Пентагон, Хятадын агаарын хүчин Барууны агаарын цэргийн хүчин чадлыг хурдтай гүйцэж байна гэж мэдэгдэв
- Хэрэв та тийм хүсэлтэй, зорилготой бол дараах хувь хүний нууц алдахгүй Google холбоосоор орж нам байгуулахад шаардагдах гишүүнчлэлийн өөрийн мэдээллээ үнэн зөв бөглөж өгнө үү.
- Таны бичсэн гар утасны дугаарын дагуу очиж цаасан дээр таны гарын үсгийг зуруулж авах болно. https://forms.gle/NCYTLGDCmBH1mk7u6
7-р сарын сүүлчээр БНХАУ-ын дарга Си Зиньпин Ардын чөлөөлөх армийн нисэх хүчинд (PLAAF) нисгэгчгүй тулааны онгоцнуудын баазыг хөгжүүлж PLAAF-ийн "дэвшилтэт нисэх онгоц" -ны паркад нэмж оруулахын чухлыг тэмдэглэсэн байна.
Хятадын ардын чөлөөлөх армийн нисэх хүчин (PLAAF) нь тухайн бүс нутгийнхаа (Ази тив) хамгийн том нисэх хүчин хэвээр байгаа бөгөөд дэлхийн гурав дахь том байлдааны хүчин юм гэж Пентагон Хятадын цэргийн хүч чадлын талаар саяхан гаргасан тайландаа мэдээлжээ.
"Хятадын ардын чөлөөлөх армийн агаарын нисэх хүчин нь өргөн хүрээний чадавхи, боломжийг дайчлан барууны нисэх хүчний чадлыг хурдтайгаар гүйцэж түрүүлж байна" гээд Хятадын агаарын хүчин нийт 2500 нисэх онгоцтой үүнээс ойролцоогоор 2000 орчим байлдааны нисэх онгоц байгаа талаар дурджээ.
Энэ судалгаагаар Хятад улс өөрийн тэнгисийн цэргийн тусламжтайгаар Зүүн Ази болон дэлхийн өнцөг булан бүрд цэргийн нөлөөгөө өргөжүүлэх гэсэн хүчин чармайлтыг онцлон тэмдэглэсэн бөгөөд уг тайланд дэлхийн хамгийн том, байлдааны хүч болох Хятад нь ойролцоогоор 350 гаруй усан онгоц, шумбагч онгоцнууд багтаасан усан цэргийн хүчтэй болохыг мөн дурдсан байна.
Энэхүү тайланд Ардын чөлөөлөх арми (PLA) -г дэлхийн хамгийн том хуурай замын хүчин гэж тодорхойлсон бөгөөд өнгөрсөн жилүүдэд орчин үеийн зэвсэгтэй, хөдөлгөөнт, хөнөөлт хуурай замын хүч болгон өөрчлөгдсөн гэжээ.
Тайлан мэдээний дагуу 2019 онд Хятадын ардын чөлөөлөх арми байлдааны системээ, холбооны хэрэгслээ сайжруулж, хамтарсан цогц үйл ажиллагаа явуулах, удирдах чадварыг дээшлүүлсэн цогц систем бүхий зэвсгүүд бүтээж байна гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл үлдээх (0)