MongoliaX

MongoliaX.MN веб сайтаас үнэн ботид, сонирхолтой, шинэ технологи, шинжлэх ухааны, байгаль, аялал жуулчлал, түүх, сонирхолтой нийтлэл мэдээллийг байнга уншиж байна уу.

Монголыг хятадад нэгтгэх нууц байгууллага амжилттай ажиллаж байжээ

Монголыг хятадад нэгтгэх нууц байгууллага амжилттай ажиллаж байжээ

Нэгэн их мэдэгч хүмүүн сонин үүх түүх ярьсныг сийрүүлвэй :
“1980-аад оны эцсээр Монголд Хор…-ын холбоо гээч байгууллага байгуулагджээ. Тэр нь ...-р сургуулийн ойролцоо байрлаж байсан гэдэг. Тус байгууллагыг хожим нь ерөнхий сайд болсон нэг хүн удирдаж, хожим сайд болсон … гэдэг хүн орлож байж.
Энэ байгууллага үүсэнгүүт л, хятадууд эндээс салахаа байжээ. Мөн манай “социалист” дарга нар салахаа байсан аж. Хятадууд: “Танай манай улсууд найрамдалтай сайхан явбаа. Хамаагүй ваа.
Хоёр улсын хамтын ажиллагааг дэмжих танай нам төрийн ажилтнуудыг манай улс өндөр үнэлваа, үнэгүй аялуулваа, харж үзваа” гээд л дайлж цайлдаг, ятгаж сэнхрүүлдэг, бэлэг сэлтээр булдаг байж.
Ийнхүү манай дарга нар хятадуудын атганд яг л Манжийн үед монгол ноёд бэлэг сэлт, уран үгэнд автан атганд нь ордог байсан шиг орж эхэлжээ. Тэр байгууллагад авдар авдар гоё сайхан, үнэтэй цайтай бэлэг овоолоостой байдаг байсан байж.
Нэг монгол дарга хятадуудын орчуулагч хүнээр дамжуулан “Би найрамдал нөхөрлөлийг дэмжинэ ээ. Харин урьдчилгаа болгож, 50 мянган доллар авч болох уу” гэхэд хятадууд зөвшөөрч байжээ. Ингэж социализмын үед л манай дарга нар эх орноо худалдаж эхэлжээ.
Энд хятадууд ирэн “Хай, танай өвөг дээдэс садан төрлийг манай нам засаг олсон ваа. Өвөг дээдэс тань мөнгө зоос арвин үлдээжай. Танай хүнд бас оногдох хувийг манай нам засаг хайрлан хамгаалж, янхан (банк) газар хийж үржүүлвай. Ай танай хүн түүнийгээ аваад наймаа шоймоогоо хийбаа” гээд янз бүрийн бичиг баримтын хуулбар, зураг сэлтийг дарга нарт үзүүлдэг байжээ.
Тэр мөнгийг нь авахгүй гэвэл “Аяа, Мэнгу улсын энэ дарга сайн хүн ба. Өвөг дээдэс Ван овогтынхоо өв хөрөнгөөс татгалзжай. Тэр хөрөнгийг бусад Ван овогтон хувааж аван, амьжиргаагаа сайжруулжай” гээд сонин дээр тавьчих тул аргагүй авна. Аргагүй авна ч гэж дээ, ер нь эргэлзэх дарга огт байгаагүй гэнэ.
Харин ч бүр “Би зөвхөн Ван овогтын бус, Ли овогтын бас удам хойчис байх учиртай даа. Ли данжаад өвөг маань юм үлдээсэнгүй юу” гээд ургийн бичиг гаргаад ирэх шахуу юм болдог байж.
Ийнхүү хамаг дарга нар маань Хятадын иргэдтэй төрөл барилдан, Хятад төрийн албатууд болон бүр социализмын үед л захирагдаж эхэлсэн аж. Тэрхүү өвөг дээдэс данжаадуудын хөрөнгө зөөр гээчээр хувьчилна хэмээн хуу хаман социализмын бүтээн байгуулалтыг үгүй хийж өмчлөөд, хятадуудад хог хаягдал гэж бөөндөж зарж ивээн, улмаар үүнээс олсон мөнгөөрөө монголчуудын толгой дээр гаран, тархийг балбаж суух болсон аж. Өнөөгийн Монголын элийт, дээд давхарга, ноёлогчдын үүсэл гарваль ийм.
Социализмын үед Монголыг хужаа нарт худалдан нэгтгэх нууц ажиллагааг үйлдэж байсан нүгэлт байгууллагын дарга хожим ерөнхий сайд болсон. Өдгөө бурхан болжээ. Намынхаа хурал дээр олон хоног хор найруулж, олон хундага виски балгаж, үүнийхээ пянг даалгүй унаад өгсөн байдаг.
Монголд насан нөгчсөн нүгэлтэн бүр ардын баатар болдог тул энэ хүн ч мөн ардын баатар болон мөнхжүүлэгдсэн. Хүү нь гэх бас л хулгай луйварт нэр их холбогдож ирсэн нүгэлт хүмүүний жаргал нь зовлон болж, чихрийн шижин өвчнөөр араас нь удалгүй одсон.
Хор…-ын холбооны орлогч асан, хожим нэг том намын залуучуудын байгууллага гэдэг хунвэйбин-улаан хамгаалагчдын байгууллагыг мөнгөөр зодон түмэн муу үйл хийлгэж, өөрөө тус намын том хүн болж, сайд ч болж явсан эр. Эдгэшгүй өвчин тусчээ. Яагаад ч юм тархи нь устсан байна.
Устай болсон, усжсан хэрэг л дээ. Тэгээд Хятадад эмчлүүлж байгаад, Хятаддаа насан нөгчжээ. Тэрбээр багадаа хятад дунд сургуульд 6-р анги хүртлээ сурч байгаад, 1-р сургуульд шилжин ирж байж. Социализмын үед хятад сургуульд хятадууд л сурдаг байсан буюу. Усан тархитнуудын уршиг их бөлгөө. Улсыг сөнөөх бөлгөө”.
Ингэж л ярьсан шүү. Үнэн худлыг өчүүхэн боол би яахин шүүх билээ.
 
Ч.Мөнхбаяр
 
Эх сурвалж: sonin.mn