Эзэнгүй төрийн эмгэнэл, эзэн хаантай байсны учир
- Хэрэв та тийм хүсэлтэй, зорилготой бол дараах хувь хүний нууц алдахгүй Google холбоосоор орж нам байгуулахад шаардагдах гишүүнчлэлийн өөрийн мэдээллээ үнэн зөв бөглөж өгнө үү.
- Таны бичсэн гар утасны дугаарын дагуу очиж цаасан дээр таны гарын үсгийг зуруулж авах болно. https://forms.gle/NCYTLGDCmBH1mk7u6
Монголчууд одоо оюун/үзэл санааны хувьд олон төрлийн хуваагдалтай байна. Барууны үзэлтэй, зүүний үзэлтэй, Христ шүтдэг, Будда шүтдэг, Бөө шүтдэг, шүтлэггүй, социализм марксизм шүтдэг, ардчилал, коммунизм, хөрөнгө мөнгөтэй хүнийг үзэн яддаг, барууны боловсрол шүтдэг, үндэстний үзэлтэн, Оросыг шүтдэг, Хятадыг шүтдэг, Америкийг шүтдэг, боловсрол шүтдэг, Монгол ахуй шүтдэг гэх мэт байна. Монголын 3 сая хүн эдээр үзэл санаануудад хуваагдаж мөн хажуугаар нь 30 гаруй нам байгуулагдаад байна. Эдгээр бүгд өөр өөрийн гэсэн бие даасан онцлогтой үзэл санаанууд юм. Барууны гэхээр бүх зүйл чөлөөт өрсөлдөөнөөр явах ёстой, зүүний гэхээр алив зүйлийг хазаарлаж болно чөлөөт зах зээл байхгүй гэх мэт эсрэг үзэл санаатай юм. 1990 оноос өмнө коммунизмын үзэл санаагаар хүмүүс нэг нь нийтийн төлөө гэдэг үзэл оюун санааны тугийн доор амьдарч байсан бол 1990 он гараад хувийн гэх үзэл санаанд шилжиж амьдарсан.
Үндсэрхэг үзэл санаатай хүмүүс гадаадын алив зүйлийг жигшин зэвүүцдэг бол гадаадын алив зүйлийг шүтдэг үзэл санаатай хүмүүс үндэстний зүйлийг үгүйсгэж байх жишээтэй. Дууны уралдаанд шүүгчээр суусан шүүгч гадаадыг шүтэх үзэл санаатай бол үндэстний дуу дуулсан хүнийг тэнцүүлэхгүй байх гэх мэт.
Одот тэнгэр орчиж
Орондоо орох завгүй
Олзлон булаалдаж
Хөрст дэлхий хөрвөж
Хөнжилдөө орох завгүй
Хөнөөлдөн байлдаж... байв. Гэх 1200 оны үеийн тухай бичсэн Монголын Нууц Товчоо номын 6 мөрт.
Гэх энэ 6 мөрт юунаас болж үүсдэг вэ гэвэл үзэл/оюун санааны олон хэлбэрт оройгүй олон ургалч үзлээс болж үүсдэг. Тархай бутархай үзэл оюун санааг юугаар нэгтгэж болдог вэ? Тэмүчин Чингис хаан Хөнжилдөө орох завгүй Хөнөөлдөн байлдаж байсан олон туурга тусгаар овог аймгуудыг нэг оюун санааны нэгдэл доор нэгтгэж чадсан байна. Гэхдээ хатуу аргаар биш зөөлөн аргаар.
1-рт хатуу гараар буюу зэр зэвсэг хүчээр гэхдээ энэ удаан хугацааны насгүй байдаг. ЖН: Захиргаадалтын гэх социализм нуран унасан.
2-рт итгэл үнэмшил буюу шашин шүтлэг ойлголтын зөөлөн аргаар нэгтгэж болно.
Дэлхий дээр зөөлөн аргаар нэгтгэсэн улс орнууд одоо хүртэл энх тайван оршин тогтносоор байна. Жишээ нь: Япон улс, Япон улсын эзэн хаан Японы бүх ард иргэдийн оюун санааны нэгдэл юм. Эзэн хаан гартаа заавал зөөлөн билэг талын үндэсний шашин ёсыг барьсан байдаг. Япон улсын төрийн шашин Буддизм биш Шинтоизм юм. Шинтоизмын зан үйлээр хааны төрийн хэрэг явагддаг. Буддизм нь Японд тодорхой хувь хэмжээнд байдаг боловч энгийн ардууд шүтэх бол байдаг энгийн шашин юм.
