Нийгмийн оюунлаг хүмүүст зориулсан ном

Нийгмийн оюунлаг хүмүүст зориулсан ном

ТОЛУЙ ХААНЫ ХАТАН СОР АКОК ТАЙ БЕКҮНИЙ “ХӨХ МОНОГОУУЛЫГ НИЙ-ХЭМ ЭЭР БАДРААХ ХУТАГТАЙ ДӨРВӨН НЭҮ УР ИЭ ТАЙ ИХ ЗАСАГ-ЫН АЛТАН ДЭЭД ҮНЭНИЙ АЯЛГУУ” СУДАР –ЫН ТАЙЛАЛ.

Энэ ном нь “Интерном” номын дэлгүүрийн философи-гүн ухааны тасагт худалдаалагдаж байна. Миний бие олон жилийн өмнөөс Соракоктай хатаны хойч үедээ үлдээсэн судруудын утгыг гаргаж, тайлах гэж оролдогч олон хүмүүсийн нэг юм. Энэ “тайлагч”-ийн номыг олон дахин уншиж, оюун ухаандаа суулгах гэж оролдоод, эцэст нь жинхэнэ тайлал энэ мөн гэж хүлээн зөвшөөрхөд хүрэв. Ганц би биш олон мэргэд нар уншаасай гэж үзээд, бас өөрөө ойлгосон ойлголтоо тун товч оруулая.

Одоогоос нэг буман жилийн тэртээх буган соёл иргүншлийн үед амьдарч байсан Чингис хааны долоон дээд эцэг-ийн нэг болох Мон-Эн До-Тай ухау хаан: “Гэр бүлийн хамтын хариуцлагат Ний-Хэмийг хүссэн хүсээгүй ч хүслийн зүй болгодог гэгээрлийн Их Засаг-ийг МОН-ын онол-оор байгуулж, айл бүлийн арван Ний-хэм-ийг уялагын онол-оор ахуйлаагүй цагт, одоогийн хүүн нар эртний хижи рүү зугтаан, орчлонгийн бүх алдааны хамгийн гай гэм нь хүн мэтээр ухаарагдму” гэж айлдсан айлдварыг дараахи байдлаар тайлжээ.

Ардын ухаан нь их Монгол улсын үеийн улсыг төвлөн захирах менежмент, Номтын тэнгэр нь хөх огторгуйн 99 одон гэрт суудалтай Хөх Мон Кү дээд тэнгэр болсон хөх өвгүн нарт хадгалагдан буй үндэсний мэдлэгийн код болсон 90 цэвэр Өв ба бид тэднээс Дэм авч, оюун ухааны ур дүй хөгжинө.

Чу сэтгэхүй, урлахуй ухаантанууд 90 бүтээвэрт нүүдлийн соёл дор нэгдмэл эзэн эрхтэй байх ухамсарыг Мон гэмү” гэж Соракоктай хатаны сударт буй.Энэ бол ГЭР-ийн онолын тайлал болно гэжээ.  Тайлал нь: ардын ухаан, номтын тэнгэр хоёрын хамтын хариуцлагат ТНГР харилцааг Гэр-ийн онолоор байгуулагдах гэнэ.Төрийн сүлд болсон цагаан бор соёолонгийн сүүлэнд шүтэлцүүлсэн 90 танин мэдэхүйн онолын мэдлэг, хөх огторгуйн 99 одон ГЭР-т хаан эрдэнэ суудалтай өвгөдөд хадгалагдан буй тэдний мэдлэг ур дүй болсон 90 цэвэр ӨВ, удамшил төгс аав, ээж хоёрын дундаас үр хөврөл үүсэхдээ аав, ээжийн 90 хромосом эвсэн нэгдэж, бие ба оюуны генүүдийн шалгаралаар 46 хромосомтой нэг үр үүсэх эдгээр үйлийг 90 бүтээвэрт нүүдлийн соёл гэнэ гэжээ.  

Монын тоо нь байгаль ба бидний биеийг бүрдүүлдэх бүх бодисын шүтэлцээ, түүний ГИС байдал гээд, Соракоктай хатаны сударт буй “Сүнс, эзэн бие ний-хэмтэй болохыг Мон гэмү” гэдгийн тайлал нь энэ болно гэжээ. Дээрхи бүлэг тус бүрийг онол дээр тайлбарлажээ. Үүнийг энд бичихээ байзная.

