МУ-н есөн ХӨЛТ цагаан тугийн хөлийг ХҮЛЭГТ-ээр солих шинжлэх ухааны үндэслэл
- Хэрэв та тийм хүсэлтэй, зорилготой бол дараах хувь хүний нууц алдахгүй Google холбоосоор орж нам байгуулахад шаардагдах гишүүнчлэлийн өөрийн мэдээллээ үнэн зөв бөглөж өгнө үү.
- Таны бичсэн гар утасны дугаарын дагуу очиж цаасан дээр таны гарын үсгийг зуруулж авах болно. https://forms.gle/NCYTLGDCmBH1mk7u6
- Хөл гэдэг үг хөдөлж явах гэсэн үгнээс үүссэн, ямарч хөдөлгөөн хийхэд биеийн тэнцвэрийг хадгалах чадвартай эрхтэнийг хөл гэж нэрлэнэ. Тийм учраас тэнцвэрийг хадгалахын тулд 2,4,6,8 хөлтэй байхаас сондгой тоон хөлтэй байхаар амьтадыг байгаль ээж заяадаггүй. Нэг туг нь есөн хөлтэй гэвэл 81 хөлтэй есөн туг байх ёстой. Эсвэл есөн хөлтэй ганц цагаан туг гэсэн утгатай нэр өгчээ.
- Хүлэгт байхын шинжлэх ухааны үндэслэл:
а. Нүүдэлчдийн суурингийнхныг сүрдүүлж, түрэмгийлж байсан гол зэвсэг нь морь байсан. Монгол эр хүний сайн нөхөр нь морь гэдгийг дэлхий даяараа мэдэх болсны нэг үндэслэл есөн цагаан морин дээр есөн цагаан тугаа мандуулж Их Монгол Улсын сүр жавланг бадруулж байсныг түүх гэрчилнэ. Морины сайныг хүндэтгэж аргамаг хурдан хүлэг хэмээн нэрлэж, цэргийн жанжингууд, баатар эрсүүд, ноёд язгууртангуудын сайн морьдыг ч хүлэг гэж нэрлэдэг. Шилийн сайн эр гэж цоллогдохын тэн хагас нь морины сайныг олж харж, түүнтэйгээ бүрэн нөхөрлөдөг чадварт байсан гэдэгтэй хэн ч үл маргана.
Өнөөгийн Монгол Улс төрийн сүлдэндээ морио тахьсан учраас тугандаа хөлийг биш хүлэгийг тахисан нь өлзийтэй хэмээн хөлийг хүлэгээр солих санал дэвшүүлж байна.
б. Тугыг морин дээр мандуулж явахдаа баруун гараар барьж, ишийг дөрөөн сур, хөлийн завсраар буруу талын дөрөөний таваган дээр тулж, хөлөөрөө шахаж явдаг тул ишний уртыг морьтой хүний толгойноос хэдэн сантиметр өндөрт байхыг хүртэл тооцсон байдаг.
в. Нэг улсад төрийн туг нэг л байх ёстой учраас Их Монгол Улс гэдгийг дэлхийд харуулахын тулд есийн тооны гайхамшигийг ашиглаж, есөн цагаан тугийг, нүүдэлчдийн онцлогыг тусгаж, хөдөлгөөнтэй байхаар тооцож байрлалыг сонгосон байна. Суурин байрлуулахдаа тойрог дотор багтсан зөв найман өнцөгтийн оройд
найман тугийг суурилуулж, тойргийн төвд том тугаа суулгана. Залж явахдаа есөн цагаан морин дээр мандуулж, хааш хаашаа гурван эгнээгээр, ертөнцийн дөрвөн зүг, дөрвөн зовхист ижил эрхтэй байхаар зохиосон.
