Төрсний дараах хоолны дэглэм
Одоогийн харанхуй бараан нийгмийн асуудал, зовлонд санаа зовдог болон түүнийг засах, сайн сайхан болгох, гэгээрүүлэх чин хүсэлт таньд байдаг бол Монгол улсын насан хүрсэн иргэн хүн хэн байсан бидэнтэй нэгдэн нийлж
Монгол улсын Үндсэн хуульд заасан дагуу дуу хоолойгоо улс төрд оролцуулах улс төрийн нам байгуулалцаж болно.
- Хэрэв та тийм хүсэлтэй, зорилготой бол дараах хувь хүний нууц алдахгүй Google холбоосоор орж нам байгуулахад шаардагдах гишүүнчлэлийн өөрийн мэдээллээ үнэн зөв бөглөж өгнө үү.
- Таны бичсэн гар утасны дугаарын дагуу очиж цаасан дээр таны гарын үсгийг зуруулж авах болно. https://forms.gle/NCYTLGDCmBH1mk7u6
- Хэрэв та тийм хүсэлтэй, зорилготой бол дараах хувь хүний нууц алдахгүй Google холбоосоор орж нам байгуулахад шаардагдах гишүүнчлэлийн өөрийн мэдээллээ үнэн зөв бөглөж өгнө үү.
- Таны бичсэн гар утасны дугаарын дагуу очиж цаасан дээр таны гарын үсгийг зуруулж авах болно. https://forms.gle/NCYTLGDCmBH1mk7u6
Сүү татраах аюултай:
- Бие давхар үед дасгал хийж байгаагүй
- Хүндрэлтэй төрсөн
- Шавхарга гарч дуусаагүй
- Кесер хагалгаагаар төрсөн бол дасгал хийхийн өмнө заавал эмчээс зөвлөгөө аваарай.
Дасгал хийхийн тулд хэр хугацаанд хүлээх ёстой вэ?
Хэрвээ бие давхар үедээ нуруу болон аарцагны өвчлөлтэй байсан бол заавал эмчийн зөвшөөрөлтэйгээр дасгал хийж эхлэх хэрэгтэй. Кесер хагалгаагаар төрсөн бол эхний 8 долоо хоногт ямар ч дасгал хийж болохгүй. Харин 9 дэх долоо хоногоос дасгал хийхдээ хөнгөн, энгийн дасгалуудаар эхэлж, биеэ ядраахаас сэргийлэх хэрэгтэй гэж зөвлөдөг. Өөрөөрөө төрсөн тохиолдолд 6 долоо хоногийн дараагаас дасгал хийж болно. Гэхдээ бас л хөнгөн дасгалаас эхэлнэ.
Дасгал хийхдээ юуг анхаарах вэ?
Төрөөд удаагүй байгаа ээжүүд ханиах, найтаалгах, чанга инээх зэрэгт доошоо бага зэргийн шээс алдах тохиолдол бий. Энэ нь энгийн зүйл боловч дасгал хийх үед шээс гарах магадлалтай учраас аарцагны дасгалаас эхлэх нь зүйтэй. Усанд сэлэлтээр хичээллэх гэж байгаа бол шавхарга бүрэн гарч дуусахыг хүлээх хэрэгтэй. Хэрвээ 7 болон түүнээс олон хоног шавхарга гарахгүй тохиолдолд бассейнд орж болно. Кесер хагалгааны оёдолтой тохиолдолд эмчийн зөвшөөрлөөр сэлж болно. Гэхдээ оёдол бүрэн аниагүй байх хугацаанд сэлж огт болохгүй.
Хүүхдээ хоёр сар хүрэх хүртэл теннис, аеробекийн төрлийн дасгалуудыг түр азнаарай. Төрөөд 6 сар хүртэлх хугацаанд гормоноос шалтгаалсан ааш зангийн өөрчлөлт ихэнх бүсгүйчүүдэд байсаар байдаг учир биедээ хэт их ачаалал өгч стрессдэхгүй байх нь зөв. Зөвхөн дасгал хийгээд жин хасагдахгүй. Эрүүл хооллолтондоо ч анхаарах хэрэгтэй. Хоолны дэглэм биш эрүүл хооллолт шүү! Хэрэгцээтэй эрдэс бодис, уургаа нөхөх нь л чухал. Хөхөөр хүүхдээ хооллоход өдөрт 500 калори шатаадаг.
