Хятадаас ирж буй шороон шуурга коронавирусыг зөөвөрлөж магадгүй гэж Хойд Солонгосын ерөнхий сайд анхааруулав
- Хэрэв та тийм хүсэлтэй, зорилготой бол дараах хувь хүний нууц алдахгүй Google холбоосоор орж нам байгуулахад шаардагдах гишүүнчлэлийн өөрийн мэдээллээ үнэн зөв бөглөж өгнө үү.
- Таны бичсэн гар утасны дугаарын дагуу очиж цаасан дээр таны гарын үсгийг зуруулж авах болно. https://forms.gle/NCYTLGDCmBH1mk7u6
БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны Протоколын хэлтэс ОХУ-ын ЭСЯ-нд Хятадаас ирж буй шороон шуурга ойртож байгаа тул БНАСАУ дахь бүх гадаадын иргэдийг аравдугаар сарын 22-нд гэртээ байж, мөн "цонхоо сайтар хаах" -ыг хатуу зөвлөж байгаа аж.
"Шороон шуурганы тоосонцортой хамт шинэ төрлийн коронавирусыг Хойд Солонгос улсын нутаг дэвсгэрт авчрах боломжтой байгаатай холбоотой юм" гэж Оросын Элчин сайдын яам фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдэв тус улсад амьдардаг иргэддээ анхааруулсан байна.
Мөн мэдэгдэлд Чонгжин хот дахь Оросын консулын газар болон Расон боомтын бүсэд ийм утгатай мессеж ирсэн гэж мэдэгджээ.
Хойд Солонгост COVID-19-ийн тохиолдол бүртгэгдсэн талаар Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байсан боловч Пхеньян тус халдвараас сэргийлж чадлаа гэж онцолжээ.
Үүний зэрэгцээ Ким Чен Ун Хойд Солонгосын цар тахлаас урьдчилан сэргийлэх ажиллагааг "гайхалтай амжилт" гэж өндрөөр үнэлж, Коронавирус илэрсэн Хятадад улстай хил залгаа байгаа ч коронавирусын халдвар авсан тохиолдол гараагүйг онцлон тэмдэглэв.
Сэтгэгдэл үлдээх (0)