MongoliaX

MongoliaX.MN веб сайтаас үнэн ботид, сонирхолтой, шинэ технологи, шинжлэх ухааны, байгаль, аялал жуулчлал, түүх, сонирхолтой нийтлэл мэдээллийг байнга уншиж байна уу.

Шүдээ цагаан болгох энгийн аргууд Туслах цэс

Шүдээ цагаан болгох энгийн аргууд Туслах цэс

Орчин үед хүмүүс нэгнээ харагдах байдлаар дүгнэх нь хэвийн үзэгдэл болсон. Иймээс хүмүүс өөрийг нь бусад хүн хэрхэн харж байгаа бол гэдэг дээр анхаарлаа хандуулдаг болоод байна. Шүд бол хүний эрүүл мэнд болон хэрэглээний талаар хамгийн их мэдээлэл өгдөг зүйл байдаг аж. Таны шүд шар байх нь тамхи татдаг, кофе их хэмжээгээр уудаг зэргийг харуулж байдаг юм. Та бүхэнд шүдээ эрүүл цагаанаар нь байлгах хэдэн аргыг хүргэж байна.

  • Хамгийн энгийн арга бол юм идэх болон уусаныхаа дараа шүдээ угааж цэвэрлэдэг байх арга юм. Бид бүгд үүнийг мэддэг боловч 90 хувь нь огт хэрэгжүүлдэггүй.
  • Гүзээлзгэнэ идэх. Гүзээлзгэнэ нь шүдийг цэвэрлэх, өнгөлөг болгох чадалтай аж. Уг жимсний найрладагад байдаг фермент нь шүдэнд гайхалтай сайн нөлөө үзүүлдэг. Та гүзээлзгэнийг жигнэсэн боов хийх нунтаг (baking powder) –тай хольж түүгээрээ шүдээ цэвэрлэж байгаарай. Сарын дараа гэхэд гайхалтай өөрчлөлт гарсан байх болно.
  • Нүүрс! Тиймээ. Нүүрсийг Энэтхэг зэрэг улсад одоо ч шүд цэвэрлэхэд хэрэглэдэг. Нүүрс нь усны бохирдлыг шингээх чадвартай байдаг. Мөн шүдний гадна талыг цэвэрлэхэд өргөнөөр хэрэглэдэг байна.
  • Лемоны шүүс. Цайны халбага лемоны шүүсийг чимх давс, бага зэргийн хүнсний содтой холиод  шүдээ түүгээрээ үрж цэвэрлэх хэрэгтэй. Мөн дангаар нь идэж хэрэглэх нь ихээхэн тустай аж.
  • Алимны дарсны цуу нь дараагийн хэрэгтэй зүйл байх болно. Apple Cider Vinegar-ийг хэрэглэж шүдээ цэвэрлэн үр дүнд хүрсэн маш олон хүн байдаг байна.
  • Лууван. Лууван нь нүдний хараанд сайн гэдгийг хүн бүр мэддэг боловч мөн шүдний өнгийг сэргээх үйлчилгээтэй гэдгийг сайн мэддэггүй гэнэ. Лууван идэх болон зажлах зэргээр шүдээ цэвэрлэх нь алимны цуу, лемоны шүүс зэрэгтэй адил ихдүүлж хэрэглэх гэсэн ойлголт байхгүйгээрээ давуу талтай.
  • Хар шоколад. Шоколаданд дурлагчид өршөөнө биз. Хар шоколадыг шүдэндээ түрхэж буцаан цэвэрлэх нь шүдний өнгөрийг цэвэрлэх бас нэгэн арга гэнэ шүү.
  • Сүүн бүтээгдэхүүнүүд хэрэглэх. Тараг, сүү, бяслаг, ааруул зэрэг бол монголчууд бидэнд заяасан сайхан шүдтэй байх гайхалтай сайхан боломж юм. Хатуу ааруул, бяслаг зэргийг идэхэд шүд маш сайн цэвэрлэгдэж байдаг.