Төрийн есөн цагаан тугаа, есөн баатар, есөн цагаан морин дээр мандуулж байгааг хавтгай дээр цэгээр дүрслэвэл: Зураг-1-д хойшоо, урагшаа, зүүн тийшээ, баруун тийшээ, баруун хойшоо, зүүн хойшоо, зүүн урагшаа, баруун урагшаа явж байгааг үзүүлэв. Амьдрал 3-ын тооноос эхлэдэг учраас 3-н эгнээгээр байрлаж, мөнхөд оршихын бэлэгдэл есөн цагаан туг сонгосон нь ертөнцийн дөрвөн зүгт дээрээс нь харвал тэгш өнцөгт хэлбэртэй, дөрвөн зовхист ромбо хэлбэртэй харагдана. Ийнхүү найман зовхист эгнээгээр давших учраас толгой, сүүл байхгүй, цөм ижил эрхтэй морьдоо залснаар л зорьсон зүг рүү мандуулан явах боломжтой. Есөн туг эв ижилхэн өнгөтэй, дүрстэй, хэлбэртэй байдаг нь төрийг ард түмэн барьдагыг бэлэгдэх бөгөөд ертөнцийн дөрвөн зүг, дөрвөн зовхист байгаа улс орнуудтай ижил эрхээр харьцах гадаад бодлогын илэрхийлэл, өөрөө бүх талаас бүрэн хамгаалагдсны бэлэгдэл гэлтэй.
Цагаан өнгө сайн сайхан бүхний дээдийг илэрхийлэх учраас цул цагаан өнгөөр хийх нь тусгаар тогтнолоо цэвэр ариун хадгалж явахын бэлэгдэл мөн. Цагаан морин дээр мандуулахын учир бид нүүдэлчид, түүний соёл иргэншлийг дээдлэн хүндэлж, хөгжүүлж дээд түвшинд хүргэж, суурин соёл иргэншлийнхэнтэй эн зэрэгцэн, эв найрамдалтай амьдрахын бэлэг тэмдэг. Нүүдэлчид учраас тугны хөл нь морь байхаас, хөл биш хүлэг байх шинжлэх ухааны үндэслэл маш өндөр магадлалтай байна. Туг дугуй хэлбэртэй байх нь морин дээр мандуулж явахад салхины хүчийг хариулах учраас барьж явахад хөнгөн байдаг.
Иймд баруун, зүүн монголчуудын өв уламжлалыг хадгалсан худрагатай хоёр төрлийн монгол эмээлтэй, дэлтэй цагаан мориндоо 9-н хүлэгт цагаан тугаа намируулан, давхил хуваан хатируулан, дөрвөн талт, улаан залаат малгайтай, төрийн сүлдтэй үхрийн ширэн бүс бүсэлсэн цагаан дээлтэй, дөмөнг дуулдаг хоолойгоороо төрийн дуулалыг аялаж яваа эрчүүдийг хараад наадамчин олны хийморь сэргэж, биеийн алжаалаа тайлж, засаг төрөөрөө, эх орноороо, эцэг эхээрээ, үр хүүхдээрээ бахархаж, жилдээ хүрэх эрч хүчийг нөөцлөн авдаг уламжлал тогтож байгаад сэтгэл өег байдаг. Ер нь олон хүн цугларсан найр наадмын газрыг сайн энергийн сацруулагын төв гэж ойлгож болно. Наадам үзэх гэдэг нь сэтгэлээ сэргээх, олонтой уулзаж, юм үзэж нүд тайлах зорилготой билээ. Эрийн гурван наадмыг морьгүйгээр наадхын аргагүй учир морийг төрийн сүлдэндээн ч, төрийн тугандаан ч мандуулахын онол практикийн ач холбогдлыг тооны онолоор тогтоосон болно. Есийн тооны бэлэгдлийг ч өөрийн бүтээлээр баяжуулсан.
Ер нь зохиогчийн бүтээлүүдтэй интернетийн сүлжээгээр “www. Khsukhbaatar. Blogspot. com.’’ хаягаар танилцаж болно. Ил захидлын хариуг интернетийн энэ хаягаар ирүүлж болно.
http://khsukhbaatar.blogspot.com/2007/09/blog-post_13.html