600,000 тунг Синофарм компаниас худалдан авлаа

600,000 тунг Синофарм компаниас худалдан авлаа
БНХАУ-ын Синофарм компаниас худалдан авсан Веросэлл вакцинаас 600,000 тунг 2021 оны 4-р сарын 22-ны өдөр хүлээн авч байна. Эхний 300,000 тунг ачсан МИАТ компанийн тусгай үүргийн онгоц Улаанбаатарт буусан байна. БНХАУ-ын Синофарм компанийн Веросэлл вакцины 900,000 тун ойрын өдрүүдэд ирэх тухай Гадаад Харилцааны яамны сайд Б.Батцэцэг мэдээлж байсан юм. Маргаашаас Улаанбаатар хотод дархлаажуулалтыг үргэлжлүүлэхээр болсон байна.