Монголын язгуур-тангууд
- Хэрэв та тийм хүсэлтэй, зорилготой бол дараах хувь хүний нууц алдахгүй Google холбоосоор орж нам байгуулахад шаардагдах гишүүнчлэлийн өөрийн мэдээллээ үнэн зөв бөглөж өгнө үү.
- Таны бичсэн гар утасны дугаарын дагуу очиж цаасан дээр таны гарын үсгийг зуруулж авах болно. https://forms.gle/NCYTLGDCmBH1mk7u6
Тэмүчиний уг гарал ба бага насны уе
1. Чингис хааны язгуур, дээр тэнгэрээс заяат төрсөн Бөртэ-чино, гэргий Гуа-Маралын хамт тэнгис далайг гэтэлж ирээд Онон мөрний эх Бурхан халдун ууланд нутаглаж Батцагаан гэдэг нэгэн хөвүүнийг төрүүлжээ. (Цаашид 1-р өгүүлбэрт гэж бичигдэнэ)
13-р зууны үеийн аж байдал, ахуй амьдралыг тусгасан Монголын Нууц Товчоо гэдэг ном дээрхи мөрөөр эхэлдэг. Энэ өгүүлбэрт задлан шинжилгээ дүгнэлт хийж үзэцгээе. Чингис хааны буюу Тэмүчин бол Монгол үндэстний язгууртан дээд угсаа гаралтай хүн гэдэгтэй Монгол хүн маргахгүй байх. Тэгвэл Тэмүчин дээд удамтай язгууртан хүний язгуур дээд эцэг өвгөд нь эцэг Бөртэ-чино, гэргий Гуа-Маралын хоёрын дундаас үүссэн байна. Үүнтэй адилхан утга санаатай Адам, Еба хоёроос анх хүн үүссэн гэж христ шашны номлолд байдаг.
1-р өгүүлбэрт: хамтаар тэнгис далайг гаталж ирээд Бурхан халдунд ууланд нутагласан гэсэн байна. Бурхан халдун уулийн эргэн тойрон тэнгис далай байдаг билүү?. Тэнгис далайг гаталж ирсэн гэхээр Америк тивээс номхон далайг гаталж ирсэн байх уу?. Тэнгис далай гэдгээр ямар утга санаа юу хэлэх гэж оролдож байна вэ?.
Батцагаан гэдэг нэртэй хүүхэд төрүүлсэн байдаг түүнээс салбарлаад цааш уншвал овог аймгууд үүссэн салбарласан байдлыг бичсэн байна. Явж явсаар Есүхэй баатараас Тэмүчин төрсөн байна. Тэмүүчин төрөхөөс дээших бүх салбар овог аймаг Тэмүчины язгуур дээд өвөг болно.
Тэмүчин өөрөө бол Монголын язгууртан Алтан ургийн гэр бүлийн хүн юм. Энэ өгүүлбэрээс нэг далд утгыг олж харвал Монголын язгууртан дээд удамтай гэр бүл хэрхэн үүсдэг тухай бичсэн байгаа юм. 13-р зууны Монгол гүрний их сэргэн мандалтыг хэн хийж байв Монголын язгууртан дээд удам-ын гэр бүлээр удирдуулсан дээд язгуурт язгууртнууд удирдан хийж байсан. Чингис хаан ганцаараа язгууртан бусад язгууртан байсан биш гэж ойлгож болохгүй бүх нийгэмд анги давхарга зэрэг дэв байдаг.
1-р өгүүлбэрт: Бөртэ-чино, гэргий Гуа-Марал гэдэг хоёр хүний тухай яриад нэг нь эрэгтэй нөгөө нь гэргий эмэгтэй байсан гэж байна. Нэр үл мэдэгдэх эмэгтэй, эрэгтэй хоёр хүний дундаас төрсөн гэж хэлээгүй яагаад оноосон нэр дурдагдав гэдэг бас асуулт болно. Бөртэ-чино гэж хэн бэ?, гэргий болох Гуа-Марал гэж хэн бэ? гэх асуулт гарна.
