Тэмбүү өвчин монголд 1700-аад оны үед орж ирсэн

Тэмбүү өвчин монголд 1700-аад оны үед орж ирсэн

Аальгүйгээс хамаргүй гэж үгний үүсэл яалтачгүү Тэмбүү өвчин юм.

Харин Монгол Улсад хэдий үеэр тэмбүү өвчин дэлгэрсэн болох нь гүйцэд судлагдаагүй ч, өмнөд хөршөөс орж ирсэн гэх таамгийг гадаадын болон Монголын эрдэмтэд дэвшүүлдэг байна. Энд нэгэн жишээ дурьдвал, 1960 онд Ч.Долгор, Ц.Нямдорж нар нэгэн сонирхолтой өгүүлэл хэвлүүлж, түүндээ гэлэн эмч Чойндонгийн өргөх бичгийг нийтэлсэн байжээ. Тэрхүү бичгийг сийрүүлбэл “Цахарын өртөөний цэргийн хэргийг хавсран захирагчийн харьяат гэлэн эмч Чойндонгоос дээд журганы сайд дор өргөх бичиг.
Манай хошууны цахарын өртөөний пүүсийн данжаад Лю Ще Цеогийн бөгс муу махны яр хэмээх дотор газрын өвчин сэдрэн харьяа газрын зарим нэгэн эхнэрүүдийн ба уламхүү цэрэг Сампил нар дор халдварлан тархаж, энэ нутаг орноо засахуй дор бэрхтэй болсон ба алдалгүй туслан анагаах эмгүй болно.
Учир ийм дор өвчтэй иргэн Лю Ще Цеог нутагт нь даруй буцаан зайлуулж өвчнөө хэлмэгдэн буй хүмүүсийг үтэр түргэн засахуй дор туслах мөнгөний ус, жонсын нунтаг зэргийг тус газраа ирүүлэхийг гүнээ эрэн өргөв. Тэнгэр тэтгэсний 50 он, намрын дунд сарын 13” гэсэн байдаг аж. Манжийн хааны тэнгэр тэтгэсний 50 он нь Европын тооллоор 1736 оноос эхэлдэг байна. Гэлэн эмчийн энэхүү өргөх бичиг Монголд тэмбүү өвчин хэрхэн дэлгэрснийг гэрчлэх баримт болж үлджээ.


Энэ мэт түүхэн баримтуудаас үзэхэд, Монгол улс Манж Хятадын эрхшээлд орсон 17 дугаар зууны сүүл үеэс тэмбүү өвчин манай оронд тархсан гэж үзэж болохоор байгаа юм. Зарим түүхчдийн хувьд Манжийн дарлалын үед шарын шашныг өргөн дэлгэрүүлэх, хүн амын дунд өнгөний өвчнийг тараах нь тухайн үедээ хятадын колоничлогчдоос Монголын хүн амыг устгах гэсэн өвөрмөц маягийн биологийн дайны арга байсан гэж ч үзэх нь бий. Ямартай ч, Монголд тэмбүү өвчин 1700-аад оны үед дэлгэрсэн байх магадлалтай байгаа юм.
Хуучин Монголын эмч нарын хувьд тэмбүү өвчнийг “Дотор газрын яр” гэж нэрлэж ирсэн бол орчин үеийн Монголын анагаах ухаанд тэмбүү хэмээн томьёолсон байгаа юм. Тэмбүү гэдэг үг нь монгол үг биш бөгөөд хятад хэлний Тяньбу гэх үгнээс гаралтай аж. Тянь гэдэг нь тэнгэр гэсэн утгатай бол Бу нь өвчин гэх утгатай  гэнэ.


16-р зуунд Хятад болон Энэтхэгт Тэмбүү өвчин Европын усан цэргүүд, доншуул худалдаачдаас дамжин тархсан бол, Монголд урдаас ирсэн хятад наймаачид, иргэд, мөн Бээжинд очиж тэндэхийн биеэ үнэлэгч хятад эмсээс халдвар авсан Монгол аянчид, худалдаачид, ноёдоос халдвар тархаж эхэлжээ. Хятад, Энэтхэгт тэмбүү дэлгэрснээс хойш ердөө 100 жилийн дараа л Монголд тэмбүү орж ирсэн нь хүн ам цөөнтэй, газрын хол гэлтгүй асар хурдан тархаж байсныг харуулж байна.