Орчлон 1-108 + 109-216 бодисын харилцан шүтэлцээнд оршино. Үүнийг Мон-ын тоо гэнэ. Чингис хаан Тэмү Чин нь Их Монгол улс аа ийнхүү Мөнх тэнгэрийн Кү Чин дор байгуулжээ. “Гэр бүл” гэдэг нь Өрх гэрт хамаарагдах бүх  хүмүүсийн харилцааг арга талдаа хэлэвч, Гэр бөө иэ Эл гэж хөрвөнө. Бүхнийг өртөөлөн өрнүүлж Эл гарсан Гэр-ийн онолт бүл улс гэж билэг талдаа ойлгоно. Айл бүл гэдэг нь билэг талаасаа хөх мөнх тэнгэрт суудалтай өвөг дээдистэйгээ бид харилцаатай байхын нэршил болно. Хүслийн зүй гэдэг нь аав, ээжүүд шинэ бүтээл нээх эрдэмтэй үр хүүхэд төрүүлэх хүсэлтэй. Энэ хүслийг удамшил төгс, ой санамжтай удам гэгээрлийн үрээр төрүүлэх эзэн эрхийг дээд оюунаас авна. Энэ эрхээр үр мэндлээд болчихдог юм биш, урлахуй явуулж байж тэр эрхийг хамгаалж, есөн хүсэл биелэхийг “Хүслийн зүйтэн” төрөх гэнэ. Дээрх  “арван тусгаар нэгдэхүйн онол”-ыг Мон-ын онол дээр байгуулаад, хүн тус бүр удамшил зохист дэм-ээр үл тасрахуйн долоон биеийг олж, ахуйт төрт биетэй дэмч болохын тулд, ахуйн арван түгээмэлийн онолд хамаарагдах их засаг, хамтын хариуцлага, найман оюун, есөн ухаан, 950 мөл үсү, алтан дээд үнэн, Моногоуул суу, огоуул зөн, гэгээрүүлэгч орон зай, 90 бүтээвэрт нүүдлийн соёл гэдэг арван цогц 99 онолын танин мэдэхүйг өөртэй ур дүй болгож гэгээрч, боловсорч мэрэгших хэрэгтэй. Ингэхийн тулд Аргын “хан” ур дүй боловсрол болох Засаг зүйн 44 ТНГР, Алтан Дээд Гэр Иэ-г биеийн дотоод хүчин болгогч Эрчмийн ноён /билэг/ боловсрол хэмээх 55 ТНГР харилцааг явуулж байж Тэнгэр биетэй болно. ГЭР-ийн онол дээр энэ 99 ТНГР харилцааг авч ойлгоно.Хөх өвгүн, бид хоорондын ГЭР-ийн онолоор байгуулагдах хамтын хариуцлагат 99 ТНГР харилцаа гэж үүнийг хэлнэ. Төгс гэгээрлийн үрээр хүн өөрийн биедээ цуглуулсан  Ний-Хэмийг Тэнгэр бие гэнэ. 1-108 бодисоос бүрдсэн биеийг ТЭН гэнэ.

Энэ Тэн болсон Ний бодисын цулдалд бүх эрчим /153-216/ нь Сий байдлаар тэтгэж,  “Хэм өгөх”-ийг НИЙ-ХЭМ болох гэх ба Нэг цул болсноор нэг  “тэн  Гэр” болсон гэж нэрлэсэн нь “нэг цул”  ГЭР болсон гэдэг утга болно гэх мэтээр бичжээ.