Улс үндэстний эзэн хаан тухайн үндэстнийхээ ард түмний сүнс, сүнслэг оюуныг хариуцдаг. Сүнс бол хүний оюун ухаан бөгөөд сүнсийг засахын тулд заавал билэг талын шашин барих ёстой байна. Ерөнхийлөгчийн сонгуулиас нэг харсан зүйл бол амлалт мөрийн хөтөлбөрт төмөр зам барина, үйлдвэр барина, зам тавина гэсэн байх юм. Энэ бол ерөнхий сайдын хийдэг ажил бөгөөд ерөнхий сайд нь хүний махан биеийн аж ахуйг хариуцна. Махан биеийг хоол ундтай байлгах, дулаан орон гэртэй байлгах, эрүүл саруул байлгах, өвчин зовлонгүй амьдруулах гэх мэтээр тэр махан биеийг хамгаалах үүрэгтэй. Одоогийн ерөнхийлөгч нар юу хийхээ мэдэхгүй байна бас аргагүй биз хаанаас хэнээс яаж сонгогдож байгаа билээ. Арга, билэг хоёр гэдэг чинь махан бие сүнсэн бие хоёрыг хэлээд байгаа юм.
Чингис хаан бөө тэнгэр шүтлэгтэй байсныг та бид мэднэ. Монголын эзэнт гүрний хаад ноёд, язгуур-тангуудын төрийн шашин бөө тэнгэр шүтлэг байсан. Чингис хаан олон шашныг хүлээн зөвшөөрдөг байсан гэдэг нь одоогийн Японтой адилхан энгийн ардууд өөрт тохирч болох шашныг шүтэх энгийн хэвийн харин төрийн шашинд хамаагүй бол болдог байсан байна.
Хүн нь махан бие ба сүнсэн хоёр биеэс тогтоно. Махан биеийг арга тал болгоод сүнсэн биеийг билэг тал гээд оюун ухаант хүн гэдэг. Сүнс гэж байдаггүй гэж одоо ч хүмүүс ярьдаг нярай амьгүй болохыг үзсэн эцэг эх, хүн үхэхийн харсан хүмүүс мэдэх ёстой амин сүнс биеэс салаад явчихсан бие хөшсөн цогцос болж үлддэг.
Арга гэдэг хүний бие, билэг гэдэг нь хүний сүнс учраас 3 сая монгол хүний оюунлаг сүнсийг хамгаалах засах засаглал Монголд Чингис хааны үеэс хойш алдагдаж ирсэн байдаг. Хаан хүн өөрийн үндэстний шашнаар улсын билэг талыг засаж явдаг байсан нь Манжийн үед, Коммунизм Социализмын үед, Ардчиллын үед буруу явагдаж харийн шашнаар билэг талыг засах гэж оролдсон. Ардчиллын үед билэг талыг харийн шашнуудад даатгаад орхигдуулсан учраас өнөөдөр Монгол хүний мөс, зан чанар, хүн чанар гэдэг сүнслэг оюунлаг зүйл доройтож муудсан байна.
Нам төрийн дээр гарах гээд байна гэж ярьдаг болж. Нам гэж юу вэ? тодорхой үзэл санаагаар эвлэлдэн нэгдсэн бүлэг хүмүүс гэж үндсэн хууль дээр байдаг. Тэр бүлэг хүмүүс бусад өөр үзэл бодолтой бүлэг хүмүүсийн дээр төрийн эрх авч гарвал тухайн үзэл санааны дарангуйлал тогтдог. Жишээ нь: Хойд Солонгосын коммунист дэглэм байна. Коммунист үзэл санаатай хүмүүс төрийн эрхийг барьсан учир улс орныг бүхэлд коммунист үзэл санаагаар төрийг удирдаж байна. Барууны ардчилсан үзэл санаатай олон хүмүүс байгаа боловч нухчин дарагдаж байгаа байх.
Ардчилал гэдэг олон ургалч санааг дэмжиж ард түмэн дотор олон төрлийн үзэл санаатай бүлэг хүмүүс байх бөгөөд тэр олон үзэл санаануудын хэн олонхи байгаа тал удирдлагыг гартаа авах зөвшилцөл гэрээ юм. 1990 оноос өмнө Монгол улсад олон ургалч үзэл санааг дэмждэггүй байж МАХН гэж нэг намын бодлогоор явдаг байсан. Харин 1990 он гарснаар барууны үзэл санаа орж олон намууд үүсгэж ард түмэн дундаас олон үзэл санаанууд нуугдаж байгаад гарч ирсэн. Ард түмэн зүсэн зүйлийн олон үзэл санаа бодолтой амьдарч явдаг юм байна харин үүнийг нэгтгээд намууд үүсдэг байна.
Жишээ нь: Германы Гитлерийн нам 2-р дайны болохоос өмнө Хитлерийн нам ард түмний үзэн ядах үзэл дээр тулгуурлан хүчээ авсан нам юм. Хитлерийн нам олонхын дэмжлэгтэй байсан тул төрийн эрхийг авч дайн хийсэн. Эсрэг үзэл бодолтой намууд хүчинд автагдсан ч төрийн эргэлт хийж Хитлерийн алах хувилдаан зэргийг хийж байсан байдаг.