Бөртэ-чино гэх үг хоёр үгээс бүтсэн байна. Үүнээс чино гэх үг гарч ирж байна чоно гэж Монголчууд нийтээр ойлгодог. Гуа-Марал гэх үг мөн хоёр үгээс бүтсэн байна. Үүнээс марал гэх үг гарч ирж байна марал буга гэж ярьдаг үүнийг Монголчууд нийтээр буга гэж ойлгодог.
Марал бугаар хөөвөл нэг хүнд оноосон нэр биш өргөн түгээмэл нэршил болов уу? 1-р өгүүлбэр: Чингис хааны язгуур гэж тухайн хүнийг онцолж заасан байна. Монгол бугатай холбоотой ямар зүйл байдаг билээ.
Марал буга тэмдэглэсэн хөшөө нь Монголын нутаг дэвсгэр болон Монголын хил орчим нутгуудад элбэг байдаг соёлыг дурсгалт он удаан жилийн түүхийн баримт байдаг.
Дээрхи зураг дээр марал бугатай хөшөөний тархцыг тэмдэглэсэн байгааг хөшөө гэж хэлэхээс илүү эрт цаг үеийн шүтлэг байсан болоод нийтлэг байдалтай тархсан байх магадлал өндөр юм. Шүтлэг гэж үзвэл марал бугаар ганц эмэгтэй хүнийг биш олон хүнийг тэмдэглэсэн байж болох юм. Дээрхи зургийн сайн анзаарвал Онон мөрний эх Бурхан халдун уул хүрээд марал буган чулуун хөшөөнүүд дуусаж байна.
Энэ олбог (хивс) Ноён уулын язгууртны булшнаас олдсон гэдэг. Олбогны зураг дээр буга (хандгай) -г далавчтай амьтан барьж байгаа байдлаар дүрслэгдсэн байна. Гэхдээ амьтад биесээ барих нь тэгж дээдлээд шүтээд байхаар зүйл мөн үү?. Гэтэл 1-р өгүүлбэрт: Бөртэ-чино, гэргий Гуа-Маралын хоёр дундаас Батцагаан гэдэг хөвүүн төрсөн гэж байгааг уншвал бие барьж идэж байгаа биш эвцэлдэж, нийлж байгаа юм биш биз?.
Марал бугын талаар дээр дэлгэрүүлж бичсэн хоёр амьтны дүрс нийлж байгааг үзээд ар талд байгаа Бөртэ-чино гэх дүр хэн байв түүний талаар баримт материал байна уу харцгаая. Гэтэл Архангай аймгийн нутаг дээр язгууртны хүний булшнаас доорхи дүрс бүхий тэмдэгт олдсон байдаг юм. Дээд олбог дээрхи ар талын амьтны дүрстэй ихээхэн төстэй зураглал байна.
Дээрхи шар дугуй доторхи дүрслэл биетийг хүнтэй нь хамт оршуулсан гэж үзвэл тухайн хүнийг илтгэх тэмдэглэл эсвэл шүтээний хэрэглэл болно. Овог аймгийн язгууртан хүнийг илэрхийлэх билэг тэмдэг эрх үүргийг тодорхойлсон тэмдэг байх магадлалтай.
Дээрхи дүрсэл нь мөн буга дүрсэлсэн байх бөгөөд хэрэглэж байсан хүний тухайн цаг үедээ аль нутгийн хүн мөн зэрэг зиндааг илэрхийлж байсан байх. Одоо ч гэсэн бөхчүүд, уяачдын малгай дээр тухайн хүний зэрэг цолыг дүрсэлсэн дээрхи дүрсүүд шиг тэмдэгтүүд хэрэглэж байдаг.
гэх мэт тухайн хүний зэрэг цол хэргэмийг төмөр тэмдгээр илэрхийлсээр байгаа байдал одоо хүртэл байна.
Зураг дээр байгаа олбог хивс язгууртан цолтой өрх айлын хананд өлгөөтэй байж тухайн айлын зэрэг зиндааг илэрхийлж байсан байх. Одоо цаг шиг айл бүхэн үйлдвэр Эрдэнэт хивс худалдан авч өлгөөд, дэвсээд байх боломжгүй цаг үед язгууртан хүний гэрт өлгөгддөг хэрэглэл байж таарна.
