Орос улс сүүлийн үеийн Су-57 сөнөөгч онгоцоо экспортлохоор төлөвлөж байна
- Хэрэв та тийм хүсэлтэй, зорилготой бол дараах хувь хүний нууц алдахгүй Google холбоосоор орж нам байгуулахад шаардагдах гишүүнчлэлийн өөрийн мэдээллээ үнэн зөв бөглөж өгнө үү.
- Таны бичсэн гар утасны дугаарын дагуу очиж цаасан дээр таны гарын үсгийг зуруулж авах болно. https://forms.gle/NCYTLGDCmBH1mk7u6
ОХУ тав дахь хөгжлийн үеийн Су-57 тийрэлтэт сөнөөгч онгоцоо экспортод гаргахаар төлөвлөж байгаа аж, эхний ээлжид Оросын зэвсэгт хүчний захиалга биелсний дараагаар экспортлох бөгөөд энэ хугацаанд гадаад улсуудын эрэлт огцом өсөх магадлалтай гэж Ростек нисэхийн цогцолборын аж үйлдвэрийн захирал Анатолий Сердюков хэллээ.
"Бид өөрсдийнхөө армид хангалттай тооны сөнөөгч онгоц нийлүүлэх хүртэл томоохон эрэлт хэрэгцээ үүсэх магадлал юм. Тиймээс, манай номер нэг зорилго бол Оросын зэвсэгт хүчнийг хангах явдал юм. Үүний зэрэгцээгээр бид энэ сөнөөгч онгоцоо гадаадынханд санал болгож байна мөн бид зар сурталчилгааны кампанит ажлаа явуулж байна" гэж Сердюков хэлэхдээ яг ямар улс орнууд худалдан авагч болохыг тодорхой хэлээгүй байна.
2019 оны 5-р сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Су-57 сөнөөгч онгоцыг 2028 он хүртэл Зэвсэгт хүчиндээ худалдаж авна гэж уулзалтын үеэр мэдэгдсэн юм.
ОХУ-ын Цэргийн-техникийн хамтын ажиллагааны албаны төлөөлөгч Мария Воробьева хэд хэдэн улс Су-57 онгоц худалдаж авах тухай албан ёсны өргөдлөө илгээсэн тухай өмнө нь мэдээлж байсан бөгөөд уг сөнөөгч онгоцыг сурталчлах ажил хэрэгтэй болж байна гэсэн байна.
Су-57 онгоц нь агаар, газар, усан дахь бүх төрлийн байг устгахад чадвартай юм. Онгоц нь дуунаас хурдан нисэх хурд, өөрийн үндсэн дотоод зэвсгийн агуулах хэсэгтэй, радио шингээгч бүрхүүл, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй. Энэ сөнөөгч онгоцны үйлдвэрийн нэгж үнэ нь ойролцоогоор 40 сая орчим Америк доллар юм байна.
Сэтгэгдэл үлдээх (0)