Өнөөдөр дэлхий дээр ардчилал системээр ард иргэд төрийн удирдлагаа сонгодог боловч хаантай ямар ямар улс орнууд байна вэ? Япон, Герман, Англи нэгдсэн улсууд, Канад, Австрали, Швед, Тайланд, Бутан, Франц, Бельги, Кувейт, Лүхсэнбүрг, Малайз, Катар, Норвеги, Сайуд Араб, Испани, Нидерланд, Араб нэгдсэн улс гэх мэт орнууд хаантай буюу оюун санааны нэгтгэгчтэй улс орнууд юм. Эдгээр улсуудын дотор ядарсан зүдэрсэн дайн байлдаантай улс орон байхгүй мөн энх тайвнаар оршин тогтнож байгааг та мэдэж байгаа. Эзэн хаан хэрэггүй байсан бол өндөр хөгжилтэй эдгээр улс орнууд бид нараас өмнө орхин хаячих байсан. 21-р зуун технологийн эрин үед технологи өндөр хөгжсөн улсууд яагаад одоо хүртэл хаан хатан гэх өнгөрсөн үеийн ёс жаягтай зууралдаад яваад байна гэдэг дээрхи учиртай юм. Ард иргэд сонгууль хийж ерөнхий сайд сонгох намыг сонгож, төрийн эрх барих ардчилсан боломжийг ард түмэнд энэ замаар өгдөг байна. Гэхдээ бас учиртай ханддаг байна.
Жишээ нь: Японы хааны удам 2600 гаруй жил тасралтгүй төрийг тэргүүлсэн төр болон улс оронд тогтвортой байдлыг үүсгэдэг байна. Япончууд зөвхөн ерөнхий сайд Шинзо Абе гэх мэт ерөнхий сайдуудыг сонгох, намыг сонгож параламентийн засаглалыг үндсэн утгаар хэрэгжүүлдэг. Хэрэв праламентийн засгийг өөрөө бүрдүүлсэн ерөнхий сайд буруу ажилласан бол хариуцлагаа хүлээж, сайн ажилласан бол гавьяа мөн хүртдэг систем юм. Энэ төрийн систем шинэ үүссэн систем бус түүхэн олон тохиолдолд байсан.
Оюун санааны удирдагч байлгах энэ байдал улс төрийн цэгцтэй тогтвортой байдал үүсгэдэг. Монгол улс шиг ерөнхийлөгч, УИХ-н дарга, ерөнхий сайд гэсэн 3 толгойтой эрх мэдэл булаацалдсан эсвэл нэг нам төрийн эрх аваад дарангуйлсан байдал үүсгэдэггүй ухаалаг шийдэл юм.
Мөн геополитик буюу газар зүйн улс төрийг оюун санааны удирдлага доор хийдэг. Үүний бодит бидэнд байх жишээ бол Чингис хааны баримталсан хөх тэнгэрийн оюун санааны геополитик бодлого тоглолт юм. Түүнээс биш оюун санаанаас холдсон нам болон бие даасан ганц нэг субъект геополитик хийж чадахгүй. Үндэсний оюун санаа, өвөг дээдэс-ийн оюун санаанаас тасарч холдсон субъект геополитик улс төр хийж чадахгүй байгааг бид өнгөрсөн түүхээсээ харж ухаарч болноо.
Япон хүмүүсийг ёс суртахуун өндөр, үнэнч, ажилсаг, кимоно, нинжа, Япон сэлэм гэх мэт цор ганц зүйлс талуудаар бид төсөөлдөг. Гэвч ийм Япон соёл үүсэхэд юу нөлөөлж байдаг байх нь вэ.
Хаан бол оюун санааны билэгдэл тул улс орны оюун билэг талыг барьж засаж явдаг. Улс үндэстний оюун санааны билэг тал гэдэг утгаар нийгэмшиж амьдарч байгаа хүн төрөлхтөн хааныг тэнгэрээс илгээсэн элч гэж үздэг. Хаан хүний удам угсаа үндэсний оюун санааг удирдах чадвартай, тэнгэрийн өгөгдлийг хүлээж аваад ард түмнийхээ сүнслэг оюуныг удирдах чадвар өндөр байх ёстой байдаг байна. Нэг үгээр бол хүн сүргийг оюунлаг сүнслэг талаар жолоодон чиглүүлж сайн сайхан амьдруулах эрхтэй мөн үүрэг хүлээсэн гэр бүл гэсэн үг юм. Дээд хөх тэнгэрт байх бидний эцэг өвгөдийн сүнс тэнгэртээ мөн шатлал дараалалтай байна. Чингис хааны сүнс мөн өндөрт түвшинд байж энэ өндөр удамтай хүмүүсийн сүнс удам төрөлдөө эргэж төрснөөр тэр хүмүүсийг хаанаар залж жолоодох боломжтой болно. Удам муутай юм уу доод түвшний хүний сүнс хүний биеэр төрөөд хаан болбол удам угсаа муутай, тэнгэрийн өгөгдөл хүлээн авах чадвар муутай учир удирдах ухаан байхгүй ард түмэнд гологдох болно.
