Google компани нь Хятадтай холбогдолтой 2500 ширхэг YouTube-ийн сувгийг устгасан
- Хэрэв та тийм хүсэлтэй, зорилготой бол дараах хувь хүний нууц алдахгүй Google холбоосоор орж нам байгуулахад шаардагдах гишүүнчлэлийн өөрийн мэдээллээ үнэн зөв бөглөж өгнө үү.
- Таны бичсэн гар утасны дугаарын дагуу очиж цаасан дээр таны гарын үсгийг зуруулж авах болно. https://forms.gle/NCYTLGDCmBH1mk7u6
Видео бичлэгт мэдээ мэдээлэл түгээдэг Youtube систем дээр байх Хятадтай хамааралтай буруу ташаа мэдээлэл түгээдэг 2500 орчим суваг (эрх) устгаад байгаагаа Google компани мэдэгдээд байна.
Тус системийг эзэмшдэг Google компани нь "системийн үйл ажиллагаанд Хятадтай холбоотой зохицуулалтыг үргэлжлүүлэн явуулж буй хяналт шалгалтын ажиллагааны хүрээнд" 4-р сараас 6-р сарын хооронд эдгээр сувгуудыг устгасан гэж мэдэгдэв.
Хаагдсан сувгууд нь ерөнхийдөө луйвар, улс төрийн бус агуулгатай нийтлэл нийтэлдэг байсан боловч багахан хэсэг нь улс төрийн талаар сэдэв хөнддөг байсан байна.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбоотой технологи, нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн талаар хурцадмал байдал үүсэж байгаатай холбоотой асуудал юм.
Өнгөрсөн Лхагва гарагт Цагаан ордон Хятадын эзэмшдэг богино хэмжээний видео хийдэг ТикТок болон WeChat мессенжер програмыг "мэдэгдэхүйц аюултай" хэмээн нэрлэж, "найдваргүй" хятад програмуудыг АНУ-ын дижитал сүлжээнээс хасах хаах тухай шийдвэр гаргаж байгаагаа мэдэгдсэн билээ.
Сэтгэгдэл үлдээх (0)