МУИС: Япон Улсын Нагояа Их Сургууль 2021 оны намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөр зарлаж байна

МУИС: Япон Улсын Нагояа Их Сургууль 2021 оны намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөр зарлаж байна

МУИС болон Япон Улсын Нагояа Их Сургуулийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2021 оны намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөрийг зарлаж байна.

Шаардлага:

  1. МУИС-ийн бакалавр, магистрын хөтөлбөрийн идэвхтэй суралцаж буй оюутан байх /хамгийн багадаа 1 улирал амжилттай суралцсан байх/
  2. Голч оноо 3.0 буюу түүнээс дээш
  3. Англи, Япон хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх.
  • Англи хэл дээр суралцах бол TOEFL iBT 79, IELTS 6.0, TOEIC 780, CEFR B2, CET-6 485 оноотой байх.
  • Япон хэл дээр суралцах бол JLPT N2, N1 түвшинтэй байх.

Бүрдүүлэх материал:

  1. Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр, тамгатай байх)
  2. Албан ёсны дүнгийн хуулбар (англи хэл дээр, тамгатай байх)
  3. Тодорхойлох захиа -1ш (багшийн тодорхойлолт, гарын үсэгтэй байх)
  4. Суралцах төлөвлөгөө
    • Англи хэл дээр 400 үг
    • Япон хэл дээр 800 тэмдэгт
    • Судлаач оюутан 800-1600 үг
    • Агуулга: өөрийн сургалтын төлөвлөгөө, зорилт, Нагоя их сургуульд судлах хүсэлтэй хичээлийн жагсаатыг багтаасан байна.
    • Сургуулийн нэр, хөтөлбөр, овог нэрийг хуудасны дээд талд бичиж хамгийн сүүлд өөрийн гарын үсэг /оюог нэр/ он сар тавьсан байна.
    • Шивсэн байна
  5. Хэлний мэдлэгийг харуулсан сертификатыг эх хувиар хавсаргах TOEFL iBT 79, IELTS 6.0, TOEIC 780, CEFR B2, CET-6 450 эсвэл Япон хэлний Japanese Language Proficiency Test (JLPT) N2-N1 онооны батламжын хуулбар/
  6. Health certificate эмчийн тамгатай байх /татах/
  7. Гадаад пасспортын хуулбар
  8. Цээж зураг
  9. Санхүүгийн/банкны баталгаа. 1 семестр суралцах бол – 500,000 йен, 2 семестр суралцах бол – 1,000,000 йены баталгаа гаргана. (Банкны англи хэл дээрх албан тодорхойлолт байна)

Судлах боломжтой хөтөлбөрийн жагсаалт, хичээлийн календарчилсан төлөвлөгөө, оюутан солилцооны хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг татаж ава уу.

Тэтгэлэг:  Сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Байр болон бусад зардлыг оюутан өөрөө хариуцна.

Хамрагдах оюутны тоо:  2

Хүсэлт гаргах сүүлийн хугацаа: 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 15.00 цаг (хугацааг сунгахгүй тул тодруулах асуулт байвал хүсэлт гаргах сүүлийн хугацаанаас өмнө холбоно уу. studentaffairs@num.edu.mn)

Оюутан, төгсөгчийн хэлтэс нь шаардлага хангасан бичиг баримтын Нагояа Их Сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт илгээнэ. Сонгон шалгаруулалтыг Нагоя их сургууль хийж, хариуг гаргана. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг Нагояа их сургуулиас шаардсаны дагуу дахин бүрдүүлэн илгээхийг анхаарна уу.

Бүрдүүлсэн материалыг нэг багц PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ. Бичиг баримтын эх хувийг цаг тохирон авна.

эх сурвалж: https://news.num.edu.mn/?p=82952