Харин ерөнхий сайдыг арга тал гэж үзэж ард түмнээс сонгох хандлага ёс өнгөрсөн зуунаас зонхилж байна. Түүнээс өмнөх үед ерөнхий сайдыг ард түмнээс сонгууль явуулж сонгодоггүй хаан томилдог эсвэл ноёд язгуур-тангуудын бүлэг фракц саналаар томилдог байсан.
Нийгмийн дунд нэг буруу ойлголт байдаг одоо байгаа амьд хүмүүсээ шинэ үе, орчин үе, Z үе гэдэг 100 жилийн дараа биднийг хэн ч шинэ үе, Z үе, орчин үе байсан гэж хэлэхгүй дээр үеийн хуучны хүмүүс гэж хэлэгдэх болно. Цаасан малгай өмсгөж байгаа хэлбэр хүний хөгжил биднээс цааш олон жил үргэлжилнэ.
Япон, Англи, Франц гэх мэт хаантай улсуудын ард иргэд хааны удмыг тэнгэрийн ивээлтэй хүмүүс гэж хүндэлж үздэг. Тэд мөн тэр хүндлэлийн хэмжээнд нэр хүндээ болон улс орны оюун санааг цэвэр нэгдмэл өндөр хариуцан авч явдаг байна.
Улсын эзэн байх хувь тавилан байхгүй хүн (дарангуйлагч) төрийн эрх авбал гартаа буу зэвсэг барьж ард түмнийг айлгаж, хууль цаазыг гартаа авч, цагдаа цэргийн хүчээр өөрийгөө тойруулж, ард түмэнд уур хилэнгээ харуулж, өөрийгөө мөн гэж батлах санаатай өөрийн хөшөө дурсгалыг босгодог.
Цасан цагаан ба 7 одтой гэдэг үлгэрээр кино хийгээд байдаг хүүхдийн үлгэр биш сургамжит домог тууж юм. Монголын түүхэнд хүртэл энэ кинотой адилхан түүхүүд байдаг. Цэцэглэн хөгжиж байсан улсын хааны хатан үхэж өөр хатан солигдох 10 гаруй жилийн дотор хар хүчин улс орны сайн сайхныг сорон мөлжиж, байгаль орчин, хүний амь амьдрал, нийгмийн уур амьсгал хэрхэн харлан доройтож байгаа талаар Монгол хэлээр доорхи киног олж үзээрэй. Харин хаан угсааны хүн эргэн хатан хаан болсноос улс орон хэрхэн эргэн сэргэж цэцэглэж байгаа тухай өгүүлсэн кино юм.
Чингис хаан гэхэд өөрийгөө мөн гэж батлах гэж зураг хөрөг, хөшөө чулуун баримал үлдээсэн зүйл алга байна. Английн хатан хаан өөрийн хөшөө дурсгалыг босгуулж, Японы эзэн хаан буу зэвсэг барьж агсаад байгааг бид харахгүй байгаа учир нь эдгээр хүмүүс хар хүчний дарангуйлагч биш оюун ухааны манлайлагчид юм.
Монгол оронд одоогоор үндэстний ямар нэгэн оюун санааны нэгтгэгч алга байна. Чингис хааны их Монгол гүрнээс хойш Монголчууд оюун санааны нэгтгэлээ болон нэгтгэгч хүчээ алдаж салж сарнисаар ирсэн бөгөөд өнөөдөр ардчилсан үзэл санааг буруутган сууж байна.
Ардчилал бол оюун санааны нэгтгэгч биш хэрхэн яаж зөвшилцөж амьдрах вэ гэдэг арга талын үзэл санааны ойлголцол юм. Ардчиллын эх орон Америк хэзээ яаж нэгдэж мөн хэрхэн үүсэн билээ?. 1500 оны үед баруун европын орнуудаас баялаг эд хөрөнгө хайж Америк тивийг нээсэн европчууд нэмж суурьших болсноор ардчилсан системтэй Америк үүссэн. Тэдгээр Америкчууд хатан хааны захиргаанаас зугтах эсвэл эд баялаг хайх, эрх чөлөөт буюу зэрлэг амьтдын амьдралаар амьдрахыг хүссэн. Тийм болоод Америкийн дээр үеийг харуулсан кино зэрлэг балмад, зэрлэг капитализм гэж хэлэгдэж ирсэн байх.