1-р өгүүлбэрт: Тэнгис далайг гаталж ирээд гэж бичсэн байдаг Ази тивд тэнгис далайг гаталж ирсэн гэж үзвэл Америк, Австрали тивээс гаталж ирэх боломжтой ойлголт юм. Тэнгис далай гэдэг мөн нууц утгатай үг юм. Одоо дэлхий дээр байгаа хүн төрөлхтөн цааш хөгжөөд дэлхий сөнөвөл өөр гариг дээр суурьшин амьдрахаар хөгжилтэй орнууд эрэлхийлдэг болсон. Хүн амьдрах боломжтой эсэх ус агаар байгаа эсэхийг судалж байгаа.
Хүн төрөлхтний өмнө амьдарч байсан гариг сөнөх үед дэлхий дээр нүүдэлж ирсэн үүнийг тэнгис далайг гаталж ирээд Бурхан Халдун уулсын эхэнд Бөртэ-чино, гэргий Гуа-Марал хоёр нийлж нутаглаад цаашаа үржин амьдрав гэж хэлж байгаа утгатай. Гэхдээ эр, эм 2 ширхэг хүн нүүж ирсэн биш тухайн цагт ямар нүүдэл шилжилтээр өмнө амьдарч байсан гариг дээрээсээ хүн ардаа аваад тэнгис далайг (цаг хугацааны орон зай) гаталж нүүж ирэх нь өндөр хөгжлийн эцэс болсон тэр үедээ тодорхой болох байх.
Их Монгол улс гэдэг бол буган болон чонон сүлдтэй Монгол угсаатнуудыг нэгдэл улсийг хэлнэ. Энэ улсыг удирдах эрхтэй хүн бол заавал энэ хоёр талаас удамшин шингээлт авсан байх ёстой учраас Чингис хааны язгуур дээд овог Бөртэ-чино, гэргий Гуа-Маралын дундаас төрсөн Батцагаанаас салбарласан учраас Тэмүчин Их Монгол улсыг удирдах эрхтэй гэж хэлж байгаа утгатай юм. Хэрэв зөвхөн нэг талыг удамтай бол тэр талдаа захирагдаж удирдана гэсэн утгатай. Энэ талын зохилдлого мөн томоохон мэдээлэл болно.
Бидний барьж байгаа Монголын нууц товчоонд болон түүнээс хойших Их Монгол улсын төрийг барьж байсан хаад, алтан ургийнхан дээрхи мэдээлэлтэй хэрхэн зохицож байгааг харцгаая.
- Гүюг хааны эхний эхнэр их хатан болох Огул Хаймыш бол Ойрад (Ойрод баруун Монголын аймаг) аймгийн хүн байсан байна.
- Мөнх хааны эхний эхнэр их хатан болох Хутугтай бол Байгаль нуур орчим амьдарч байсан аймгийн хүн байсан байна.
- Аригбуха (Аригбөх) хаан эхний их хатан болох Илжигмиш бол Ойрод аймгаас гаралтай хүн гэж бичсэн байна.
- Дараах бага хаадууд Хонгирад аймгаас их хатан буулгаж байсан боломж түүхэн од болохоор нэр нөлөөтэй үлдээгүй байдаг.
- Тайсун хаан эхний эхнэр их хатан нь Ойродын удирдаж байсан Тогоон тайшийн охин байсан байна.
- Мандуул хааны хатан Мандухай цэцэн хатан нь Ойрод аймгийн хүн гэдэг Ойродын Эсэн тайштай цусан төрөл гэдэг.
- Батмөнх даян ханы их хатан Мандухай цэцэн хатан нь Ойрод аймгийн хүн гэдэг.
- Лигдэн хаан нь Их Монгол улсыг захирч байсан сүүлчийн хаан бөгөөд их хатан эхнэрээ Зүрчид буюу зүүн талаас авсан байна.
- Өндөр гэгээн Занабазарыг (алтан ургийн хүн) төрүүлсэн эх хүртэл Ойрдын Далай тайшийн охин аж.
https://academy.edu.mn/content/9959-2/
http://www.mongolian-art.de/02_mongoliin_urlag/02_mongoliin_nuuts_tovchoo.htm
https://mongoltoli.mn/history/h/513
https://mn.wikipedia.org/wiki/%D0%91%D3%A9%D1%80%D1%82%D1%8D_%D0%A7%D0%B8%D0%BD%D0%BE