Сүүлчийн оройн зоог-Леонардо Да Винчи

Сүүлчийн оройн зоог-Леонардо Да Винчи
Леонардо Да Винчи амьдралынхаа ихэнхи хугацааг зарцуулан зурсан нэгэн зураг бол Италын томоохон хот болох Милан хотын "Piazza Santa Maria delle Grazie" сүмд байдаг байдаг сүмийн ханан дээр зурсан "Сүүлчийн оройн зоог" хэмээх зураг юм. Маш их хөлс хөдөлмөр, чин сэтгэл, хайр шингэсэн уг бүтээлийг харсан хүн Леонардо Да Винчи бурханыг үнэхээр хайрладаг хүн байсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг байна. Учир нь тэр бол үнэлэж баршгүй бүтээл юм. Түүнийг хэн нэгэн хүнд бус Бурханд таларахсан сэтгэлээр бүтээжээ. Леонардо Да Винчи өөрийн агуу авъяасаа бурханаас эхтэй гэж хүлээн зөвшөөрдөг байсан юм. Мөн тус зургийг нууцлаг үйл явдал, утга санаануудыг агуулсан гэж үздэг бөгөөд зарим урлаг судлаачид Есүс Христийн хайр дурлалыг харуулсан зураг ч гэлцдэг.