Америкад оюун санааны нэгтгэгч гэж байхгүй учир 56 мужаас бүрддэг. 56 муж хоорондын иргэний дайн тулаантай байж байгаад Нэгдсэн Америк мужуудын улсыг Абрахам Линкольн санаачилсан гэрээн дээр тунхаглан байгуулж нэгтгэсэн улсууд юм. Америкийн ардчилсан систем олон нийт ямар үзэл бодолтой байгаагаас хамаарч тэргүүн ерөнхийлөгчөө сонгодог системтэй. Тэргүүн хэн ч байж болон олны оюун санааг нэгтгэж чаддаггүй ч хүн байж болох тул 4 жил болоод энэ биш байна гэж сольж өөр сүргийн удирдагч хайж эхэлдэг. Олон үзэл санаа нэг үзэл санааг дангаар удаан ноёрхдог коммунизм шиг байдлыг зөвшөөрдөггүй гэж ойлгож бас болно. Хүний эрх чөлөө гэж ярьж орилоод байдаг хүмүүс ардчилсан үзэл санааныхаа хүрээнд ярьж байгаа хэрэг юм. Жинхэнэ хүний эрх гэдэг бол амьд явах, аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэнд байх, өвчин зовлонгүй байх, ядуу зүдүү үгүй байх гэх мэт бие болон сэтгэл санааны шаналалгүй энх тунх урт удаан амьдрахыг хүний эрх гэнэ. Эдгээр эрхүүдийг бид нар одоо эдэлж чадаж байгаа билүү?.
Зүсэн зүйлийн олон төрлийн цагаачид, олон үндэстэн нэгдсэн зонхилох нэг том гол уугуул үндэстэн байхгүй, оюун санааны нэгтгэгч байхгүй хүмүүс дундаасаа хэрхэн яаж удирдагчаа сонгох вэ? гэдэг хүнд асуудлыг Америкчууд бүгд нэг нэг хүн өрсөлдүүлье шат шатан олонхын саналыг авч чадсан хүнээ үзэл санааныхаа удирдагчаар тодорхой хугацаанд байлгая гэдэг тунхаг дээр тогтсон.
Оюун санааны нэгдэл билэг тал гэж юу вэ? Монголоос гараад өөр өөр улсад очих бүрд өөр өөр давтагдашгүй соёл уламжлал, туг далбаа, хоол хүнс, нэр ус, хэл соёл, байшин барилга, хувцас хэрэглэл, багаж зэвсэг, шашин шүтлэг, баяр ёслол гэх мэтээр бүгд ялгаатай байгааг гадагшаа явж үзсэн хүмүүс мэдэрсэн байх. Үндэстний ялгаанд эдгээр оюун санааны билэг тал таарахгүй бол мөхдөг таарвал сэргэн хөгждөг байна. Жишээ нь: Монгол хүмүүс Түвэд нэртэй байдаг гэвч Монгол хүний сүнсийг дуудаж нэрлэх үндэсний билэг талын нэрээр нэрлэхгүй өөр үндэсний оюун санааны нэрээр зээлж дуудаж байна гэсэн үг юм. 13-р зуунд Монгол хүний нэр алдар нь тухайн хүнийг чадал чадвар, удам угсаа, хүн болоод хийх ёстой ажил үүргээр нэрлэж өгдөг байсан байна. Одоо бол Монгол хүний нэр навчаа цэцэгээ, батаа, сүхээ гэдэг болсон. Барууны орнуудын хүмүүсийн нэр хүртэл үгсийн санд байхгүй сонин нэрүүд байдгийг магадгүй та анзаарсан байх.
Улс орон хүний нийгмийг улс төрчид биш оюун санаа удирдаж залж явдаг. Олон олон улсын төрийг удирдаж байгаа сайн муу удирдагчид өөрчлөгдөж, солигдож, үхэж байдаг боловч улс гүрэн тэр хүмүүсээс хамаарахгүй цаашаа үргэлжилсээр байдаг нь хүн биш оюун санааны билэг тал улсыг удирдаж байгааг илтгэнэ. Ардчилсан системтэй олон улс орнууд байгаа гэсэн хэдий ч тэдгээр улсууд ардчилсан системтэй гээд нэрээ, шашнаа, хэл соёлоо, хувцас, хоол ундаа ижилхэн болгоё гээд байгаа зүйл алга байна.
Төрийн тэргүүн ард түмний эв нэгдлийн билэг тэмдэг байна гэхээр хэдэн нам хэрэлдүүлэхгүй, тамга тэмдэгтийн өгөхгүй байлгах гэж ойлгож болохгүй замын уулзвар дээр мөргөлдөөд бие биеэ зодоод зогсож байгаа хоёр хүний эв нэгдэлд хүртэл төрийн тэргүүн хамааралтай. Авто зам дээр мөргөлдөөд буруутай нь буруугаа хүлээгээд асуудлыг эв эеэр Япон хүмүүс шиг Монгол хүмүүс шийдэж чадахгүй байна. Гэр бүлийн эв нэгдэлд хамааралтай, ардууд бие биеэ луйвардаж хулхитаж, зовоож, хэрэлдэж байх хүртэл ард түмний эв нэгдэлд орох ёстой. Хаашаа харна өвчин зовлон, ядуурал, залхуурал, хэрүүл тэмцэл, авилгал, садар самуун, бие биеэ дээрэлхсэн, шулж мөлжсөн, бэлэнчлэх бодол, дарамталж дээрэлхсэн хүмүүс ийм нийгэмд амьдрах хэцүү байгаа биз дээ. Мөнгө зээлбэл эргүүлж өгөхгүй байх, хамтарч ажиллавал мурих гэх мэт эв нэгдэл битгий хэл хүн хүндээ итгэх итгэлцэл гэдэг нандин зүйл алга болсон. Монгол хүний амь амьдрал гэдэг зүйл бараг малын аминаас үнэ цэнэгүй болж орхигдсон. Монголын хамгийн үнэтэй зүйл Монгол хүний амь байх ёстой юм. 3 сая Монгол хүний амь байхгүй бол Монгол улс гэж байхгүй гэсэн үг юм.
