MongoliaX

MongoliaX.MN веб сайтаас үнэн ботид, сонирхолтой, шинэ технологи, шинжлэх ухааны, байгаль, аялал жуулчлал, түүх, сонирхолтой нийтлэл мэдээллийг байнга уншиж байна уу.

Хас бэлгэ тэмдэг болон түүний 12000 жилийн түүх

Хас бэлгэ тэмдэг болон түүний 12000 жилийн түүх

Хас тэмдэг бол дэлхий дээрх хамгийн их гарз хохирол хүн төрөлхтөнд авч ирсэн дайнуудын нэг болох олон сая хүнийг алсан дайнд мөн дэлхий дээр хамгийн их үзэн яддагдаг хүний ашиглаж байсан тэмдэг юм.

Гэхдээ Адольф Гитлер энэ бэлгэ тэмдгийг анх хэрэглэж эхэлсэн хүн биш юм. Үнэндээ энэ билэг тэмдэг олон мянган жилийн турш олон соёл, эх газруудад түгэн хүчирхэг болсон тэмдэг юм.

Гитлер нь бидний хүндэтгэлийн бэлэг тэмдгийг хулгайлж түүнийг чөтгөрийн тэмдэг болгон хувиргасан

Энэтхэг, Азийн бусад улсууд дахь Хинди ба буддын шашинтнуудад хас тэмдэг нь олон мянган жилийн туршид чухал тэмдэг байсан бөгөөд одооч гэсэн энэ хас тэмдэг ариун сүм, автобус, такси, номууд гэх зүйл дээр харагддаг.

Түүнчлэн хас тэмдгийг эртний Грекд хэрэглэж байсан бөгөөд 4000 жилийн өмнө оршин байсан эртний Трой хотын үлдэгдлээс мөн олджээ.

Эртний Druids болон Celts соёлуудын олон тооны олдворуудаас хас тэмдэг илэрдэг бөгөөд энэхүү бэлэг тэмдгийг ашиглаж байсан нь батлагддаг.

Энэ нь мөн Нордикийн овгуудад хэрэглэгдэж байсан бөгөөд тэр ч байтугай эртний Христэд итгэгчид ч гэсэн хас тэмдгийг тэдний бэлэг тэмдэг болгосон байна. Тухайлбал Teutonic хуягт дайчид, Германы дундад зууны үеийн цэргийн дэглэмд, мөн цэвэр ариун шашны католик сургаал тэмдэг байсан байна. Гэвч энэ тэмдэг нь яагаад тийм чухал болохыг мөн Адольф Гитлер яагаад үүнийг ашиглахаар шийдсэн юм бол?

Хас тэмдэг "swastika" гэдэг үг нь санскрит үг ('svasktika') гэсэн утгатай 'бодит зүйл', 'Сайн байдал', 'Сайхан байдал', ‘энх тунх’, ‘Сайн аз жаргал' гэсэн утгатай. Гэсэн хэдий ч Хятадад "wan", Япон дахь "Manji", Англид Филфот (“Fylfot”), Германд "Hakenkreuz", Грекийн "Tetraskelion эсвэл Tetragammadion  - Тетра Гидиони" гэх зэргээр өөр өөр улс орнуудад олон нэрээр нэрлэгддэг байна.

1979 онд нэгэн санскрит эрдэмтэн П.Р.Саркар /P.R.Sarkar/ нь хас тэмдэг “swastika” –н гүн гүнзгий утга  нь “Байнгын ялалт”, “Ялагдашгүй” гэсэн утгатай үг юм гэсэн байна.

Түүнчлэн хас тэмдэг нь хэрхэн зурагдсанаасаа хамааран эерэг - , сөрөг + утга илэрхийлнэ гэжээ.

Swastika - Positive and Negative Shapes

Тиймээс Хиндуизмд, баруун гар талын /нар зөв тойрсон/ хас тэмдэг бол НАР, зүүн гар талын /нар буруу тойрсон/  хас тэмдэг бол ИД ШИД юм гэжээ.

Бусад тэмдэгтүүдийн давхар утга нь эртний уламжлалуудад, жишээлбэл: pentagram (таван үзүүртэй од) /5 хошуу/ гэдэг тэмдэглэгээг доошоо чиглүүлэхэд сөрөг утгатай гэж үздэг, дээшээ чиглүүлэхэд эерэг утгатай гэж үздэг байна.

Украины Мезин хотод олдсон хамгийн анхны хас тэмдгийн олдвор нь 12,000 жилийн түүхтэй бөгөөд зааны соёогоор бүтээсэн зааны ясан гайхалтай баримал дээр сийлсэн байсан бөгөөд өмнөд Европийн Неолитийн соёл /Neolithic culture/ байсан юм. Одоо Серби, Хорват, Босни ба Герцеговина улсуудад 8000 орчим жилийн дараа ч Винка /Винга/ соёл гэгддэг.

