Казахстан улс өөрийн үйлдвэрлэсэн Sputnik V вакцинаа бүртгэж авав
- Хэрэв та тийм хүсэлтэй, зорилготой бол дараах хувь хүний нууц алдахгүй Google холбоосоор орж нам байгуулахад шаардагдах гишүүнчлэлийн өөрийн мэдээллээ үнэн зөв бөглөж өгнө үү.
- Таны бичсэн гар утасны дугаарын дагуу очиж цаасан дээр таны гарын үсгийг зуруулж авах болно. https://forms.gle/NCYTLGDCmBH1mk7u6
Казахстан албан ёсоор Карагандагийн эмийн цогцолборт үйлдвэрлэсэн Sputnik V вакциныг бүртгэж авлаа гэж засгийн газрын коронавирусын эсрэг хариу арга хэмжээ авах Засгийн газар хоорондын комисс даваа гарагт мэдэгдсэн.
Казахстан улс нь Sputnik V вакциныг улсдаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл мөн технологийг ОХУ-с өмнө авсан байдаг.
"Караганды эмийн цогцолбор нь Бүгд Найрамдах Казахстан Улсын нутаг дэвсгэр дээр Гам-КОВИД-Вац коронавирусын вакцины (Sputnik V) вакцины бүртгэлийн журмыг дуусгалаа" гэж мэдэгдэлд дурджээ. Казахстан улс ОХУ-ын Sputnik V вакцинаар 2-р сарын 1-нээс COVID-19-ийн эсрэг хүн амаа вакцинжуулж эхэлжээ. Харин 2-р сарын 15-аас эхлэн Казахстан улс нь орон нутагтаа үйлдвэрлэсэн өөрийн Sputnik V вакциныг ашиглахаар төлөвлөж байна. 2021 оны 2-р улиралд засгийн газар Казахстаны боловсруулсан COVID-19 вакцинжуулалтыг КазКовид-Ин вакцинаар эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд одоогоор клиникийн туршилтын 3-р шатыг хийж байна.
эх сурвалж: tass.com
Сэтгэгдэл үлдээх (0)