Бүгдээрээ тэр Монголыг ямар их доромжилж байснаа ойлгов
- Хэрэв та тийм хүсэлтэй, зорилготой бол дараах хувь хүний нууц алдахгүй Google холбоосоор орж нам байгуулахад шаардагдах гишүүнчлэлийн өөрийн мэдээллээ үнэн зөв бөглөж өгнө үү.
- Таны бичсэн гар утасны дугаарын дагуу очиж цаасан дээр таны гарын үсгийг зуруулж авах болно. https://forms.gle/NCYTLGDCmBH1mk7u6
Тэр ангид Шотландаас ирсэн нэг залуу,Африкаас ирсэн Уганда залуу хоёр Втетнам, хоёр Япон, Нэг АНУ-гаас ирсэн залуу тэгэээд хоёр Монгол сурдаг байлаа. Тэр дээд сургуулийн хэлний бэлтгэлд ганц хөгжил муутай улс нь Монгол гэсэн ойлголт ангид ноёлж ямар нэгэн хөгжил, техник технилогийн тухай яриа гарангуут л багш өнөөх хоёр Монголд ангийн хүүхдүүдийн ярилцаж байгаа сэдэвийн тухай ярьж тайлбарлаж ойлгуулах гэж хичээнэ. Харилцан ярианы хичээл орж байв.
Жэний гэртээ угаалын машин худалдаж авах гээд дэлгүүр орлоо.
- Худалдагч: Танд хэдэн кг-ын угаалгын машин хэрэгтэй вэ? Хагас уу бүтэн автомат угаалын машин уу?
- Жэни: Надад бүрэн автомат хамгийн том угаалгын машин хэрэгтэй байна. Ямар брэндийнх байна?
гэх мэт харилцан яриа болж байв. Хоёр хоёроороо худалдагч, Жэни хоёр болж гадаадаар ярилцах ёстой. Яг хоёр Монголын ээлж болоход багш:
- Уучлаарай та хоёр угаалын машин гэж мэдэх үү? Ягаав ийм гээд гар утаснаасаа зураг харуулав. Дотор нь хувцасаа хийгээд кноп дарж угаана гээд л.. Хоёр Монгол чимээгүй л толгой дохино.
Маргааш нь мөн л харилцан ярианы хичээл ороход өнөөх Жэни гэгч хүүхэн дэлгүүрээс видео камер худалдаж авах гэж байна.
- Худалдагч: Сайн байна уу? танд энэ өдрийн мэнд хүргэе. Та ямар камер сонирхож байна?
- Жэни: Надад багтаамж сайтай Full HD камер хэрэгтэй байна.... Багш гэнэт санаа зовсон янзтай хоёр Монголруу хараад камер гэж мэдэх үү? Ингэж барьж байгаад бичлэг хийдэг гэх мэтчилэн дохиж үзүүлэв. Хоёр Монгол тэвчинэ тэвчинэ гэхэд яаж тэвчихэв нэг тэсэлгүй ам нээх гэхэл өнөөх нь: гараараа амыг нь таглаж чимээгүй л инээж толгой дохилоо.
Тэгсэн амаа таглуулсан Монгол нь чимээгүй бухимдаж суусаар хичээл дундуур гарч одлоо. Үлдсэн Монгол нь яг хичээл дуусахын алдад босоод: - Уучлаарай ангийнхаан. Маргааш би та нарыг хоолонд урьж байна. Хичээл тараад орой 19:00 цагт далай эргийн "Том Далай" хоолны газар уулзъяа гэж хэлэв. Би та нарыг даана. Бүгдээрээ ирээрэй. Багшаа та ч гэсэн намайг хүндлээд ирээрэй. Би хүлээж байх болно. Хичээлсээ хөлсний байрандаа очиход өнөөх найз нь согтуу гэртээ унтаж байлаа. Түүнд юу ч тайлбарлаад нэмэргүй болхоор шууд л хувцасаа сольж хоол хийж идсэн болоод шөнжингөө компьютерийн ард суулаа. Хүсэн хүлээсэн маргааш болж хичээл ч тарж болзоот цагтаа "Том далай" хоолны газар нэг Монгол нь очиж хүлээнэ. Өнөөх Монгол нь мөн л тэнд байх Монголчуудтай баранд суухаар явсан юм. Ангийн хүүхдүүд нэг нэгээрээ цувсаар АНУ-аас ирсэн залуугаас бусад нь бүгд ирлээ. Бүгд баярлаж Сүши захиалж, мөн загасны цуутай мах шарж идлээ. Бүгд цадаж ганц хоёр шар айраг задалсаны дараа өнөөх Монгол залуу комьютерээ нээдээ. Хоолойгоо засаад тэнд байх ангийнхаа хүүхдүүдрүү зөөврийн компьютерлуугаа анхаарлаа хандуулахыг хүслээ.
