Япон улсаас 250 иргэнээ онгоцоор авлаа
- Хэрэв та тийм хүсэлтэй, зорилготой бол дараах хувь хүний нууц алдахгүй Google холбоосоор орж нам байгуулахад шаардагдах гишүүнчлэлийн өөрийн мэдээллээ үнэн зөв бөглөж өгнө үү.
- Таны бичсэн гар утасны дугаарын дагуу очиж цаасан дээр таны гарын үсгийг зуруулж авах болно. https://forms.gle/NCYTLGDCmBH1mk7u6
Өнөөдөр 2020 оны 08-р сарын 07-ны 21:29 цагт Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц "Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.
Энэ нь наймдугаар сард иргэдээ татан авч буй 4 дэх удаагийн тусгай үүргийн нислэг юм. Энэ удаагийн тусгай үүргийн нислэгээр 250 иргэн эх орондоо ирж байна.
Тусгай үүргийн нислэгээр ирж буй зорчигчдыг болон зорчигчдын ачаа тээш, 1090 кг карго ачаанд эцсийн халдваргүйжүүлэлт хийх ажлыг ЗӨСҮТ-ийн Төлөвлөлтийн багийн ахлагч Б.Амгаланбаяр болон хариу арга хэмжээний 1 дүгээр багийн ахлагч Г.Ганбилэг нарын 11 хүний бүрэлдэхүүнтэй баг зохион байгуулан ажиллаж байна. Халдваргүйжүүлэлт болон иргэдийг тусгаарлах байр руу тээвэрлэх ажил үргэлжилж байна.
Сэтгэгдэл үлдээх (0)