Хар салхи Япон, Өмнөд Солонгос, Хойд Солонгос улсуудыг чиглэж байна
- Хэрэв та тийм хүсэлтэй, зорилготой бол дараах хувь хүний нууц алдахгүй Google холбоосоор орж нам байгуулахад шаардагдах гишүүнчлэлийн өөрийн мэдээллээ үнэн зөв бөглөж өгнө үү.
- Таны бичсэн гар утасны дугаарын дагуу очиж цаасан дээр таны гарын үсгийг зуруулж авах болно. https://forms.gle/NCYTLGDCmBH1mk7u6
Ойрын өдрүүдэд Япон улсын баруун өмнөд мужуудыг дайрах төлөвтэй байгаа Хайшен хар салхи цунамитай харьцуулах хэмжээний өндөр хүчтэй давлагаа үүсгэж болзошгүйг байгааг бямба гаригт (2020.09.05) Японы цаг уурын агентлагаас анхаарууллаа.
"Хар салхины улмаас их хэмжээний хохирол учруулах магадлал их байгаа мөн далайн давлагаа нь хамгаалалтын даланг тулж давж болзошгүй, цунамитай адил биш гэсэн ч хүч чадал нь маш төстэй байх болно" гэж агентлагийн төлөөлөгч Токио дахь хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.
Хайшен хар салхи Японы Кюүшюү арал дээр ням гариг эсвэл даваа гаригт дайрах төлөвтэй байгаа бөгөөд төвийн агаар мандлын даралт 920 гектопаскаль байна. Түүнчлэн цаг уурын агентлаг амралтын өдрүүдэд Кюүшюү, Окинава хотод аадар бороо орохыг анхааруулжээ.
NHK телевизийн мэдээлснээр Японы өмнөд ба баруун өмнөд хэсэгт хар салхины улмаас дотоодын 96 орчим нислэг цуцлагдаад байгаа юм.
Японы баруун өмнөд хэсэгт ойролцоогоор 84,000 хүнийг нүүлгэн шилжүүлэх, нүүлгэн шилжүүлэхэд бэлэн байхыг орон нутгийн телевизийн сувгаар мэдээлсэн байна.
Цаг уурын урьдчилсан мэдээгээр энэ хар салхи цааш үргэлжилж Өмнөд болон Хойд Солонгос улсуудын газар нутгийг дайран өнгөрөх төлөв байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх (0)