Нурсултан Назарбаевын зээ хүү 30 насандаа таалал төгслөө
- Хэрэв та тийм хүсэлтэй, зорилготой бол дараах хувь хүний нууц алдахгүй Google холбоосоор орж нам байгуулахад шаардагдах гишүүнчлэлийн өөрийн мэдээллээ үнэн зөв бөглөж өгнө үү.
- Таны бичсэн гар утасны дугаарын дагуу очиж цаасан дээр таны гарын үсгийг зуруулж авах болно. https://forms.gle/NCYTLGDCmBH1mk7u6
Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын ач хүү Айсултан Назарбаев 8-р сарын 16-ны шөнө Лондонд 30 насандаа таалал төгслөө гэж zakon.kz мэдээлэв.
Үхлийн шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа боловч урьдчилан байдлаар зүрхний шигдээс гэж үзэж байгаа аж.
Айсултан Назарбаев 1990 оны 8-р сарын 26-нд Назарбаевын том охин Дарига Назарбаева, хүргэн Рахат Алиев нарын гэр бүлд төрсөн.
Түүний аав Рахат Алиев засгийн газарт хэд хэдэн албан тушаал хашиж байсан боловч Австри улс руу гарч улс төрийн орогнол авсан байсан юм. Хожим нь түүнийг Казахстаны хүсэлтээр баривчилж шоронд хорьж байгаад 2015 онд шоронгийн камертаа нас баржээ.
Zakon.kz-ийн мэдээлснээр Айсултан 2010 онд Английн нэгдсэн Вант улсын Сандхурст хааны цэргийн академийг төгсөж, 2012 оноос хойш нэг жилийн хугацаанд Казахстаны тагнуулын ерөнхий газарт ажилласан байна.
2020 оны 2-р сарын 13-нд Айсултан өөрийн фэйсбүүк хуудсандаа Их Британид улс төрийн орогнол хүссэн өргөдөл бичсэн тухайгаа мэдэгдэж байжээ. Казахстаны Мэдээлэл, нийгмийн хөгжлийн сайд Даурен Абаев Айсултаныг "хар тамхинд донтсон хүн" гэсэн ташаа таамаг мэдээллийг үгүйсгэж байгаа юм.
Сэтгэгдэл үлдээх (1)