Хүүхдийн үсний найр-д хүн бүрийг урьдаггүй

Хүүхдийн үсний найр-д хүн бүрийг урьдаггүй

"Хүүхдийн үсний найр"-д хүн бүрийг урьдаггүй учир

Хүүхдийн унаган сэвлэгийг үргээх ёс бол түүний цаашдын амьдралд нь сайн сайхан, аз жаргалтай байж, урт удаан наслахыг бэлгэддэг эртний сайхан ёс. Эрт цагт хүүхдийн сэвлэг үргээхдээ өргөн дэлгэр найр хийдэггүй байсан бөгөөд ивээл жилтэй, ойрын төрөл хамаатан, гэр бүл, өвөг эмэг эх эцэг, үр хүүхэд нь өв тэгш хүмүүсийг урин ирүүлж, цомхон найр хийгээд өндөрлөгдөг байжээ.
Найранд урьсан хүмүүс нь балчир хүүхдийнх нь тэргүүн оюун ухааны оргилд хүрч унаган сэвлэгийг нь хөндөж, ирээдүйн буян заяаг нь ерөөх хүмүүс учир эцэг эх нь их бэлгэдлийг бодож урьдаг байж. Өөрөөр хэлбэл хэн хамаагүй хүнийг “хүүхдийн сэвлэг үргээх найран”-д уриад байдаггүй байсан ажээ. Харин уриагүй боловч хэргийн учирт санаамсаргүй тохиолдсон хүнийг ерөөлтэй байж хэмээн ихэд бэлгэшээн дээш нь урьж, дайлж цайлаад бэлэг өгч явуулдаг заншилтай.
Ер нь монгол ёсонд балчир хүүхдийн сэвлэгт элдэв хүний гар хүргэхийг сайнд тооцдоггүй байна.  Хулгайч, худалч, шуналтай, алуурчин, хэрүүлч элдэв муу хүнийг балчир хүүхдийн тэргүүнд хүргэх нь тухайн хүүхдийн заяанд сайн биш гэж үздэг.
Гэтэл өнөөдөр, “Хүүхдийн үсний найр”-ыг хавтгайруулсан нийтийн найр болгож, бүхий л хамаатан садан, найз нөхөд, ажлын газрынхныг урин ирүүлж балчир үрийнхээ тэргүүнд гар хүргүүлж, сэвлэгийг нь хөндүүлж байна. Үүнийг болих хэрэгтэй. Хүүхдийн үсний найр бол томчуудын наадам найрын шалтаг биш юм. Найз нөхөд, ажлын газрынханы дунд ямарч хулгайч, луйварчин, шуналын үүр, хэрүүлч, хэл амтай хүн явж байгаа юм билээ.

Цэвэр тунгалаг сткантай усан дээр нэг бохир дусал бохир ус нэмээд үздээ яг үүн шиг бохир сэтгэлтэй энергитэй хүн цэвэр цагаан хүүхдийн сэтгэл энергийг далдуур бохирдуулдаг байна.


Хүн анх эхээс мэндлэх дээ эгэлгүй (эгэл биш) гоц хүн ирж төрдөг. Харин томчууд буруу ёс хэрэглэж оюун ухааны тэргүүнд нь хар энергитэй, хар гартай хүн хүрэн хэдэн төгрөг өгөөд үсийг хайчилснаар эгэлгүй (эгэл биш) хүний хувь заяаг мөнгөөр худалдаж авдаг байна. Ингэснээр эгэлгүй (эгэл биш) хүн хувь заяагаа мөнгөөр зарж эгэл (эгэл мөн) жийр түмний нэг болдог. Огт үсний найр битгий хий гэж байгаа юм биш гэр бүлийн хүрээнд сайхан баярлуулаад даахийн авах бол байж болох зүйл юм.

Үсний найранд их оч, хурим найранд бага оч гэдэг муу санаатай хэлч цаана нэг далд юм хэлэх мэт.