MongoliaX

MongoliaX.MN веб сайтаас үнэн ботид, сонирхолтой, шинэ технологи, шинжлэх ухааны, байгаль, аялал жуулчлал, түүх, сонирхолтой нийтлэл мэдээллийг байнга уншиж байна уу.

Дараагийн ерөнхий сайдын хувь заяа

Дараагийн ерөнхий сайдын хувь заяа

Ирээдүйн ерөнхий сайдын хувь заяа болон засгийн газрын хувь тавиланг таамаглахад амархан болж. Хэчнээн ч ерөнхий сайд солигдов. Солигдох бүрд засгийн газар унаж мэдээж бас ард түмний амьдрал цаана зүүгдээстэй үлдсэн байдаг. Яагаад ерөнхий сайдууд унаад байна?. Хэн нэг хүнд таалагдахгүй болохоороо л уначихдаг бололтой юм. Өө энэ хүн ерөнхий сайдад тэнцэх хүн биш байна бидний эрх ашигт тэрсэлдэх нь хөөж явуул!. Энэ мэт байдал цаашаа мөн адил үргэлжилнэ. Хэрэв та ерөнхий сайд болбол энэ сайхан азтай мөчийг ашиглаад Монгол улсын хөгжлийг удирдан сайхан болгож түүхэнд нэр хүндээ үлдээж энэ нь таны ураг овогтоо бахархах зүйлс үлдээхийг ямар ч хүн бодох зальжин этгээд биш бол урвагч Монгол гэж байхгүй.



Үе үеийн унаж байсан ерөнхий сайдуудын өмнө үзэлцэж яваад унах уу эсвэл дуугүй дагаад явж яваад дуусах уу гэсэн сонголт тулгарч байсан ч байж болох!. Өнөөдөр зах зээлийн нийгэмд бүх зүйлс мөнгөөр хөдөлж байна. Улс орон байтугай өрх гэр хүртэл хөрөнгө мөнгөөр хэмжигдэнэ амьдарч байна. Улс орон өөрийн гарцаагүй бүх хүний хэрэглэлээ болсон стратегийн салбаруудыг гартаа атгаж өөрийн эзэмшилд байлгаж чадахгүй байгаа учраас мөнгөгүй болж мөнгө хэвлэх, хөршүүдээс мөнгө зээл гуйх, газар нутгаа ухуулах, баялгаа хэлсэн үнээр нь хажуу хөршүүд лүүгээ зөөн хүргэж өгөх зэрэг олон асуудалтай тулгарч байна. Нэг үгээр бол зах зээлийн энэ нийгэмд төр өөрийн өмчгүй бол ядуу бөгөөд ямар ч хүчгүй болж мөнгөтэй гадаад дотоодын хүний аясаар хөдөлдөг болсон. Манай Монгол улсад яагаад жижиг дунд үйлдвэрлэл хөгждөггүй вэ гэвэл! түүхий эдээ зөөх, цахилгаан эрчим хүч хэрэглэх, мөнгө санхүү бүрдүүлэх, гадаад улс луу бараагаа тээвэрлэж зөөх гэх мэт бүх шат дамжлагыг хэрэглэн хөгждөг жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн замд төрийн стратегийн салбараар жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нарын хоолойг нь багалзуурдаж байгаад жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч хүмүүсээс нэмэлт мөнгө авдаг үйл явцтай систем тогтсон. Цааш нь ажилтан хүмүүсийн цалин тэтгэвэр гээд нийгмийн олон зүйлд нөлөөлөөд явна л даа. Зарим бизнес эрхлэгч нар төрийн стратегийн салбарт орж хувийн хэвшлийн үйлдвэрүүдийн хувьд хоорондоо уялдаатай ажиллах бус бие биеэ барьж идэж байгаа байдал харагдаж байна. Том нь жижгээ барьж иддэг хууль мөнгө, эрх мэдлээр дамжуулан үйлчилж байна. Том акулууд өөрсдийн жижиг салбар компанийг ядах юм үгүй босгож ирээд бүлэглэл - group болж төрөөс төрсөн тэрбумтан болоод явчихдаг. Төр өөрийн стратегийн салбараар бүх хувийн хэвшил болон жижиг дунд бизнес эхэлж байгаа хүмүүст эрх тэгш жигд систем болон үнэ, зээл тусламж, тендер гэх мэт боломжоор хангаж өгөх нь хамгийн гол чухал зүйл юм. Хэрэв төр өөрийн төрийн ажилчидын цалин болон улсын хөгжил оруулах мөнгө гэх мэт санхүүг стратегийн салбараас болон татвараас олоод эхэлбэл жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч болон ард иргэдээс авах татварын ачааг тэдний нуруу дээрээс нь хөнгөлж өгөх сайн тал гарч ирнэ. Ерөнхий сайд гадаадын улсаас зээл мөнгө гуйх биш өөрсдийн хөрөнгөөр зам тээвэр дэд бүтцээ хөгжүүлж хүн ард болон жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжих болно.

