Төр гэж ямар утгатай үг вэ?
- Хэрэв та тийм хүсэлтэй, зорилготой бол дараах хувь хүний нууц алдахгүй Google холбоосоор орж нам байгуулахад шаардагдах гишүүнчлэлийн өөрийн мэдээллээ үнэн зөв бөглөж өгнө үү.
- Таны бичсэн гар утасны дугаарын дагуу очиж цаасан дээр таны гарын үсгийг зуруулж авах болно. https://forms.gle/NCYTLGDCmBH1mk7u6
Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг зүйр үгийг Монголчууд их ярьдаг. Би баян болгочихсон хүн би гэрээ засчихсан одоо төрөө засмаар байна гэж ил цайм хэлж бусдынхаа амийг тагладаг.
Мэдээж хүн өөрийн биеийг эрдэм номтой, бие бялдар чийрэг, сэтгэл санаа ариун, хөдөлмөрч, шударга, буруу зөрүү үйлгүй гэх мэт бүхий сайхан зан чанараар хөгжүүлэх хэрэгтэй. Үүнийг биеэ засах гэж шууд утгаар ойлгож байгаа бол зөв юм.
Гэр гэдэг ойлголт Монголчуудын хувьд 5 ханатай, 2 баганатай, эсгийн туургатай дотор нь хүмүүс амьдардаг мөн элбэг дэлбэг, баян амьдарч байгааг гэрээ засчихсан хүн байна гэж андуурч байгаа. Хүн өөрийн биеийг гэгээрүүлж өөрийн өвөг дээдэстэй харилцан нэг гэр бүл болсныг хэлнэ.
Төр гэдэг нь одоо бидний хэлээд байгаа ГЕН гэдэг гадаад үг юм. Дээр үед ген гэж харь үг хэрэглэдэггүй байхад түүнийг төр гэж нэрлэдэг байж. Нярай хүүхэд эхээс мэндлэхийг бид төрөх буюу төр-өх гэж хэлдэг. Эцэг, эх хоёрын 1, 1 ген/төр нийлэн нэгдэж дундаасаа 1 ген/төр үүсэж шинэ ген/төр төрөн гарч ирж байгаа юм. Хоёр хүний генээс 1 хүн ген/төр төрөн гарч ирж байгааг төр төрөх гэнэ.
Төрөө засна гэсэн мөрөөдөлтэй садар самуун явдалтай, төрөөс хулгай хийдэг, архи дарсанд дуртай гэх мэт генийн буюу удмын доройтолтой хүмүүс төр засаг захиргаанд ороод байдаг. Төрийг засна гэж орж ирэхээс өмнө тэдгээр хүмүүс өөрийн удам угсааны төрийг (генийг) засчихсан байх ёстой байдаг байна.
Л.Түдэв гуайн хэлсэн "удам муутай хүнийг төрд битгий ойртуул" гэж байгаа нь өөрийн удмын төрийг засаж чадаагүй ген/төр муутай хүнийг бусдын төрд битгий ойртуул гэсэн утга байна.