Улаан цутгалан нэр өгсөн домог
- Хэрэв та тийм хүсэлтэй, зорилготой бол дараах хувь хүний нууц алдахгүй Google холбоосоор орж нам байгуулахад шаардагдах гишүүнчлэлийн өөрийн мэдээллээ үнэн зөв бөглөж өгнө үү.
- Таны бичсэн гар утасны дугаарын дагуу очиж цаасан дээр таны гарын үсгийг зуруулж авах болно. https://forms.gle/NCYTLGDCmBH1mk7u6
Харагчин хулгана жил Манжийн цэрэгт хөөгдсөн Монгол цэргүүд Орхон голыг гатлах болоход гол хэт их үерлэсэн байжээ. Араасаа Манжуудад хөөгдөж явсан Монголчууд амьд гарах аргагүй болоход Урианхайн 3000 цэрэг бие биенээ сураар хүлж холбон амьдаараа гүүр болон хүмүүсийг гаргаж эхэлсэн байна. Ингээд энд Манжууд Монгол цэргийг гүйцэн ирж жинхэнэ хядлага үйлдэж эхэлжээ. Амь гарахын тулд хүмүүс бөөн бөөнөөрөө хүн гүүрэн дээр гарч эхэлэхэд амьд гүүр тасарч цэргүүд усанд үйгдэж үлдсэнийг нь Манжууд хүйс тэмтэрсэн түүхтэй гэнэ. Энэ үед Орхон голын хүрхрээ улаан өнгөөр хүрхэрнэ бууж байсан тул Улаан цутгалан нэр өгсөн гэж домог болгон ярилцдаг. Манжийг эсэргүүцсэн Ойрад Монголын их цэргийг дарахад том боломж олгосон Орхон голд манжийн хаанаас “Түшээ гүн” цол зарлигаар олгож жил бүр 50 лан мөнгө өргөдөг болсон гэдэг. Энэ цагаас эхлэн Урианхай хүн Орхон мөрний ойролцоо ясныхаа нэрийг хэлэхийг цээрлэдэг, хойч үедээ захидаг болсон гэнэ.
Сонирхуулахад урд зүг рүү бас нэг домгийг хэлэлцдэг бөгөөд энэ нь “Зүүн гарын Галданцэрэнгийн жанжин Бага Цэрэндондов 3 түмэн цэрэг авч Эрдэнэ зуу хийдэд довтлон ирэхэд Зуугийн Гомбогүр бурхан хүрхрэн, чулуун нохой нь хуцсанд тэд айж зугтан Орхон голд үйж үхэцгээснээр Орхон голд Түшээ гүн цол хайрлан, түүнээс хойш Орхон голыг Орхон түшээ гүн гэж нэрлэсэн домогтой” гэсэн байдаг.
Хэнтий аймгийн Урианхайчууд
Хэнтийд нутаглах Урианхайчууд нь уугуул нутагтаа үлдсэн Чингис хааны хоригийг сахисан Удачи ноёны захиргаанд байсан Урианхай мянганы удам угсааныхан юм. Тэдгээр Урианхайчууд Бурхан халдуныг хамгаалан эргэн тойронд нь хутаглаж байсан хүмүүс ба Босго таацын хэсгээр нутаглагчид нь 1980-аад он хүртэл уулынхаа тахилгыг хийж байсан гэсэн мэдээлэл байдаг.
Одоо Хэнтий аймагт нутаглах Урианхайчууд доорхи байдлаар тархан байрлаж байна.
- Урианхан: Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Дадал, Норовлин, Гурванбулаг, Цэнхэрмандал, Жаргалтхаан, Дэлгэрхаан, Баянмөнх, Галшар, Баянхутаг, Мөрөн, Өлзийт, Хэрлэн.
- Зэлмэ Урианхай: Норовлин, Баян-Овоо.
- Зэлмэн Урианхай: Дэлгэрхаан.
- Зэлмэд уриахай: Норовлин.