Хол явах хүний зөвхөн баруун хацрыг үнсэх ёс

Хол явах хүний зөвхөн баруун хацрыг үнсэх ёс
Монголчууд үр хүүхдээ хол газар сурахаар явах, ажиллах гэх мэт гэрээсээ хол явах үед үр хүүхдийнхээ зөвхөн баруун хацар дээр үнсээд зүүн хацрыг ирэхээр чинь үнсье гэдэг. Жишээ нь: үр хүүхэд хол газар сурахаар явж байгаа бол ирээд зүүн хацраа үнэсүүлээрэй гээд зөвхөн баруун хацар үнсэх гэх мэт байдал үргэлжилнэ.

домог яриа:
Ганц хүүтэй бэлэвсэн эмэгтэй байж. Нэгэн өдөр тэр эмэгтэй малаа хариулж гадуур ажил бүтээгээд гэртээ харьж ирэхэд хааны цэргийн албанд хүүг нь татахаар түшмэлийн цэргийн хүмүүс ирээд юу юугүй хүүг авч явахаар мориндоо мордож байх юм гэнэ. Төрүүлсэн ээжид нь уулзуулахгүй явах гэлээ гэж дуу хадаасаар хүүгийнхээ дэргэд ирэхэд түшмэл “бушуул, бушуул” гэж том дуугаар эх лүү зандарчээ. Эх “сайн яваарай” гэж хүүгийнхээ баруун хацрыг үнсэх төдийд хүүг чирэх шахам ээжээс нь салгаж аваад явжээ. Үлдсэн хацрыг чинь цэргээс ирэхэд чинь үнсье дээ гээд эх гэртээ хоцорчээ. Хүү цэргийн албанд байх үедээ дайнд оролцож хүнд шархадсан бөгөөд хүү хэдэн өдөр ухаангүй байж үхэлтэй тэмцэлдэж байх үеэ мэдэрч эхэлжээ.
Ухаангүй байхад сүнс нь биеэс хөндийрч цогцноос салж хол явах гэхлээр зүүн хацраас нь салахгүй татагдаад байх юм гэнэ. Мөн цаанаас нэг бөөн хар юм ирээд хүүгийн сүнсийг авч явахаар татаад байх юм гэнэ. Гэтэл “чи надад зүүн хацраа үнэсүүлээгүй учир явах эрхгүй” гэж харанхуй хонгилын цаанаас цагаан гэрэл бүүдийж, ээжийнхэн дуу тэр гэрэл бүүдийх зүгээс сонсогдож ирж байснаа ойртон ойртсоор биед нь шингэх шиг болсоноо хүү ухаан оржээ. Хүүг үхлүүт байхад нь хээр хэсүүчилж явсан бадарчин олж амийг аварсан байж.

цагаан сараар үнсүүлэх ёс:
Мөн цагаан сарын баярын үеэр өөрийн хүүхдүүдээс бусад том хүн, хүүхэдтэй золголт хийхэд зөвхөн гар зөрүүлж ёсолдог, цагаан сараас бусад үед ч нялх хүүхдийг аав, ээжээс бусад хүн үнсэж болохгүй гэж өвөө эмээ нар өөрсдөө ач, зээгээ толгойг нь зөөлөн илж эрхлүүлдэг байсан болохоор бид бас л энэ ёс жаягийг хадгалж үлджээ.