Хэдхэн намын эв нэгдэл бол ард түмний эв нэгдэл биш юм хөдөө хэрэлдэж байгаа хоёр малчин хэрэлдэхгүй яагаад сайхан яриад асуудлаа шийдэж чадахгүй байгаад төрийн тэргүүнд хамааралтай. Ард түмэн эвлэлдэн нэгдэж ажил үйлс, хөдөлмөр бүтээл хийхэд хүртэл ард түмнийг эв нэгдлээр хангах үүрэг улсын тэргүүнд оногдож байдаг. Гэрийн эзэн хүн ямар байдаг түүнтэй адилхан гэр орондоо хэрүүл урвал байхгүй ажил төрлөө хамтраад хийх эв нэгдлээр хангаж өгөх ёстой энгийн жишээтэй юм.
Эзэнгүй улсын газар шороог хэн дуртай нь эцэггүй хүүхдийн толгой том гэдэг шиг хүний өөрийн хамаагүй ухаж тонож алт эрдэнэсийн зөөж байдаг болсон.
Ард түмний эв нэгдэл гэдэг багийн спорт, бизнес худалдаа, хамтраад үйл ажиллагаа хийх дээр хүртэл ил гарч ирнэ. Монголчууд багаар тоглож чаддаггүй ганцаарчилсан тоглолт хийдэг хүртэл эв нэгдэл байхгүйгээс үүсэлтэй. Хэн нэгэн сайн сайхан санаа ололт олоод хэрэгжүүлэх гээд мөнгөтэй хүнээс мөнгө гуйхад санааг сонсож аваад хулгайлах, мөнгө төгрөг авсан бол өгөхгүй байх гэх мэт эв нэгдлийг бусниулагч хүчин зүйлс ард түмний эв нэгдэлд нөлөөлдөг. Монголчууд одоо бие биедээ мөнгө төгрөг зээлж туслахаас жийрхдэг болсон гэх мэт юм. Хүн хүндээ хэцүү цаг үед туслахаас илүү ашиг хонжоо хайж бараа бүтээгдэхүүний үнийг тэнгэр тултал өсгөдөг гэх мэт бүгд ард түмний эв нэгдэлтэй хамааралтай юм.
Монголын нэг өдөрт архидан согтуурсан, гэр бүлийн хүчирхийлэл гээд 200 гаруй дуудлага цагдаагийн байгууллагад улсын хэмжээнд бүртгэгдсэн албан тоонуудын цаана сэтгэл санааны болон эдийн засгийн хохирол өдөр бүр байна. Ард түмэн эв нэгдэлгүй хэрүүл тэмцэлтэй байдал хүртэл төрийн тэргүүний ажилд хамаарах юм.
Үзэл санаа, оюун санаа хоёр тусдаа ойлголт юм. Нийгмийн бузар булайг хүчний арга талаар засаж дийлэхгүй харин билэг талаар засаж чаддаг. Ардчилсан аргаар бүгдийг чадах гэж арга, билэг хоёрыг хослуулж амьдрах ёстой Монголчууд чинь билэг талаа чухал биш гэж эзэнгүй хаяад ганцхан аргаар үзээд ардчиллаар бүгдийг шийдэж чадахгүй мухардалд ороод хувьсгал хийж өөрчлөх тухай ярьдаг болж. Толгойн оройгоосоо эхэлж хир буртгаа угаахгүй зөвхөн хүзүүнээсээ доош угаагаад өөрийн бие угааж цэвэрлэж байна гэдэгтэй адил юм.
15 настай архи ууж байгаа 2 хүүхдийг захиргаадалтын үед байсан бол хүүхдийн колонд явуулах эсвэл эцэг эхийн бангадаж хүчээр засан хүмүүжүүлэх ёстой байсан байх. Гэвч эрх чөлөөтэй ардчилсан нийгэмд ийм хүмүүс, хүүхдүүдийг яах вэ?.
