Ураг амьгүй болох ерөнхий 2 шалтгаан

Ураг амьгүй болох ерөнхий 2 шалтгаан

Сүүлийн жилүүдэд ураг амьгүй болох буюу өсөлтгүй жирэмслэлт гэж их яригдах болсон. Гэвч яг юунаас болоод яагаад ийм үйл явдаг тохиолдоод байгаа шалтгааныг яг таг үүнээс болдог юмаа гээд хэлчхэж чадахгүй байна.

Гэхдээ маш их үндэслэлтэй байж болох 2 тохиолдол байгаа юм. Үүнийг дээр үед анагаах ухаанаар ажиллаж амьдарч байсан онгодоос сонсож мэдсэнээ бусадтай хуваалцахаар энд бичиж байна.

Энд дурдах гэж буй 2 шалтгаан бол:

  1. эх вирусийн гаралтай өвчтэй үед ураг амьгүй болно
  2. эхийн сэтгэл санаа тавьгүй болсон үед ураг амьгүй болно

1. эх вирусийн гаралтай өвчтэй үед ураг амьгүй болно

За ингээд 1-р шалтгааны баримт, нотолгоог дурдъя. 1900 оны эхээр буюу тэмбүү бэлгийн замын халдварт өвчний эсрэг Улаан тариа хийх хүртэл тэмбүү Монгол улсад дэлгэрсэн байсан нь эмэгтэй хүн үр хүүхэдтэй болно гэдэг асар хүнд асуудал тулгарч байсан бөгөөд Монгол үндэстний бараг мөхөл болоод байв. Тиймээс хамгаалах арга нь бэлгийн замын ёс зүйтэй амьдралаар амьдрах, улаан тарианы аян эхлүүлэх байсан байна. Тэмбүү өвчин бохир заваан байдлаас мөн тэмбүүтэй эх сурвалжаас халдварлах бөгөөд цаашлаад урагт халдварладаг байна. Хэрэв та тэмбүү өвчний талаар түүх унших бол дараах холбоосноос уншина уу . https://mongoliax.mn/read/post/syphilis-was-introduced-in-Mongolia-in-the-1700s

TORCH вирусүүдийн шинжилгээг өгөх хэрэгтэй юм. Таны хэвлий дэх урагт доорх зураг дээрх вирусүүд аюул учирлуулах эрсдэлтэй. Тэгэхээр та илүү өргөн мэдээллийг эмчээс авч шинжилгээ өгсөн дээр юм.

 

2. эхийн сэтгэл санаа тавьгүй болсон үед ураг амьгүй болно

Танд эхлээд ураг болон эхийн цусны эргэлтийн ерөнхий бүтцийг харуулъя.

Улаан өнгөтэй судас /хоолой хүй дотор байдаг/ нь эхээс урагт ирэх зайлшгүй хэрэгтэй хүчилтөрөгч буюу цэвэр цэнгэг агаар, шим тэжээл дэм агуулсан цус урагт энэ зураг дээр үзүүлсэн улаан судсаар ураг луу дамжина.

Харин буцах үйл явц нь ураг хэрэглээд хэрэггүй болсон үлдэгдэл хүчилтөрөгч, ялгадас нь буцаад холимог цусаар буцаж эхийн боловсруулах эрхтнүүдэд хүрч боловсруулагдан гадагшилна.

Дээрх мэдээллээс та цусанд шингэсэн цэвэр агаар урагт ямар чухал болох тухай. Ураг хооллох, амьсгалах ганц арга нь цусаар дамжих шим тэжээл хүчилтөрөгч юм байна гэдгийг ойлголоо.

Тэгвэл одоо 2-р хэсгийн гол хэсэгт оръё. Сүүлийн жилүүдэд стресс буюу уур бухимдал, гэр бүлийн хэрүүл маргаан, зам тээврийн түгжрэл бухимдал, агаарын бохирдол гэх мэт хөндлөнгийн нийгмээс шалтгаалсан зүйлс нь хэт бөөгнөрч амьдарч буй нийгэмд механикаар бий болж байна. Гэхдээ дэлхий дээр ганц бөөгнөрчихсөн улс нь Монгол биш л дээ.

Хэрэв ураг тээж эхэлж байгаа эх уурлаж мөн стресс-дэж, сэтгэлийн санааны маш том хямралд орж эхлэх үед зүрхний ажиллагаа ихсэж биеийн цусан хангамжийг эх зөвхөн өөрийн хэрэгцээнд зарцуулж эхэлдэг байна. Ингэснээр бага сартай, хэдхэн сантиметр (см) ураг өөрт хэрэгтэй хүчилтөрөгч, мөн шим тэжээлийг хангалттай хэмжээгээр авч чадахгүй байсаар бүтэж амьгүй болдог байна.

Багахан төсөөлөн бодоцгооё: та усны гүнд хүй шиг хоолойгоор дамжуулан амьсгалж байсан чинь усны мандалд байсан завинд аюул тулгарч танд ирж байсан агаар ирэхгүй боллоо гэсэн үг юм. Энэ бол зөвхөн харьцуулсан төсөөлөл мэдээж хэрэг урагт агаар цусны улаан эсээр дамжин ирж байгаа.

Сэтгэл санааны хямрал удаан хугацаагаар үргэлжлэх бол маш аюултай. Цус багадалттай эхчүүд үүн дээр маш их анхаарах ёстой юм.

Монгол улсад ууртай ард иргэдийнхээ харьцааг зөөллөх гэж эмэгтэй хүмүүсийг олон нийтийн үйлчилгээний албанд ажиллуулдаг бөгөөд ухамсрын доройтолтой хүнээс болж ажил дээрээ жирэмсэн эхчүүд бухимдаж сэтгэл гутралд орж шинэхэн ургаа алдаж байна. Ухамсаргүй хүн та хүн алж байж мэдэхээр байгаа тул аль ч үед эмэгтэй хүнтэй ухаалаг зөөлөн дөлгөөн хандаж байх нь чухал юм. Энэ дэлхий дээр шийдэж болохгүй асуудал гэж нээгч байхгүй.

Эхнэрээ жирэмсэн болох үед нөхрүүд нь найз нөхөдтэй архи уух, гадуур хонох, агсам согтуу тавих, хэрэг төвөг тарих, эцэг эхийн дарамт зэргээр асар их сэтгэлийн дарамт үүсгэдэг нь хэвлий дэх үрээ алж байгаа хэрэг юм.

Мөн хүйд даралт үүсэх гэх мэт олон асуудал байдаг юм байна.

Миний бичсэн дээрх мэдээлэлд ураг амьгүй болж болох маш олон төрлийн таамгууд байдаг гэдэг боловч арай шинжлэх ухаанчаар хандаж болох үндсэн 2 шалтгаанаас өөрсдийгөө хамгаалахыг эхчүүдэд хүргэхийг зорьсон юм. Үүнд сэтгэл санааны маш тайван байдал, цэвэр агаартай орчин, вирусийн гаралтай өвчнөөс урьдчилан хамгаалах.