Соракоктай хатан Тэнгэр нь: ухаан, эрдэм, арга, билгүүн, цэвэр тав байдаг гэж судартаа бичиж үлдээсэн байдаг. Үүнийг  Ухаан /1-108/ + эрдэм /109-143/ + Арга /144-152/ + Билгүүн /153-200/ + Цэвэр /201-216/ гэж МОН-ын тооны шүтэлцээгээр тайлаад, хүмүүн нь орчлонгийн амин чанартай зохистой оршихын тулд,  орчлонгийн Монын тоотой тэгш Хэмтэй өөрийгөө зохистой байлгах Гэгээрлийн онол байдаг ба мон-ын тооноос гадуур нэг ч үйлдэл, үзэгдэл үгүй, Хүн нь тэнгэр онол дотор  дээрхи ухаан, эрдэм, арга, билгүүн-ийг олж, цэвэр /байгальд нэгч хохиролгүй, өөрийн бие ба сэтгэл, хэл-д нэг ч хар эрчимгүй/ байх болно. 1-108 бүрдсэн бие чинь гурван онол дээрээ арга билгийн хөгжил олохдоо дээрхи эрдэм, арга, билгүүнийг өөртэй хурааж, тархин ГЭР-тэй болно. Энэ нь 1-108 бүрдэл бие нь сүнслэг байдалд галан эрчим болдог. Тулгын гурван чулуутай гал гэдэг энэ бөгөөд, гал /1-108/-аа тойруулан хана, хаалга, тооно, унь бүхий ГЭР-ээ барих гэдэг Гүн утгаар ойлгоно. Дэлхийн хүн төрлөхтөн нь Шу-наар 152 ширхэг элемент нээнэ. Үлдсэн элемент нь байгалийн цэвэр эрчим бөгөөд биетийн аминг хамгаалах, амь өгөх, оршихуйг хадгалах КҮ үүрэгтэй гээд хүний сэтгэл үйлдвэрлэдэг бас оюуны сэтгэх чадвар үйлдвэрлэдэг хоёр хос молекул аль бодисоос тархины ЭС-д холбогдсон тухай хүртэл бичиж тайлжээ. Бүх бодисын гүйцэтгэх үүргийг хатаны судар зэрэг-ээс нууц түлхүүрээр хэрхэн нээсэн тухайг: “Энэ үг тэгэж тайлагдаж уншигдана” гээд тайлбарласан нь гарцаагүй баталгаатай юм байна гэж дүгнэгдэж байна. Байгаль дээрхи Бэлэн бодит байдлаар байгаа бодис ба байгалийн эрчмийн үүрэг гүйцэгддэг  бүх бодис нийлээд 216 байна. Эрчмийн бодисыг Сий эн суу /сүнслэг/ гээд 1-108 бүхий бүрдэл бодисыг эзэн гээд сүнс эзэн ний-хэм болохыг МОН гэнэ. Эрчмийн үйлчилгээг “КҮ” гэнэ. Байгаль тэр чигээрээ КҮ үйлчилгээтэй. Иймээс Мон КҮ гэнэ. Галактик, түүний доторхи од эрхис, хүн бид тус бүр бие даасан нэг “ГЭР” тул Мон КҮ тэн ГЭР болно гэх мэт тайлжээ. Мон-ын тооны зүүн гар талд эрдэм, арга категорид хамаарах 109-143 ба 144-152 бүхий 44 бодис байрладаг тул эдгээр бодисуудын биед үйлчлэх Дэм-ийн харилцааг 44 ТНГР харилцаа, МОН-ын тооны баруун гар талд 153-207 бодис бичигддэг тул 55 эрчмийн бодисын биетэд үйлчлэх харилцааг 55 ТНГР харилцааг гэж нэршсэн. Энэ бол зөвхөн МОН-ын онолын тайлал болно гэжээ.

Харин уялагын онол дээр: хөх огторгуйн хөх өвгүн нь барууны 55 тэнгэрийн болон зүүний 44 тэнгэрийн дархан, номт, хан гэх мэт тийм нэртэй тэнгэрт суудалтай гэдэг ойлголтыг авч үзнэ гэжээ.

Нэгдсэн тархитай мянган амны нэгдлийг Мон гэмү” гэж Соракоктай хатаны сударт буй. Энэ бол уялагын онолын тайлал болно гэжээ. Үндсэн судартаа “ УИэ Илэ Ухау нуй Он туха” гэдэг үгийг Уялагын онол гэж хөрвүүлсэн байгаа. “Арван түгээмэлт ахуйгаа  хау эрдмийн ур дүйгээр өөртэй хурааж нуй тухыг олоод, ертөнцөд Илэ бойжигсод”  гэж  махчилан хөрвөдөг юм байна.