Хүн сүргийг мал сүрэг гэж үзвэл мал сүргийг хариулж байгаа эзнээс шалтгаалж мал сүргийн өсөх үржиж тарган цатгалан явах шалтгаална. Малчин хүн гантай зун, зудтай өвөл мал сүргээ хэрхэн бүрэн бүтэн авч гарах вэ? тарга тэвээрэг хэрхэн авахуулах вэ? аль цаг улиралд ямар маллагаатай байх вэ? чоно нохойноос хэрхэн хамгаалах вэ? удам судар үржил шимийн хэрхэн хамгаалж сайжруулах вэ? малын үр төлийг хэрхэн бүрэн бүтэн хүлээж авч малаа өсгөх вэ? гээд төрийн тэргүүний ажил яг малчин хүнтэй адилхан байна.
Наад зах нь сайн малчин хүн зун намрын шинжээр өвлийн цаг агаарыг таньдаг, нар сарны өнгө зүсээр улирлыг шинждэг, хэзээ цас орж, салхи шуурга босгох мэддэг, уул овоондоо мал сүргээ даатгадаг гэх мэт адилхан оюун билэг ухааныг хүн сүргийг удирдахад төрийн тэргүүнээс шаардана.
Малаа чонод өгөөд байдаг залхуу малчин хүнийг ямар сүргийн эзэн гэх вэ, ард түмнээ үхэлд өгөөд байдаг төрийн тэргүүнийг ямар тэргүүн гэх вэ адилхан зүйл юм. Улсын тэргүүн гэдэг тухайн улсын хүний амь, газар нутаг бүгдийн хариуцан маллаж явах үүрэг хүлээж байгаа юм.
Хаангүй, эзэнгүй зүсэн зүйлийн хүмүүсийн нэгдэлд ардчилал хамгийн тохирдог систем юм. Чингис хаан гэдэг оюун санааны нэгтгэлтэй байсан Монгол үндэстэнд хэрэглэж байгаа нь Америк шиг зүсэн бүрийн үзэл санаатай тархай бутархай хүний эрх ярьсан олон үзэл санааны хуваагдмал улс орныг үүсгээд байна. Ямар нэгэн нэгдмэл оюун санааны нэгтгэл байхгүй хүн бүр, нам бүр тал тал тийш зүтгэж эрх мэдэл булаацалдан орондоо орох завгүй тэмцэлдэж байна.
Монгол хүмүүс (хүн төрөлхтөн) бүгд төрж, үхэхдээ хөх тэнгэрт очиж, хөх тэнгэрээс ирж төрдөг хүний сүнс бол тухайн хүний оюун ухаан юм. Хүн эцэг эхээ сонгож төрдөггүй гэдэг шиг уншигч та хүн болж төрөхөө сонгоогүй шиг ямар учиртай яах гэж хүн болсноо хүртэл мэдэхгүй байгаа яах гэж хүн болгож төрүүлснийг хөх тэнгэрийн оюун санааны их нэгдлийн нууц байх. Ажлын томилолтоор сонгогдон гүйцэтгэх албан даалгавартай дэлхийд ирж төрөөд албан үүргээ сайн биелүүлээд хугацаа болохоор буцах ёстой юм. 3 сая Монгол хүний сүнс хөх тэнгэрийн доор эцэг өвгөдтэй гээ хамтарч хөх тэнгэрийн оюун санаанд нэгдэн захирагдан нэгэн гэр бүл болж байдаг. Чингис хааны хувьд Хөх тэнгэрийн доор тархай бутархай олон Монголчуудыг нэгтгэв гэдэг хөх тэнгэр гэдэг оюун санааны доор нэгтгэсэн гэж байгаа утгатай юм. Хөх тэнгэрийн оюун санааны доор олон Монгол овог аймгуудыг нэгдсэн нэг ойлголттой болгож тэрхүү олон оюун санааг нэг зүгт чиглүүлж өгсөн гэдэг утгатай.
Хаан хүн оюун билэг тал болох шашин шүтлэгээ барьдаг гэж дээр хэлсэн. Дэлхий дээр амьдарч байгаа хүний оюун санаа сүнсийг хөх тэнгэртэй холбож байх оюун билгийг хаан хүний ухаанаар нэгтгэж байдаг байна. Та магадгүй Английн нэгдсэн вант улсын оюун санааны захиргаанд байгаа Шинэ Зеланд, Канад, Австрали улсууд төрийн сүлддээ Английн хатан хааны нэгдсэн вант улсын билэгдэл оруулсан байгааг харах болно. Канад улс нь ерөнхийлөгчтэй биш ерөнхий сайдаар удирдуулдаг улс гэх мэт. Эдгээр улсууд ерөнхийлөгч томилдоггүй зөвхөн ерөнхий сайдууд томилдог улсууд тул 5-6 тусгаар улсын оюун санааны нэгтгэгч билэг тал нь Английн хатан хаан байна. Английн хатан хааны титмийн орой дээр Христосын билэг тэмдэг байгаа нь шашин өвөг дээдсээ дээрээ залсан тэнгэрийн элч гэдгийг үүгээр илэрхийлж өгнө.