"жижиг дунд үйлдвэрлэл улсын стратегийн салбаруудын тусламж дэмжлэгтэйгээр босож ирдэг"

Иймээс Монгол хүн төр лүүгээ дайрах бус таны төрийг эрүүл болгох төр хувийн ашиг сонирхлоор бус Монгол улсын бүх хүн хэрэглэгдэг стратегийн салбарын ач тусыг бүх хүнд төрийн өмнөөс эрх тэгш түгээх эрх мэдлийг авч чадсан төрийн тэргүүн, ерөнхий сайдууд улиран сонгогдож Монголчуудаас сайн үнэлгээ авч чадах юм. Оросын ерөнхийлөгч Путин төрийн стратегийн салбарыг атгаж байгаа учир өөрийн амласан сайн үр дүнгээ Оросуудад авч ирж улиран сонгогдож байна. Мэдээж муу үр дүн авч ирвэл 146 сая гаруй Оросууд маргааш нь нясалж хаях болно. Хамгийн гол нь үнэнч шударга байдал. Хэдий Монголын эрх ашигт муугаар нөлөөлөх буруу шийдвэр гаргах болсон байсан ч энэ байдлаа үнэнээр ард түмэнд хэлж бидэнд мэдээлэх юм бол хүмүүс бүгд ухаантай тул ойлгоод явах болно.

Нэгэн гэр бүлээр төсөөлөн бодоцгооё: Өрх гэрийн тэргүүн аав билэг тэмдэг төдий энэ гэрт эр хүн байдаг гэдэг утга илэрхийлэх, эх (ерөнхий сайд) нь энэ гэрийн хамаг амьдралыг бэлэвсэн биш боловч эр нөхөргүй мэт бодож сэтгэж гэр бүлийн төлөө гүйнэ. Гэрийн үндсэн орлого болон зохицуулалтын хийдэг салбарууд болох хүнс гурил буудай, гэрэл цахилгаан, мөнгө санхүү, машин зам харилцаа, бензин тос, байшин барих багаж зэвсэг, дуу нарыг сургалтын мөнгө дэвтэр ном зэрэг манай гэрт маш чухал бөгөөд бид хэдэн дүү нарын гарцаагүй хэрэглэх зүйлс дээр хэдхэн ах эгч нар минь эзэмшиж аваад дүү бидний хоолойг шахан байж мөнгийг минь дээрэмдэж аваад өөр өөрсдийн гэр лүүгээ зөөдөг. Хөөрхий миний аав, ээж танил тал болон хойд урьд хөршөөсөө мөнгө төгрөг худал үнэн хэлж байгаад аваад ирнэ. Мэдээж манай гэрийн хамгийн чухал үндсэн салбаруудад нөгөө авч ирсэн зээлийн мөнгийг хийдэг боловч ах эгчийн гарын салаагаар орж тэдний гэр бүлүүдэд хуваарилагдан одож манай гэрийн данс маргааш өглөө улайсан байдаг.