Ямар дасгалууд хийж болох вэ?
Хүүхдээ нэг сар хүрсний дараа өдөр бүр 30 минут тогтмол хэмнэлтэйгээр алхах хэрэгтэй. Дасгал биш юм шиг санагдаж болох ч өмнөх жиндээ ороход тань туслах болно. Хүүхдээ тэргэндээ суулгаад гэрийнхээ ойролцоо гарахад л хангалттай. Дээр хэлсэн хугацаа өнгөрсөн болон эмч зөвшөөрсөн тохиолдолд хэвийн үед жингээ хасахдаа хийдэг дасгалуудыг хийж болно гэсэн үг.
Төрсний дараа хэрхэн эрүүл хооллох вэ?
Хоолоо сойх, дэглэм барих, дасгал хийх зэрэг нь хөхний сүү татраах хангалттай том шалтгаан болж чадах билээ. Тиймээс эрүүл зөв хооллолтоор хоолоо хасалгүйгээр, хөхөө ч сайн сүүтэй байлгаж, жингээ ч хангалттай хасахад туслах хүнсийг нэрлэж байна. Хөхүүл эхэд жингээ барьж, сүүгээ сайжруулахад тустай дараах хүнсийг санал болгоё.
Шар будаа. Шар будаа бол уургийн өндөр агууламжтай учраас хөхний сүүг сайжруулж, тамир тэнхээ ч нэмэх хүнс юм. Гэхдээ өдөр бүр шар будаа идээд байвал ходоод өвдөх эрсдэлтэй. Тиймээс энэ будааг нүдэж, нунтаглаад сүүтэй цайндаа хамт чанаж уух нь илүү үр дүнтэй.
Далайн байцаа. Далайн байцаа нь төрсөн эхчүүдэд хамгийн хэрэгтэй хүнсний нэг юм. Энэ хүнс нь кальци, иод зэрэг амин дэмүүдийг өөртөө ихээр агуулсан байдаг тул төрсөн эхийн амин дэмийн дутагдлыг нөхөхөд тустай. Мөн сүү сайн оруулдгаараа шалгарсан хүнс. Хэрэглэхдээ усанд нэг цаг гаруй дэвтээгээд шөлөндөө сайтар чанаж идээрэй.
Гүзээ. Хонь, үхрийн гүзээг сайтар чанаад шөлтэй хоолондоо хольж идэхэд эхийн сүүний тэжээллэг чанар улам сайжрахын хажуугаар сүүний гаралт ч сайтар нэмэгддэг. Тиймээс хөхүүл эхийн хувьд гүзээ нь сүүнийхээ чанарыг дээшлүүлэх чухал зүйл юм.
Ус. Хөхний сүүний 80 хувь нь уснаас бүрддэг. Тэгэхээр эх хүн та хүүхдээ хангалттай сайн хөхүүлье гэж бодож байгаа бол өдөрт уух усныхаа хэмжээг 6-8 аягаас бүү багасгаарай. Ус сайн уух тусам хөхний сүүний гаралт нэмэгдэхийн хажуугаар биеэс тань хорт бодисууд гадагшилна.
Гурвалжин, хөц будаа. Гурвалжин болон хөц будаа нь тэжээллэг чанараараа сайн байдаг учраас эдгээр будааг хэрэглэж заншаарай. Эдгээр будааг хэрэглэхийн өмнө усанд сайтар дэвтээвэл илүү зөөлөн болдог.
Бидний ихэнх нь сайн идвэл сүү ордог гэж ойлгодог. Үнэн хэрэгтээ сайн идэхдээ биш, харин сайн чанарын хүнс хэрэглэх нь сүүний чанар болоод гаралтыг нэмэгдүүлдэг. Тиймээс нарийн боов, давс, элсэн чихэр, чихэр шоколад, цагаан гурилан бүтээгдэхүүн зэрэг хүнс нь ээж таныг улам таргалуулж, сүүнд тань ч олигтой нэмэр болдоггүй байна.
Сэтгэгдэл үлдээх (0)