- За би өөрийн эх орны тухай танилцуулая гэж бодож байна. Эхлээд Хүннү гүрнээс ахуулаад өөрийн түүхийг харуулсан зураг үзүүлж байлдан дагуулалт түүхийн талаар ярив. Хятад улсыг хэрхэн эзэлж Юань гүрнийг байгуулсан тухай. Японруу хэрхэн дайрах гэж Хубилайн усан флот далайд бэлдэж байсан тухай... Удалгүй 21-р зууны хөгжлийн талаар ярив. Дэлхийн хоёр том гүрний дунд 2,8сая уулаа хэрнээ хэрхэн Монгол соёлоо авч үлдэж тэмцсэн тухай. Халх голын тэнгэрт дэлхийн хамгийн том агаарын тулалдаан болсон. Японыг нутгаасаа хөөж гаргасан тухай. Бичиг соёлын талар ярив. Монгол залуугийн хоолойд эх орноороо бахархасан мөн ангийнханда бухимдсан өнгө аяс цухалзаж, өөртөө итгэлтэй хүчтэй ярина. Манайд Монел гэж брэнд байдаг. Mongol electron гэсэн үг. Манайд үйлдвэр байхгүй ч гэсэн гадны улсад захиалж өнгөт зурагт, камер, угаалын машин плитек хийдэг. Тэгсэнээ гэнэт ярианыхөө өнгийн өөрчилж хоёр Японруу зааж танай сумо-д одоо хэн ноёлж байгаа билээ?
Хоёр Япон хүүхэн сандарч бие биерүүгээ харахад Монгол залуу Асашироё Дагвадорж, Хакухо Даваа жаргал гэж хоёр хүчтэн. Гэнэт тэр хоёр Япон хүүхэн гэнэт уулга алдаж Wow we know. Asa is Super star гэж биширсэн янзтай хэлэв. Манайд LV, Dior, Сhanell гээд дэлхийн бүх алдартай брэнд бий. Хип хоп, Поп, Рок урсгал маш их хөгжсөн. Хөөмий, Уртын дуу нь дэлхийг гайхагддаг. Тэгэж ярвал хөлбөмбөгийн дэлхийн аврага шалгаруулах тэмцээнийг манай уртын дуу хүтэл нээж байсан гээд Хонгорзул МУГЖ-ын зургийг үзүүлэв. NBA-д Баатар нэртэй сагчин хүртэл байдаг. Улаанбаатар хотод нэг сая хүн амьдардаг. 20 давхараас дээш өндөртэй барилга хэд хэд бий. Олон барилга байшин баригдах гэж байгаа. Тун удахгүй манай улс метротой болно. Би Монголын эх дэлгүүрээс энэ Iphone гэдэг утасыг худалдаж авсан. Би өөрөө FREE COLOR нэртэй компьютерийн дэлгүүр ажиллуулж зардаг. Дэлхийд уул уурхайн екпортоороо хоёрт зэсний нөөцөөр нэгт ордог. Нэг хүнд ноогдох газар нутгийн хэмжээгээр нэгт ордог. Танай улсыг 10 дахин том нийлүүлсэн юм шиг газартай. Хөвсгөл далай гэж далайтай.
Том том жуулчины бааз хөгжсөн. Тэнд хоол идэж байсан ангийн хүүхдүүдээс гадна бусад ширээний хүмүүс чив чимээгүй болж, тэр ч байтугай хоол зөөж байсан зөөгч болон, тек-ний ард зогсож байсан бармен хүртэл ширээгээ арчихаа больж гайхаж харна. Энэ үед тамхи татаж байсан Шотлоанд залуу тамхиа үнсний сав биш андуурч ундааруугаа хийлээ. Бүгдээрээ тэр Монголыг ямар их доромжилж байснаа ойлгов. Манай ноолуур дэлхийн хамгийн үнэтэй хувцаст зүй ёсоор ордог. Зөвхөн манай GOBI, Goyo гэх мэт брэндийн ноолууран ороолт малгайг авахын тулд хүмүүс алс холоос ирдэг, хүний хөл хүрээгүй Дорнод аймгийн мэнэнгийн их тал гэх мэт онгон байгаль зөндөө гэх мэтчилэн ярилаа. Гэнэт ангийн багш нь сандарч:
- Wow ёстой гайхалтай түүхтэй улс. Миний энэ зүүж байгаа ягаан ороолт.... ӨӨ бурхан минь Goyo гэж байна шдээ. Mongolian cashimer гэж байна. Энэ ороолтыг миний хайртай залуу бүр зорьж очиж Бээжинд байдаг найздаа хэлэхэд өнөөх найз нь Монголруу утасдаж захиж өгсөн гэсэн. Би 2 жил зүүж байна. Үнэхээр гайхалтай зөөлөн ороолт гэж хэлэв. Ам ихэд цангажээ. 30 минут нэг ч зогсолтгүй ярьж заримдаа хашгарч байлаа. Ярьу дуусаад чимээгүйхэн сандалдаа сууж Японы Сакей архинаас нэг хундагийг уухад тэнд байсан бүх хүмүүс нижгэнэтэл алга ташиж Монголын тухай ийм сайхан ойлголт бидэнд өгсөнд баярлалаа хэмээж ширээ болгон дээрээс хундага өргөв. Бид нар л нэг нэгэнээ үзэхгүй муулж, сайлж, хийсэн зүйлсээ үнэлэхгүй газар доор ортол нь муулдаг болхоос Вьетнам, Шотланд, АНУ бодвол арвин түүхтэй сайхан улсад бид амьдардаг. Тэндээс бүгд сэтгэл хөдөлтэй салгааж гэр гэрийн зүг явав. Харин хоёр Япон, нэг Шотлонд, тэнд байсан Африк залуу дахин Монголын талаар гайхалтай түүх сонсохын тулд хоёр торонд дүүрэн шар айраг авангуутааа араас минь дуудаж, хамт танай байрны гадаах цэцэрлэгт сууж болох уу гэж асууж билээ. Эх оронтой байж, бахархах сайхан.
Zaluu. com