"баян, ядуу ялгаагүй хүн бүр хэрэглэгдэг учир стратегийн салбарууд төрийн эзэмшилд байж тэгш байдлаар нийгэмд үйлчилдэг"

Олон халтар дүү нар амьдрал мэдэх биш аав, ээжээ л архичин, худалч, урвагчаар бодоцгоож зарим нэг нь уураа тэр хоёртоо л чадлын хирээр гаргадаг. Гэсэн ч манай гэрийн амьдрал нэг л зогсонги болж өр зээлэнд баригдаж олон дүү нар гэр бүлийнхээ төлөө жаахан жаахан жижиг ажил хийж хэдэн төгрөгийг бие биеэрээ дамжуулан мөнгө хоол ундаа зогоон тархиа хөөж хөзөрдөж тоглосоор зах зээл дээрээс хасагдаж эхэлсэн. Ядуу олон дүү нар чинь нүдээ ухаад зарахаас бусадыг хийж амьдарч байна. Энэ гэр бүлийн төлөө хариуцлага хүлээж үлдсэн эцэг эхдээ л уураа гаргаж элдэв бусаар харааж урвагч гэж хэлдэг болж. Эцэг эхийн заяа гомдов уу сүүлдээ эцэг эх маань сэтгэлээр унаж олигтай үг ч ан гэж дуу гарахаа болж гэр бүлээ мөнгөтэй болгох ганц арга нь өөрийн хашааны газрыг хэсэгчилэн хөршүүдэд түрээслүүлж ухуулж ногоо тариулах, сэндийлүүлэх хэлбэртэй болж ирэх шив. Хөршүүд манай байдлыг мэдсэн тул элдэв бусын зээл тусламжаар амь тариа хийж хариуд нь манай гэрийн эд хогшил, баялаг нэхдэг болж дээ. Энэ жил дахиад л энэ гэрийг хэн удирдаж явах бүлэглэлийг сонгох талаар хэлэлцэх болно мэдээж ах эгч нар яаж ийж байгаад л дахиад гэрийг удирдана. Аль давуу хүчтэй болсон тал нь ээж аавыг хөөж зээл тусламжид явуулахыг тэнэг дүү бид нараар шаардуулах болно. Ингээд л дараагийн гэрийн удирдагчийн өмнө гэр бүлийнхээ төлөө тэмцээд унах уу эсвэл аясаар нь дагасаар дуусах уу гэсэн сонголт хийх хувь тавилан шийдэгдэж эхэлнэ. 



Ах эгч нараа манай гэрийн үндсэн зохицуулах стратегийн салбаруудыг гэр бүлийн мэдэлд өгч хувийн эрх ашгаа түр хойш тавиад гэр бүлийн орлогыг өөр өөрсдийн авдартаа хийж дарахаа болиоч. Тэр салбарууд чинь манай гэр бүлийг тэжээдэг мөн хөршүүдэд манай гэрийг өөрийн гэсэн өмчтэй мөн хүчтэй айл болгож харагдуулдаг. Ах эгч нараа дүү бид нарын хоолойг багалзуурдаж байгаад бидний мөнгийг авдаг стратегийн салбаруудаа ээж аавдаа өгөөд бүгдээрээ адилхан түвшинээс энэ гэр бүлийнхээ төлөө бизнес хийж компьютер, машин, гутал, хувцас, барилгын материал гэх мэт хувийн хэвшлийн үйлдвэрлэж болох хэдэн зуун мянган нэр төрлийн бараа дэлхий дээр байна түүнийг хийцгээе! харин аав ээж хоёр минь манай гэрт бид бүгдийн гарцаагүй хэрэглэдэг салбаруудыг ажиллуулаад гэр орноо тэжээгээд олон ядуу дүү нарыг хооллож мөн бидэнд тэгш  системээр үйлчлээд бид бүгдэд ардчилсан тэгш байдлаар хандаад хөгжөөд явж болно!!!.

Нэг, хоёр хүн лүү дайрлаа гээд Монгол улс хөгжихгүй харин хүн бүр системээ ойлгож системийн алдааг засаж байж зөв замдаа орж улс хөгжих болно. Хүн гэдэг амьтан үүссэн цагаас эхлэн нийгэм гэдэг системийг үүсгэж түүн дотор амьдарч ирсэн. Бүр даварчихсан эрх чөлөө гэж байхгүй хүн юм бол та хууль, системд захирагдан нийгэмд хүмүүстэй хамт амьдрах болно.

Нэг хүний эрх чөлөө тэр хүний хамраар дуусаж, улс орны эрх чөлөө тэр улсын хилээр дуусдаг!!!.