Охиндоо өгч болох эртний Монгол хатадын нэрс

Охиндоо өгч болох эртний Монгол хатадын нэрс
Хөөрхөн охинтой болсон танд баяр хүргэе! Нэрийг нь бодож олсон уу? Л.Тамир гэх залуу “Монголын нууц товчоо”-нд гардаг бүх нэрсийг бүлэг бүлгээр нь жагсаан бичжээ. Тэрээр Монголчууд хүүхдэдээ Түвд нэр голчлон сонгож өгч байхаар Монгол нэрсээ сэргээн санаж өгч байхыг уриалжээ.“Монголын нууц товчоо”-нд гардаг эр, эм, хаан, хатан зарц боолгүй бүх нэрнүүдийг жагсаан бичсэн байна. Сайхан санаа!

I Бүлэг

1.Гуамарал
2.Монголжин-Гуа /Боржигидай мэргэний гэргий/
3.Борогчин-Гуа /Торголжин баяны гэргий/
4.Алунгуа /Добу мэргэний гэргий/
5.Баргужин-Гуа /Алунгуагийн эх/
6.Намулун /Хачи-Хүлүгийн гэргий/
7.Өэлүн-Үжин /Есүхэйн гэргий/
8.Сочигэл /Есүхэйн гэргий/
9.Тэмүлэн /Есүхэйн охин/
10.Цотан /Дэй-Сэцэний гэргий/
11.Бөртэ /Тэмүжингийн гэргий/

II Бүлэг

12.Орбай /Амбагай хааны гэргий/
13.Сохатай /Амбагай хааны гэргий/
14.Хадаан /Сорхоншарын охин/
15.Хуагчин /Өэлүн-Үжиний зарц эмгэн/

IV Бүлэг

16.Эбэхэй /Сача-Бэхийн гэргий/
17.Хорижин /Сача-Бэхийн гэргий/
18.Хуурчин /Сача-Бэхийн гэргий/

V Бүлэг

19.Есүгэн /Чингис хааны гэргий, татар иргэн/
20.Есүй /Чингис хааны гэргий, татар иргэн/
21.Хутугтай /Тогтоагийн охин/
2.Чаалун /Тогтоагийн охин/
23.Чаурбэх /Тоорил ханы охин/
24.Хожинбэх /Чингисийн хатан/
25.Алахчит /Ихчирэнгийн гэргий/

VI Бүлэг

26.Ужаур-Үжин /Тогтаогийн охин/

VII Бүлэг

27.Ибага /Жаха-Хамбугийн охин/
28.Сорхагтан /Жаха-Хамбугийн охин/
29.Гүрбэсү /Таян хааны эх/
30.Хулан /Дайр-Үсүний охин/

VIII Бүлэг

31.Тухай /Худугийн гэргий/
32.Дөргэнэ /Худугийн гэргий/

X Бүлэг

33.Алалтун /Идүүдийн охин/
34.Чэчэйхэн /Чингисийн охин/
35.Олуйхан /Зүчийн охин/
36.Алагабэх /Чингисийн охин/


Эх сурвалж: www.marvel.mn