Орос улс анхны Ковид-19-с хамгаалах вакцин гаргасныг ерөнхийлөгч Путин батлав

Орос улс анхны Ковид-19-с хамгаалах вакцин гаргасныг ерөнхийлөгч Путин батлав

Оросын ерөнхийлөгч Владимир Путин Оросын эрүүл мэндийн яам дэлхийн анхны короновирусаас хамгаалах вакцин гаргаж авсан тухай зарлаад түүний охин анх вакцины дээжээс тариулсан тухай мөн нэмж хэлсэн байна.

Москвагийн Гамалея хүрээлэнгийн боловсруулсан вакциныг мягмар гарагт Оросын Эрүүл мэндийн яамнаас ногоон гэрлийн үзүүлэлт үзүүлсэн гэж Путин мэдэгдэв. Тэрбээр Орост удахгүй Ковид-19 хамгаалах вакциныг их хэмжээгээр үйлдвэрлэж эхэлнэ гэж найдаж байгаагаа хэллээ.

Тэрбээр өөрийн охиноо вирусийн эсрэг вакцин аль хэдийн тарьсан гэж мэдэгджээ. Оросын ерөнхийлөгчийн охинд вакцинаа тарьсны дараа бага зэрэг биеийн температур/хэм өндөр болсон ч удахгүй биеийн хэм эргэн хэвийн байдалд орсон гэж мэдэгджээ.

ОХУ-ын Шадар сайдын орлогч Татьяна Голикова энэ вакциныг 9-р сараас эхлэн эрүүл мэндийн ажилтнуудад тарьж эхэлнэ гэж хэлсэн байна. Мөн удахгүй дараа жилийн 1-р сараас эхлэн олон нийтэд нээлттэй болгож ард иргэдээ вакцинжуулахаар төлөвлөж байна гэжээ.

эх сурвалж: https://www.rt.com/