Үндсэн хууль бол НИЙГЭМ гэх програмын заавар КОД
Одоогийн харанхуй бараан нийгмийн асуудал, зовлонд санаа зовдог болон түүнийг засах, сайн сайхан болгох, гэгээрүүлэх чин хүсэлт таньд байдаг бол Монгол улсын насан хүрсэн иргэн хүн хэн байсан бидэнтэй нэгдэн нийлж
Монгол улсын Үндсэн хуульд заасан дагуу дуу хоолойгоо улс төрд оролцуулах улс төрийн нам байгуулалцаж болно.
- Хэрэв та тийм хүсэлтэй, зорилготой бол дараах хувь хүний нууц алдахгүй Google холбоосоор орж нам байгуулахад шаардагдах гишүүнчлэлийн өөрийн мэдээллээ үнэн зөв бөглөж өгнө үү.
- Таны бичсэн гар утасны дугаарын дагуу очиж цаасан дээр таны гарын үсгийг зуруулж авах болно. https://forms.gle/NCYTLGDCmBH1mk7u6
- Хэрэв та тийм хүсэлтэй, зорилготой бол дараах хувь хүний нууц алдахгүй Google холбоосоор орж нам байгуулахад шаардагдах гишүүнчлэлийн өөрийн мэдээллээ үнэн зөв бөглөж өгнө үү.
- Таны бичсэн гар утасны дугаарын дагуу очиж цаасан дээр таны гарын үсгийг зуруулж авах болно. https://forms.gle/NCYTLGDCmBH1mk7u6
Хэрэв маргааш гэдэг өдөр ямар ч хууль гэж байхгүй хууль үгүй мэт байгаарай гэвэл юу болж болох вэ?. Авто замын хөдөлгөөн ямар байдалтай болж болох вэ?.
Анхны Монголын үндсэн хуулийг 1924 оны 11 сарын 26 өдөр тусгаар тогтносон улс болсон гэж өөрсдийн хуулийг баталж байсан байна.
1940, 1960 онуудад мөн дахин шинэчилж баталж байсан бөгөөд 1992 онд одоогийн хэрэглэж байгаа үндсэн хуулийг баталж хэрэглэж байгаа юм байна.
Чингис хааны үеэс Их Засаг хуулийг үүсгэж дагаж мөрдөж байсан бөгөөд түүхийн дунд үед Их Засаг хуулийг мөрдөж байсан гэсэн баталгаа нотолгоо сайн мэдэхгүй байна.
Хууль байхгүй үед ахмадуудын сургаал болон ёс заншлаа дагаж хууль мэт хэрэгжүүлж ирсэн байх юм.
За ингээд үндсэн яриандаа оръё, ямар нэгэн үйл ажиллагаа доголдолгүй том системтэй програмыг найдвартай, гэмтэлгүй, үйл ажиллагаа сайтай ажиллуулж байхыг тулд эхлээд сайтар боловсруулсан төлөвлөгөөний дагуу програмын код бичдэг инженерүүд програмыг хөгжүүлдэг нэг хэсэг байдаг. Бэлэн болсон програмыг тестэлж шалгаж мөн үйл ажиллагааг хариуцаад авч явах үүрэгтэй үндсэн бас нэг хэсэг байдаг.
Үндсэн хуулийн цэцийн өгсөн нэг ярианаас уншвал, "Монгол улсын үндсэн хуулийг хуулбарлаж авч ирээгүй Ардчилсан засаглалтай бүх улсын хууль төстэй байдаг. Үндсэн хууль тухайн улсын газар нутгийн онцлог болон хүн амд тохируулж сайтар судалгаа хийсний үүднээс улс үндэстэн өөрсдөө хуулиа бичвэл нийгэм хүн амын амьдрал сайнаар нөлөөлдөг" гэсэн байна.
Нийгмийг нэгэн цогц програм гэж үзвэл одоогийн байдлаар код буюу хуулийг УИХ зохиож, програмын үйл ажиллагаа найдвартай байдал болон алдаа дутагдал байгааг админ буюу үндсэн хуулийн цэц хэрэгжүүлж УИХ-н зохиосон хууль амьдрал дээр нийцэж байгаа байдал мөн хэрэгжилтэд анхаарал тавьж ажиллаж байж тэр хууль гэх програм нь нийгэмдээ алдаа гэмтэл үгүй ажиллаж хүмүүсийн амьдралд үр шимээ өгдөг байх юм.
2016 оны 2-р сарын байдлаар үндсэн хуулийн цэцийг эсэргүүцэн Excel-тэй хүмүүс цуглаж эсэргүүцэж байна. Мөн улсын их хурал үндсэн хуулийн цэцийг буулгах солих талаар ярьж байна гэсэн асуудлууд гарч байна.
Эндээс харахад энэ хоёр хэсэг нэгдэж нэг хүн байж болохгүй мэт санагдаж байна. Яагаад гэвэл нэг нь муу хууль баталсан бол нөгөө нүдээ аниад өнгөрдөг бус эсрэг талаас алдаа дутагдлыг нь хэлдэг. Мөн амьдрал дээр хэрэгтэй байгаа хуулийг шинээр батлуулж хэлэлцүүлэхээр дахин буцаадаг гэх мэт байх ёстой юм.
Програм хөгжүүлэлтэд ч хүртэл алдаа гэмтэл гарвал код бичдэг инженерт буцааж өгч засуулдаг мөн нэмэлт санаа оноо байвал хэлж болохгүй програмын хэсгийн хасуулдаг жишээтэй юм.
Хууль хянаж хэрэгжүүлдэг нэг хэсэг байхад зохиож хөгжүүлдэг бас нэг хэсгийн нэгтгэж нэг үзэл санаатай хүн байлгаж болохгүй. Тус тусын үүрэгтэй мөн тус тусын хариуцлага үүрэх ял гэмтэй байх ёстой юм даа яах гээд нэгнийхээ толгой дээр гарах гээд байдаг юм болдоо?.
Нийгэм гэх энэ том системийн заавар гарын авлага болсон үндсэн хуулийг сайтар уншиж хэрэв болохгүй зүйл байвал өөрчилж засуулж байхгүй бол энэ номоор л таны хувь заяаны нэгэн хэсэг хамаарч байдаг.
Нийгэм гэх энэ том системийн заавар гарын авлага болсон үндсэн хуулийг сайтар уншиж хэрэв болохгүй зүйл байвал өөрчилж засуулж байхгүй бол энэ номоор л таны хувь заяаны нэгэн хэсэг хамаарч байдаг.