэгтэйд та, бид бүгд итгэнэ. 
Монголоор ном хэлж мэдэхгүй лам, Монгол хэл сурдаггүй мулгуу бурхан хоёрт бид хамгийн үнэтэй ухамсар, мөнхрөх ёстой "сүнсээ" даатгах болсон шалтгаан нь юу вэ? 

Дахиад нэг түүх сөхвөл;
Миний аав Дээд Тэнгэрийн хүн. Аав минь Тэнгэрт халихад бид учраа олохгүй лам залж хойдохыг нь уншуулж билээ. Гэтэл гудамжинд явсан үл таних удган хүүхэн дүүтэй минь тааралдаад, "Та нар аавыгаа буруу оршуулсан байна. Тэнгэр заяат хүнийг Тэнгэрт нь илгээх ёстой. Одоо нэгэнт өнгөрсөн тул малгайг нь уулын оройд гаргаж шатаагаад үнэрийг нь Мөнх Тэнгэр Эцэгт нь илгээ" гэжээ. 
Мэдээж бид аавынхаа малгайг Мөнх Тэнгэрт таниулж уулын оройд шатаан хожуу ч болов Тэнгэрийн ёсоор үнэрийг нь илгээлээ. Гэтэл гурван жилийн дараа өнөөх удган, "Аав чинь Мөнх Тэнгэрийн Оронд явахынхаа өмнө үр хүүхдүүдтэйгээ уулзахаар ирнэ" гэж хэлэхэд бид бүгд алмайрав. Удалгүй удган дүүд минь "Аав" сүнсэн биеэр бууж ирээд, "Лам нарын балгаар буруу оршуулагдаж гурван жил газар доор маш их зовлоо" гэж хэлээд ихэд гашуудан уйлж, "Одоо миний биеийн яс булчин бүгд задарч газарт шингэсэн тул аав нь суларч Мөнх Тэнгэртээ буцлаа. Үр хүүхдүүд минь аавдаа санаа битгий зов. Аав нь Мөнх Тэнгэрийн Ороноос үр хүүхдүүдээ үргэлж харж хандах болно" гэж хэлээд нисэн одлоо. Мөнх Тэнгэрийн үрс Монголчуудын үхэл Гэгээн Есүсийнхээс доор байна гэж үү? 
Энэ мөчөөс эхлэн лам нарын сэжиг бүхий асуудлыг танихаар шашны ном, зохиолууд, тарни шившлэгийн учир шалтгааныг тайлах талаар судалж билээ. Зонховын номоос гэгээрэхийн тулд "үхэл зовлон боддог" гэж уншаад мэл гайхаж, "энэ нөхөр Тэнгэрээ олж чадалгүй Үхлийн Эзэнтэй холбогджээ" гэж мэдээд номыг шууд хаялаа. Лам нарын бүхий л үйл, нууц тарни, Түвд бясалгал, жатга, шившлэг бүгд бидний сүнсийг Үхлийн орон Тамд илгээх зорилготой "Хараал" байжээ. Чухамдаа лам нар өөрсдөө хараагдсан хүмүүс ажээ. Монголчуудаас нэг ч лам, нэг ч мухар сүсэгтэн Мөнх Тэнгэрт хүрэхийн аргагүй үхэлтэй харьцаж, "үхлийн хар энергиэр" бузарлагдаж байна.

Хүнээс нууцлаг бурхан, хүнээс нууцлаг, номлол, хүнээс нууцлаг тарни, хүнээс нууцлаг жатга бүгд далд ертөнцтэй холбоотой үхлийн хар энерги байлаа. 
Лам нарын буянаар бидний аавууд, бидний ээжүүд, бид, бидний үр хүүхдүүд "Алтан Сав" нээлгэж Тамын үүдийг тасалбаргүй тогшиж орцгоож байна. 

Бас дахин түүх сөхвөл; 
Америкт ирсэн найзын минь ээж өвчний улмаас тэнгэр халилаа. Тэр хүнд аз тохиожээ. Үхсэн биеийг нь чандарлаж Тэнгэрийн оронд илгээсэн. Энэ улсад ийм л заншилтай. Оршуулгын цайллагад оролцон ярилцаж суухад Оюунаа найзын минь аавд миний аавынхтай ижил түүх давтагдсан байлаа. Түүний аав нас барснаас хойш есөн жилийн дараа үр хүүхдүүддээ ирж уйлан хайлан байж, "Есөн жил газар доор яс булчингаа үйртэл зовлоо" гэжээ. Монголчууд бид Тэнгэрт халивал ямар ч ламын "Алтан Сав" нээлгэж Тамын үүдээр орж Эрлэг бурхадтай уулзалгүй "зүгээр л нэг" Дээд Тэнгэртээ нисэн одож болохгүй гэж үү?
Миний Монголчууд Дээд Тэнгэрийн Хүмүүс. Таныг, намайг, биднийг, бидний бүх сайхан сэтгэлт эгэл жирийн Монголчуудын сүнс-үүдийг Мөнх Тэнгэр Эцэг алгаа тосон авсаар байдаг гэдэгт би итгэнэ. 
Тамын үүдийг тогшиж "Алтан Сав" онгойлгож та үзмээр байна уу? Лам нар найдвартай танд тусална шүү. Өргөл барьцаа л сайн өгөөд бай. Тэнгэр минь. Монгол хүн бид бүгд ламд итгэж аль байдгаа өргөөд "үхлийн хаалга тогших албатай" гэж лам нар ятгана. Тамд очиход буян хийж маш их зардал зарах ёстой гэж лам ятгавч Монгол хүмүүс нүүдэлчин гөрөөчин байх үесээсээ л ямар ч зардалгүйгээр мөнхрөн Мөнх Тэнгэртээ очсоор л байна.
Та "Алтан Сав" нээлгэмээр байна уу? Би ах, дүү, та нарыгаа лам нар шиг "Тамд оч", "Өглөг, авилгалаар чинь би жаргая" гэж увайгүй ятгаж чадахгүй ээ! 
Мөнх Тэнгэрийн Оронд Аав, Ээж Минь Очсон Билээ. Мөнх Тэнгэрт Байгаа Аав, Ээж, Өвөө, Эмээ, Өвөг Дээдэс, Чингис Хаандаа Би Итгэж Байна.


Мөнх Тэнгэрт Байгаад Итгэ!
Та Алзахгүй.

Боржигон Болдбаатар
2017/5/30

эх сурвалж: https://www.facebook.com/boldbaatar.sambuu.79/posts/1884945501759977