Сэрэмжлүүлэг: Гэртээ цоожлогдсон 6 настай хүүхэд цонхноосоо зүүгдсэн байсныг аварчээ

Сэрэмжлүүлэг: Гэртээ цоожлогдсон 6 настай хүүхэд цонхноосоо зүүгдсэн байсныг аварчээ
2022.07.20 өдөр Хан-Уул дүүргийн 3-р хорооний Тэлмүүн хотхоны 43A байрны 3 давхрын цонхноос бага насны хүүхэд зүүгдсэн байна гэх дуудлага шуурхай дуудлагын утасанд ирсний дагуу Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход гэртээ ганцаараа цоожлогдон үлдсэн 6 настай хүүхэд цонхны тавцангаас зүүгдсэн байсныг  аюулгүй байдлыг хангаж хүүхдийг буулган авсан байна.
 
Иймд амралт аялал зугаалгын улирал үргэлжилж байгаатай холбогдуулан сүүлийн өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газарт ирж байгаа дуудлага мэдээллээс дүнгээс харахад эцэг эх, асран хамгаалагч хүүхдийн аюулгүй байдлыг хангаагүйн улмаас хүүхэд эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэл нэмэгдэж байна.