Жо Байден АНУ-ын ерөнхийлөгч боллоо

Жо Байден АНУ-ын ерөнхийлөгч боллоо

Жо Байден 2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Пенсильван мужид дахин ялалт байгуулж Сонгуулийн коллежид 270 саналын босгыг давснаар АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулав. Жо Байден нь Трамп ерөнхийлөгчийн 2016 онд ялалт байгуулж байсан Висконсин, Мичиган, Аризона мужуудад давуу байдалтай ялж чадсан юм.

Жо Байден одоогоор АНУ-ын түүхэнд ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчдээс хамгийн олон буюу 73 сая гаруй хүний саналыг авснаар дээд амжилтыг тогтоогоод байгаа бөгөөд Барак Обамагийн 2008 онд тогтоосон өмнөх (69.500.000) үзүүлэлтийг давсан байна. Жо Байден АНУ-ын хэмжээнд Трампыг 4 сая орчим саналаар илүүрхэн тэргүүлж байна.

Амжилт хүсье.