Хятад улс 1970-аад оноос хойш сарны хөрснөөс анхныхаа дээж авахаар эрмэлзэж байна
- Хэрэв та тийм хүсэлтэй, зорилготой бол дараах хувь хүний нууц алдахгүй Google холбоосоор орж нам байгуулахад шаардагдах гишүүнчлэлийн өөрийн мэдээллээ үнэн зөв бөглөж өгнө үү.
- Таны бичсэн гар утасны дугаарын дагуу очиж цаасан дээр таны гарын үсгийг зуруулж авах болно. https://forms.gle/NCYTLGDCmBH1mk7u6
Хятад улс 1970-аад оноос хойш Сарнаас хөрсний дээж татах анхны оролдлогыг хийх гэж байна.
Мягмар гарагт хөөргөх нисгэгчгүй Чанге-5 төхөөрөмж сарны гарал үүсэл, тогтоцыг судлан ойлгоход туслах дээж авчирна гэж найдаж байгаа аж.
Сарын судлах тухай сүүлчийн даалгавар болох Луна 24 нь 1976 онд Зөвлөлт Холбоот Улсаас хийгдэж байсан юм.
Хэрэв энэ оролдлого амжилттай болбол Хятад улс нь АНУ, ЗСБНХУ-ын дараа сарнаас хөрс авчирсан гуравдахь орон болох юм.
Хятадын эртний сарны дарь эхийн нэрээр нэрлэгдсэн "Чанге-5" сансрын хөлгийг Хятадын Long March 5 пуужингаар хөөргөх болно.
Сарны хараахан судлагдаагүй байгаа газраас буюу Шуурганы далай гэж нэрлэсэн хэсгээс 2 кг орчим дээж хөрс цуглуулах оролдлогыг хийх аж.
Өмнөх амжилтуудтай харьцуулбал 1976 оны даалгавар 170 грамм хөрс авч ирж, хүн Саран дээр хөл тавьсан Аполлон даалгавар нь 382 кг чулуу, хөрсийг дэлхийд авчирсан юм.
Мэргэжилтнүүд Чанге-5 сарыг аливаа амьдралыг нарны цацрагаас хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг соронзон орон сарнисан үед илүү сайн ойлголт өгөх болно гэж найдаж байна.
Хятад улс 2013 онд саран дээр анхны буултаа хийсэн бөгөөд арван жилийн хугацаанд Ангарагаас дээж авахаар төлөвлөж байна.
Сэтгэгдэл үлдээх (0)