Гэмт хэргийн бүлэглэлүүд Ковид-19 вакциныг онилж байгааг анхааруулав
- Хэрэв та тийм хүсэлтэй, зорилготой бол дараах хувь хүний нууц алдахгүй Google холбоосоор орж нам байгуулахад шаардагдах гишүүнчлэлийн өөрийн мэдээллээ үнэн зөв бөглөж өгнө үү.
- Таны бичсэн гар утасны дугаарын дагуу очиж цаасан дээр таны гарын үсгийг зуруулж авах болно. https://forms.gle/NCYTLGDCmBH1mk7u6
Дэлхий нийт Ковид-19 өвчний эсрэг дархлаажуулалт хийхээр зорж байгаа энэ үед гэмт хэргийн бүлэглэлүүд “вакцины хангамжийн сүлжээнд нэвтрэх эсвэл тасалдуулах” төлөвлөгөө гаргаж, олон нийтийг хуурамч вакцинаар луйвардах зорилго тавьж байгааг олон улсын Интерпол (Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага) анхааруулав.
12-р сарын 20-ны өдөр олон улсын Интерпол 194 гишүүн орнууддаа удахгүй болох Ковид-19-ын вакцинжуулалтын томоохон хөтөлбөрүүдтэй холбоотой гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаанууд болж болох талаар дэлхий даяар сэрэмжлүүлэг гаргаж мэдээлэл өгсөн байна.
Олон улсын цагдаагийн байгууллага хуурамч вакцины сурталчилгаа, борлуулалт, хэрэглээ зэрэг гэмт хэргийн шинжтэй хэд хэдэн аюул заналхийлэл байгааг онцлон тэмдэглэсэн байна.
"Эдгээр эрүүгийн сүлжээ нь хуурамч вэбсайт, хуурамч эмчилгээгээр дамжуулан олон нийтийн анхаарлыг өөрсдөө чиглүүлж хохирогчдын эрүүл мэнд, тэр байтугай амь насанд хүртэл эрсдэл учруулж болзошгүй юм" гэж Интерполын Ерөнхий нарийн бичгийн дарга Юрген Сток хэлсэн байна.
Интерпол мөн улс орнуудын засгийн газрууд, эмийн үйлдвэрүүд, ложистик тээврийн байгууллагуудад гэмт хэрэгтнүүд Ковид-19-ын вакцины хангамжийн сүлжээнд нэвтрэх оролдлогыг хийж болзошгүйг анхаарч үзэхийг анхааруулсан байна.
Эх сурвалж: RT
Сэтгэгдэл үлдээх (0)