10,000 тун Спутник-V вакциныг хүлээн авлаа
- Хэрэв та тийм хүсэлтэй, зорилготой бол дараах хувь хүний нууц алдахгүй Google холбоосоор орж нам байгуулахад шаардагдах гишүүнчлэлийн өөрийн мэдээллээ үнэн зөв бөглөж өгнө үү.
- Таны бичсэн гар утасны дугаарын дагуу очиж цаасан дээр таны гарын үсгийг зуруулж авах болно. https://forms.gle/NCYTLGDCmBH1mk7u6
2021 оны 2-р сарын 27-нд Улаанбаатарын цагаар 19:30 минутанд “Буянт-Ухаа’’ олон улсын нисэх буудалд Сөүл-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн ачааны онгоц газардаж уг нислэгээр ОХУ-ын Спутник-V вакцины эхний ээлжийн 10 мянган тунг авчирсан байна. Дараагийн ээлжний 10 мянган тун вакцин 3-р сарын эхний долоо хоногт ирэхээр төлөвлөгдсөн байгаа аж. МУ-н Засгийн газрын захиалгаар ОХУ-ийн Спутник V вакцины 20 мянган тунг хүлээж авах юм байна.
Вакцин хүлээж авах ажилд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ОХУ-аас Монгол улсад суугаа Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн Васильев Максим Викторович нар оролцлоо. ОХУ-ын Н.Ф.Гамалейн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс гаргасан Спутник V вакциныг манай улс яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрөл олгосон байгаа юм байна.
ДЭМБ-аас “СпутникV” вакциныг бүртгэж авах бэлтгэл ажил хангагдаж байгаа төдийгүй 3 сард багтаан бүртгэж авахаар төлөвлөж байгаа юм байна. Спутник-V вакцинаар дэлхийн 40 гаруй улс орон иргэдээ вакцинжуулахаар бүртгэн авч төлөвлөсөн бөгөөд тус вакцины дархлаа тогтоох чанар нь 92 хувийн үр дүнтэй байгааг судлаачид тогтоогоод байгаа юм.
Админ
Сэтгэгдэл үлдээх (0)