Хамгийн харамсалтай нь Монголчууд энэ өвчий талаар болон яагаад тархаж байсан талаар төдийлөн сайн ойлгохгүй, мэдэхгүй байсан. Мөн энэ үед Буддийн шар шашны оргил үе байсан бөгөөд нөгөө олон эмч лам-оточ ч энэ тухай бас сайн мэдэхгүй, ойлгохгүй байсан  бололтой. Тэдний энэ тархалтын эсрэг авсан хариу арга хэмжээ нь Хархоринд босгосон эрэгтэй бэлэг эрхтэний чулуун хөшөө, мөн ном унших зэрэг арга байсан бөгөөд арга ядсан Монголчууд тэхийн шээг болон бусад ургамлыг буцалгаж ууж, халуунаа болон үрэвслийг нь дарж, аргацааж, хагас дутуу эдгээж байжээ.


Энэ өвчний улмаас бэлэг эрхтэн нь сорвижиж, үр хүүхэдтэй болох  боломжгүй болсон олон хүмүүс ах дүү хамаатан саднаасаа үр хүүхэд өргөн авах болсон бөгөөд, хүүхэдтэй эмэгтэй хүнтэй суух нь бараг л аз, сайн хэрэг байжээ ...

Нөхөн үржихүйн эд эрхтний халдварт өвчинг тарааснаар улс орныг үр үндсээр нь устгах бодлого явуулж байсан харамсалтай нэгэн жишээ юм. 

Дээрх хүн амын тооллогын график зургаас харахад Монгол улс тусгаар тогтнолтой болсноор хүний амын эрүүл мэнд аюул учируулж байсан гадны хорт бодлогоос хүн ардаа хамгаалж эрүүлжүүлэх алхамуудыг шат дараалан авснаар Монгол улсын хүн амын тоо 100 жилийн дотор 4 дахин илүү өссөн байна.

... Улаан тарианы үе хэмээн “данслагдсан” 1930-1940-өөд оны үед Монголын хүн ам 738 мянга гаруй байв. 1931-1932 онд орос эмч нар хүн амын бүлгүүдийг шинжилгээнд хамруулахад 22-41 хувь нь тэмбүүтэй. Мөн цэрэгт татагдахаар эмчийн үзлэгт орсон эрчүүдийн 28.8 хувь нь яр өвчтэй байсан талаар П.Н.Шастин доктор номдоо дурдсан байдаг .....

.... 1921 онд Монгол Улсын хүн амын тал нь буюу хоёр хүн тутмын нэг нь тэмбүүтэй байсан хэмээн зарим эх сурвалжид тэмдэглэжээ. Тэр үед Монголыг мөхөж буй орон хэмээн дэлхийд зарлаж байв. Тиймээс Ардын засгийн гишүүд орос эмч нараас тусламж хүсэн, монголчуудыг албадан эмчилж эхэлсэн түүхтэй. Энэ тухай “Доктор Шастин” номд “ЗХУ-ын доктор П.Н.Шастин, Таубкин, Тарбиевский нарын эмч 1927-1932 онд хүн амын бүлэг тус бүрийг шинжилгээнд хамруулсан.
Тэд өвчтэй хүмүүсийн идээ бээрийг шахаж, цэвэрлэн, судсаар нь “Бэхинол” хэмээх улаан өнгөтэй тариа хийж, эмчилж байсан” гэж бичсэн байна. Эхэндээ энэ нь төдийлөн үр дүнд хүрэхгүй, хүмүүс дахин халдвар авч байсныг нэг хүн 11 удаа эмчлүүлсэн баримтаас харж болно. Энэ бол тэмбүүг устгах улсын бодлого ямар өндөр түвшинд байсныг гэрчлэх түүх юм ......

эх сурвалж: Facebook