Буддын шашинд, Хас тэмдэг “swastika” бол аз жаргал, хөгжил дэвшил, элбэг дэлбэг ба үүрдийн амьдрал гэх утгатай бэлэг тэмдэг юм. Энэ нь Буддатай шууд холбоотой бөгөөд хөлийн ул болон энгэр цээж дээр нь сийлбэрлэсэн олдворууд олддог. Энэ нь хас тэмдэг Буддагийн оюун санааг агуулдаг гэж ярьдаг.

 

Ром дахь Христийн катакомын ханан дээр Хас бэлэг тэмдгийн хажууд "ZOTIKO ZOTIKO" гэсэн үгүүд байх бөгөөд "Амьдралын амьдрал" гэсэн утгатай юм.

Түүнчлэн Этиопын нууцлаг Лалибела чулуун сүмийн олдворыг илрүүлэх үйл ажиллагаанаас болон дэлхий даяар янз бүрийн сүмүүдээс олж болно.

Нордикийн домог дээр Odin нь сансрын орон зайгаар эргэлдэх дугуй адил дамжин өнгөрч, хас тэмдэг бүх ертөнц даяар дамжин өнгөрч байдаг гэсэн байна.

Хойд Америкт, хас тэмдгийг индиайнчууд буюу  /Наважос - Навахо/ нар хэрэглэж байсан байна.

Эртний Грект, философич математикч Пифагор /Pythagoras/ хэмээх эрдэмтэн хас тэмдгийг нэрийг "Tetracks" гэж нэрлэдэг байсан бөгөөд энэ тэмдэг нь тэнгэр ба газрыг холбосон бэлэг тэмдэг бөгөөд баруун гар нь тэнгэр лүү зааж, зүүн гар нь дэлхий лүү заасан утгатай гэж үздэг байж.

Энэхүү хас тэмдгийг Финикчүүд /Phoenicians/ нарны билэг тэмдэг болгон ашигладаг мөн хас тэмдэг нь санваартнуудын хэрэглэдэг ариун тэмдэг байв.

Хас тэмдэг: Шотландын Феникч Крейг-Нарен чулуун дээрх Финикийн нарны тэмдэг, мөн Феникийн дээд санваартны нөмрөг хувцас дээр байна.

Яаж энэ хас тэмдгийг олон эрэн үеүд, мянган жилүүдийн турш олон янзын улс орнууд мөн түүний соёлууд яагаад энэ ижил хас тэмдгийг ижил утгатай хэрэглэдэг байсан вэ?

Мянган мянган жилийн турш ариун нандин гэж тооцогдож байсан амьдралын болон үүрдийн мөнхийн үнэний бэлэг тэмдэг нь харамсалтайгаар үзэн ядалтын бэлгэдэл болсон юм.

Дүгнэлт: Монгол улсад хас тэмдэг нар буруу эргэсэн эсвэл нар зөв эргэсэн байдалтай зурагдах бөгөөд нар зөв эргэсэн буюу эерэг хас тэмдэг тэнгэрээс эрчим хүч авдаг мөнх тэнгэрийг шүтдэг хүмүүст зориулагдсан байна. Нар буруу эргэсэн буюу сөрөг хас тэмдэг газраас эрчим хүч авдаг эх дэлхийг шүтдэг хүмүүс зориулагдсан байна.

Мөнх тэнгэрээс эрчим хүч авах хас тэмдгийг шүтсэнээр оюун ухаан төгс болж муу харын хараал ерөөлөөс оюун ухаанаа хамгаалах юм. Харин газраас эрчим авах хас тэмдгийг шүтсэнээр бие бялдар төгс болж харийн хүчний аюулаас хамгаалагдах юм. Энэ хоёрыг нийлүүлбэл оюун ухаан төгс, бие бялдар цогцолсон хэнд ч ялагдашгүй төгс төгөлдөр энх тунх амьдралтай болох юм. Энэ хоёр тэмдэг таныг зөвхөн тэнгэртэй, газартай холбож их эрчим хүчийг өөртөө дамжуулан нээх түлхүүр тэмдэг гэдгийг анхаарч эзэн хичээвэл заяа хичээхийг нэмсэн илүү үр ашигтай болов уу. Олонх залуус дээд бие дээрээ тэнгэр хасыг шивсэн байдаг.

 

ЧИНГИС ХААНЫ СҮЛД БУЮУ ЭРГЭСЭН ХАСЫН УТГА

эх сурвалж: http://www.ancient-origins.net/myths-legends/symbol-swastika-and-its-12000-year-old-history-001312