Филиппин улс Оросоос авах нисдэг тэрэгний гэрээг цуцаллаа
- Хэрэв та тийм хүсэлтэй, зорилготой бол дараах хувь хүний нууц алдахгүй Google холбоосоор орж нам байгуулахад шаардагдах гишүүнчлэлийн өөрийн мэдээллээ үнэн зөв бөглөж өгнө үү.
- Таны бичсэн гар утасны дугаарын дагуу очиж цаасан дээр таны гарын үсгийг зуруулж авах болно. https://forms.gle/NCYTLGDCmBH1mk7u6
АНУ хориг арга хэмжээ авахаас болгоомжилж, Филиппин улс Оросын цэргийн тээврийн 16 нисдэг тэрэг худалдан авах гэрээг цуцаллаа гэж Associated Press агентлаг Филиппиний албаныхны иш татан лхагва гарагт /2022-07-27/ мэдээлэв.
Филиппиний Батлан хамгаалахын сайд асан Делфин Лорензана Мягмар гарагийн орой Ми-17 нисдэг тэрэг авах 12.7 тэрбум песо буюу 227 сая ам.долларын гэрээг цуцалсан гэж мэдэгдэв. Нисдэг тэрэг худалдаж авах шийдвэрийг өнгөрсөн сард ерөнхийлөгч асан Родриго Дутерте бүрэн эрхийн хугацаа 6-р сарын 30-нд дуусахаас өмнө баталсан гэж тус агентлаг мэдээлэв.
АНУ-ын аюулгүй байдлын албаныхан энэ шийдвэрийг мэдэж байсан бөгөөд Филиппиний армид ижил төрлийн хүнд даацын нисдэг тэрэг санал болгож магадгүй гэж Лорензана хэлэв.
Эх сурвалж: https://www.reuters.com
Сэтгэгдэл үлдээх (0)