MongoliaX

MongoliaX.MN веб сайтаас үнэн ботид, сонирхолтой, шинэ технологи, шинжлэх ухааны, байгаль, аялал жуулчлал, түүх, сонирхолтой нийтлэл мэдээллийг байнга уншиж байна уу.

хоосон мэдээ 7

хоосон мэдээ 7

Үнэг. Латинаар: Vulpes vulpes (Linnaeus, 1758) нь нохойны овгийн араатан амьтан бөгөөд дэлхийд хамгийн өргөн тархжээ.. Үнэг төрөл дотроо хамгийн томд тооцогдох бөгөөд (хярс үнэгний төрөл ) биеийн урт нь дунджаар 60-90 см, сүүлний урт 40 - 60 см, биеийн жин ойролцоогоор 6-10 кг. Үнэг бүх Европ, Хойд Африк (Египет, Алжир, Марокко, Тунисын хойд хэсэг), Азийн дийлэнхи хэсэг, Хойд Америкийн арктикийн бүсээс Мексикийн тохой хүртэл тархжээ. Түүнийг Австралид аваачсан нь хурдан өсч хойд хэсгийн чийглэг бүс нутгаэс бусад бүх нутагт өргөн тархжээ. 

Үс нь хоёроос гуравдугаар сард гуужиж зуны дунд үед дуусдаг. Энэ үеэс өвлийн сор 11-12 сар хүртэл ургаж эхэлнэ. Зуны сор богино, шингэвтэр байдаг бол өвлийнх нь өтгөн,  сахлаг болдог. Сонсгол нь сайн хөгжсөн.Улих нь чонынхтой төстөй хэдий ч доор сул өнгөөр улина. Цөл, ойт хээр, уул нуруу байгалын бүхий л бүсд амьдрах төдийгүй Киев, Варшав; Лондон зэрэг том хотуудын захаар, зарим тохиолдолд бүр том хотод ч тааралдах нь буй.  Зэрлэг үнэг 3-7 жил, зоопаркд 20-25 жил амьдардаг ажээ.

Зүйлүүд:

  • Гал улаан үнэг (Vulpes vulpes)
  • Америк үнэг (Vulpes macrotis)
  • Афган үнэг (Vulpes cana)
  • Африк үнэг (Vulpes pallida) V. pallida edwardsi V. pallida harterti V. pallida oertzeni
  • Бенгаль үнэг (Vulpes bengalensis)
  • Кэйпийн үнэг  (Vulpes chama) 
  • Корсак үнэг (Корсак Vulpes corsac)
  • Америк корсак үнэг (Vulpes velox)
  • Элсний үнэг (Vulpes rueppelli) V. rueppelli caesia V. rueppelli cufrana V. rueppelli somaliae
  • Төвд үнэг (Vulpes ferrilata)
  • Фенек үнэг (Vulpes zerda) 

Хариулт үлдээх

Сэтгэдэл бичихдээ эхлээд бодоод дараа нь бичнэ үү.
* тэмдэгтэй талбарт заавал мэдээлэл оруулан!


300 ширхэг үсгийн хязгаартай

secret code