MongoliaX

MongoliaX.MN веб сайтаас үнэн ботид, сонирхолтой, шинэ технологи, шинжлэх ухааны, байгаль, аялал жуулчлал, түүх, сонирхолтой нийтлэл мэдээллийг байнга уншиж байна уу.

Урианхай сур харваа

Урианхай сур харваа

Урианхай сурын харваа: Өвөг харваа буюу Урианхай сур харваа нь хамгийн эртний харваа бөгөөд Чингисийн үеэс улбаатай. Анх дайн байлдаанд ашигладаг байх үеэс тоглоом наадмын хэлбэрт оруулахыг Урианхайчууд эхэлсэн байна. Чингисийн есөн өрлөгийн баатрууд болох Зэлмэ, Сүбээдэй нар Урианхайчууд бөгөөд маш мэргэн харвадаг хүмүүс байсан. Алтайн Урианхайчууд Урианхай овгийн онцлог болох дайнч, тулаанч шинжийг илтгэсэн эртний онцлог ёс дэглэм бүхий сурын харвааг өнөөдрийг хүртэл хадгалан харваж ирсэн нь өдгөө Монгол үндэстний хамгийн том баярын нэг болох наадамд Урианхай сурын харваа хэмээн нэрлэгдэн орж байна. Урианхай сур гэдэг нь зөвхөн эрэгтэй хүн харвад¬гаараа халх сураас ялгаатай. Мөн байны хэмжээ өөр, 350-450гр жин¬тэй зангидсан суран байг онодог.

Урайнхай сур харваа

Халх сураас ялгагдах өөр нэг онц¬лог нь харвах зай нь ойрхон буюу 40метр байна. Хүн бүр 3 сум тавьдаг. Түүнчлэн харьцангуй хүнд, том булцуутай сумаар харвадаг. Урианхай сур харваа нь хавчаахай нумаар харвадаг. Энэ нь хулс модыг матаж хийсэн 1,8 -2м урттай нум юм. Монголдоо хамгийн том нумыг хэрэглэдэг бөгөөд хамгийн чанартай харвалтыг үзүүлэх үүднээс өрөөтэй сурыг зөвхөн онох бус, оногдсон сур нь цаана байрлах мөр гарган өндөрлөсөн шороон нурууг давж үсэрсэн байх шаардлагатай байдаг байна. Урианхай сурын харваа нь наадмаар харвах зуны сур харваа, өвөл голын мөсөн дээр харвах “Мөсний сур харваа” гэсэн хоёр төрөлтэй байдаг. Урианхай сурын харвааг томоохон хэмжээний баяр наадмаар харвадаг бөгөөд нум сумыг шүтэн дээдэлж, сурын харвааны эртний хатуу чанд уламжлалт зан заншлыг мөрдөж ирсэн байна. Мөн эр хүний наадам гэдэг утгаар нь эмэгтэй хүн сур харвахыг өнөөг хүртэл хориглож иржээ.