Шүдний OO-ны савны доор байх өнгөт тэмдэглэгээ ямар утгатай вэ?
- Хэрэв та тийм хүсэлтэй, зорилготой бол дараах хувь хүний нууц алдахгүй Google холбоосоор орж нам байгуулахад шаардагдах гишүүнчлэлийн өөрийн мэдээллээ үнэн зөв бөглөж өгнө үү.
- Таны бичсэн гар утасны дугаарын дагуу очиж цаасан дээр таны гарын үсгийг зуруулж авах болно. https://forms.gle/NCYTLGDCmBH1mk7u6
Хүн бүр шүдний эрүүл мэндээ анхаарч байх нь маш чухал зүйл юм. Тиймээс дэлгүүрийн шүдний ОО-ны тасгаар алхаж байхдаа маш олон ОО-ны сонголттой тулгарахад гайхах зүйлгүй болсон цаг.
Шүдний ОО сонгохдоо ихэнх хүмүүс түүний дотоод найрлага, дуусах хугацаа, эрүүл мэндийг хэрхэн дэмжиж үзүүлэлтүүд мөн зарим төрлийн амт үнэрийг анхаардаг.
Шүд цагааруулдаг, бактерийн эсрэг үйлчилгээтэй, шүдний харлахаас хамгаалдаг, амны хөндийн цэнгэг агаар гэх мэт эдгээр энгийн тодорхойлолтуудыг та шүдний ОО-ны сав дээрээс харах болно.
Мөн шүдний ОО-ны савны доод хэсэг өнгөтэй нэг зураас байдаг. энэхүү өнгөт зураасны утгаар тухайн шүдний ОО-ны найрлагыг тодорхойлж болно. Гэх хэдий боловч, Интернетэд байгаа олон зүйлсийн адилаар эдгээр өнгөний кодуудын талаарх тодорхойлолт, ойлголтууд нь хуурамч худал юм.
Таны шүдний ОО-ны доод хэсэгт байх өнгө нь үнэндээ ОО-ны дотоод найрлагын тухай юу ч илэрхийлдэггүй. Мөн та шүдний ОО сонгохдоо эдгээр өнгийг хэрэглэхгүй байх хэрэгтэй юм.
Шүдний OO-ны өнгөний код гэж магадгүй юу юм боллоо
Шүдний ОО-уудын өнгөний кодуудын тухай үйлчлүүлэгчдэд хуурамч зөвлөгөө тодорхой хугацааны давтамжтайгаар интернетэд үе үе гарч ирсээр байна.
Шүдний OO-ны өнгөний талаар хэрэглэгчид өгөх зааврыг нэлээн хугацаагаар интернетээр төөрөгдүүлж байна. Энэ зөвлөгөөний дагуу, та шүдний ОО-ны савны доод хэсэгт анхаарлыг сайн хандуулах ёстой юм. Тэнд байх жижиг дөрвөлжин зураас мөн өнгө нь хар, хөх, улаан, ногоон байх бөгөөд эдгээр өнгүүд шүдний ОО-ны дотоод найрлагыг илэрхийлж байгаа гэж тэдгээр зөвлөгөөнүүд үзэх аж.
Өнгөнүүдийн утга нь:
- ногоон: бүгд байгалийн
- хөх: байгалийн болон нэмэлт эмчилгээний
- улаан: байгалийн болон нэмэлт химийн найрлагатай
- хар: бүгд химийн найрлагатай
харамсалтай нь интернетийн эдгээр мэдээллүүд бол бүгд худал юм.
Өнгөд дөрвөлжнүүд нь үнэндээ шүдний OO-ны найрлага бүтцийн тухай юуг ч илэрхийлдэггүй. Эдгээр өнгөд дөрвөлжнүүд нь OO-г үйлдвэрлэх явцад хэрэглэгдсэг тэмдэглэгээ юм. Өнгөт тэмдгүүд нь цацраг гэрэл мэдрэгчүүдэд уншигдах зориулалттай ба өнгөний ялгаанаас хамаарч үйлдвэрийн машин тэдгээрийг хэрчих, тамгалах, нугалах, ангилах зэрэг үйлдлүүдийг хийхэд хэрэглэдэг байна.
Эдгээр тэмдэглэгээнүүд нь маш олон өнгө байх бөгөөд зөвхөн ногоон, хөх, улаан, хар гэж заасан хязгаар байхгүй юм. Ялгаатай өнгүүд нь ялгаатай савлах эсвэл ялгаатай мэдрэгч машинуудад зориулсан байдаг. Өөрөөр хэлбэл, бүх өнгө зөвхөн нэг л утгатай тэн нь үйлдвэрлэх машины үйл ажиллагааг зохицуулахад хэрэглэгдэг.
Хэрэв та шүдний OO-ны дотор үнэхээр ямар найрлагатай байдгийг мэдмээр байгаа бол, шүдний OO-ны гадна сав дээр хэвлэгдсэн найрлагыг унших хэрэгтэй юм.
Шүдний OO-ны найрлагууд
Ихэнх шүдний OO-ууд дараах төрлийн найрлагыг агуулсан байдаг.
Чийгшүүлэгч материал шүдний OO-г нээсний дараа хатуужин бэхжихээс хамгаалж байдаг. жишээ нь орох найрлага:
glycerol
xylitol
sorbitol
Хатуу зүлгүүр нь хүнсний хог хаягдлыг арилгах болон шүдийг цэвэрлэж байдаг. жишээ нь орох найрлага:
calcium carbonate
silica
Бэхжүүлэх бодис, нягтруулах бодис, шүдний OO-г тогтворжуулах болон салахаас хамгаалах гэх мэт:
carboxymethyl cellulose
carrageenans
xanthan gum
Амт оруулагч - хоосон хөндий мэдрэмж өгөхгүй тулд амт оруулдаг гэх мэт:
sodium saccharin
acesulfame K
Амтлагч бодис, гаа, сэрүүн гаа, улаан гоньд, үлээдэг бохь, шанцай гэх мэт. Амт оруулагчид сахар агуулдаггүй.
Шүдний оо хөөсөрч, амтлагч бодисыг эмульсээр хангахад тусалдаг. Жишээ нь:
sodium lauryl sulfate
sodium N‐lauroyl sarcosinate
Флорид нь пааланг бэхжүүлж, шүднээс хөндийрөхөөс сэргийлдэг байгалийн эрдэс баялаг юм. Фтор нь натрийн хайлуур жонш, натрийн монофлуорфосфат, стейлийн фтор зэрэг гэж ангилагдана.
Шүдний савны ёроолын өнгө нь шүдний оо-г аль нь "байгалийн" эсвэл "химийн" гэж тодорхойлолт хэлж чадахгүй юм.
Хэдийгээр өнгөний кодын тухай онол үнэн байсан ч энэ нь үнэхээр утгагүй зүйл юм. Бүх зүйл, түүний дотор орц найрлага нь химийн бодисоос бүтдэг бөгөөд "эмчилгээний" гэсэн үг нь маш тодорхой биш зүйл юм.
Хэрэв та шүдний оо-ны доторх юу байгаа талаар санаа зовсон бол сав баглаа дээр хэвлэсэн орц найрлагыг уншина уу. Хэрэв эргэлзэж байгаа бол Америкийн Шүдний Ассоциац (ADA) -ийн хүлээн зөвшөөрсөн тамга бүхий шүдний оо-г зөвхөн сонгоорой. ADA гэдэг тамга нь шүдний ОО нь таны шүд, эрүүл мэндэд аюулгүй, үр дүнтэй гэж туршиж үзсэн, батлагдсан байна гэсэн үг юм.