Хил давсан Энэтхэгийн цэргүүдийг эргүүлэн татахыг Хятад шаардав
- Хэрэв та тийм хүсэлтэй, зорилготой бол дараах хувь хүний нууц алдахгүй Google холбоосоор орж нам байгуулахад шаардагдах гишүүнчлэлийн өөрийн мэдээллээ үнэн зөв бөглөж өгнө үү.
- Таны бичсэн гар утасны дугаарын дагуу очиж цаасан дээр таны гарын үсгийг зуруулж авах болно. https://forms.gle/NCYTLGDCmBH1mk7u6
6-р сарын 15-нд болсон Энэтхэг, Хятад хоёр улсын хилийн цэргийн гардан тулаанд мөргөлдөөнөөс хойш хоёр улс Ладак мужид олон мянган тооны цэрэг, цэргийн техник, төхөөрөмжийн хамтаар хоёр талаас байрлуулаад байгаа юм. Тухайн мөргөлдөөнд Энэтхэгийн талаас 20 цэрэг амиа алдсан билээ. Харин 8-р сарын 29-нд Ладак мужийн Чушулын хөндийд хоёр талын цэргүүдийн гардан тулаан дахин болсон байна.
Чушул орчимд болсон гардан тулаанаас нэг өдрийн дараа Хятадын талаас Энэтхэгийн цэргүүд нь Хятад-Энэтхэгийн хилийн баруун хэсгийн Региний давааны ойролцоох Пангонг нуурын өмнөд эрэг дээрх хяналтын хилийн шугамыг зөрчсөн гэж буруутгаж, энэ үйлдлийг өдөөн хатгалга гэж үзэж байгаагаа 8-р сарын 31-ний өдөр мэдэгдсэн юм.
Энэтхэгийн Шинэ Дели дэх Хятадын элчин сайдын яамнаас “Энэтхэгийн талд албан ёсны мэдэгдэл” өгч, “Хятадын нутаг дэвсгэрийн бүрэн эрхт байдлыг бүдүүлгээр зөрчсөн”, “холбогдох гэрээ хэлэлцээрийг ноцтой зөрчсөн” гэж үзэж Энэтхэгийн талаас хил давсан цэргүүдээ татан авахыг хүссэн байна.
Энэтхэгийн энэ алхам нь зөрчилтэй хилийн бүсэд нөхцөл байдлыг зөөлрүүлж, саармагжуулах гэсэн хоёр талын тодорхой хугацаанд хийсэн хүчин чармайлтын эсрэг сөрөг үр дүнгээ өгсөн үйлдэл гэж Хятадын элчин мэдэгдсэн байна.
Даваа гаригт Энэтхэгийн талаас мэдэгдэхдээ Хятадын Ардын чөлөөлөх арми (PLA) Ладахын зүүн хэсэгт "өдөөн хатгасан цэргийн хөдөлгөөн" явуулсан гэж мэдэгдсэн бөгөөд энэ хөдөлгөөн нь 8-р сарын 29-30-нд шилжих шөнө Хятад, Энэтхэгийн цэргүүдийн хооронд шинэ мөргөлдөөн гарахад хүргэсэн гэж хариу мэдэгдэл хийсэн байна.
Хоёр улс Кашмираас Аруначал Прадеш хүртэл үргэлжлэх 4057 км урт хилийн зурвастай бөгөөд зарим хэсэгтээ хилийн маргаантай тул хэдэн арван жилийн турш хоёр улсын хооронд хурцадмал байдлын эх үүсвэр байсаар ирсэн юм.
Өнгөрсөн өдрүүдэд болсон мөргөлдөөний улмаас Энэтхэгийн талаас Ладак мужид дахин нэмэлтээр цэрэг татаж байгаа юм байна.
Сэтгэгдэл үлдээх (0)