Ил хаант, Цагаадайн, Алтан орд, Хубилайн, Мөнх хааны төв Монгол улс гээд Монголын түүхэнд Англитай адил жишээ байсан. Тус тусдаа төрт улсын байр суурьтай боловч оюун санааны нэгтгэл нь төв Монгол улс байсан.
Норвегийн хүүхдийн сан, Норвеги улс үр хүүхдээ байгалийн баялгаасаа сан бүрдүүлж үлдээж байна. Бид хүн үр хүүхдүүддээ хэзээ ч өр үлдээхийг хүсдэггүй гэжээ гэх мэтээр сошиал сүлжээнд Норвеги улсыг магтан жишээ авсан бичиж байна. Тэгсэн Норвеги нь технологийн 21-р зуунд хаан, хатан залсан улс орон байх юм.
Испани улс бас хаан, хатантай байх ба 2014 онд шинэ хаан нь хааны суудлаа залгамжилж авсан байна. Баян тансаг амьдардаг гэж бидний гайхаад байдаг Арабын Нэгдсэн Эмират Улс хүртэл хаант засагтай байна. Арабын Нэгдсэн Эмират Улсын эзэн нь элсэн доор байгаа ганц хар алт баялагтаа эзэн болж хэрхэн зөв зарцуулж улс орноо авч явах нарийн төлөвлөгөөтэй байна.
Зөв оюуны удирдагчаа толгой дээрээ залаад явж байгаа улс бүхэн чимээгүй хөгжөөд байгаа боловч оюун санааны удирдагч нь чимээгүй залж чиглүүлээд яваад байгаа юм. Адуу хариулсан хүн адуугаа орой бүр хашаанд хөөж ирж хонуулаад байдаггүй шиг газар нутаг үзүүлээд, ус шанд үзүүлээд, бууны дуу гаргаад чоно нохойг үргээчихдэг, аль уулын салаа луу туувал аль нутаг бэлчээр гарахыг алсаас чиглүүлээд явж байдагтай яг адилхан хүн сүргийн оюун санааны удирдагч нь далдаас чиглүүлж байдаг. Дээр бичсэн оюун санааны зөв удирдагч байж чадах заяагүй хүн дарангуйлагч гэдэг нэртэй болдог.
Өнөөдрийн Монголчууд доороосоо сонгоод байгаа ерөнхийлөгч нар хийх ажлаа олж ядсан юу хийхээ мэдэхгүй арга талын ардчилсан арга замаар олны санаагаар ямар нэг аргаар ерөнхийлөгч эрхийг ардуудын сэтгэл санааг өөрийн үзэл санаанд урхидах замаар олж авахаар жүжиглэх чадвартаа улам гаршсан хүмүүс юм. Тийм болохоор тэднийг хаан биш ерөнхийлөгч гэж хэлээд байгаа юм. Олон талт ардчилсан үзэл санааны ерөнхийлөгч буюу ерөн-хий-лөгч ерөнхий хүн шүү гэж хэлээд байгаа утгатай.
Улс үндэстний хагарал иргэний дотоод дайн тулаан бол улс үндэстэн олон оюун санааны хагаралтай болсон нэгтгэх нэг оюун санааны нэгтгэлгүй үед гарч ирдэг. Олон үзэл санаатай намуудаас галзуу солиотой, худалч, хулгайч, гэмт хэрэгтэн хэн байсан мэдэгдэхгүй хүмүүс, бүлэглэл олныг удирдаж тэргүүлэхээр ороогүй тэмцэл хийж зүтгэдэг болсон байна.
Нэмэлт: 2022 онд болсон Орос, Украин улс хоорондын дайн болох үед зарим Монголчууд Орос, Украиныг хуваагдан дэмжиж байв. Оросын талыг дэмжиж байгааг Оросын тролл, Украиныг дэмжиж байгааг барууны тархи угаалгасан гэх мэтээр хуваагдан хэрэлдэж байсан. Хүмүүсийн үзэл бодол мөнхөд зүсэн зүйлийн янз бүрийн үзэл санаанд хуваагдалтай байдаг.
Өнөөдөр тэнгэр шүтлэг мөн Чингис хаан 13-р зууны гэх оюун санааны үзэл нь Монголчуудыг далдуур нэгтгэж байгаа бол үнэн юм. Төрийн ордны өмнө Чингис хааны хөшөө байна энэ биднийг нэгтгэж байгаа ганц түүхэн хүн шүү гэдгийг илэрхийлж байна.
Монголчуудад одоогоор ямар нэгэн оюун санааны чиглүүлэгч, хамгаалагч, хөгжүүлэгч хүн алга байна. Монголын эзэнт гүрэн гэж яагаад нэрлэсэн гэхээр хөх тэнгэрээс томилогдсон эзэн элчтэй улс байсан учир эзэнтэй гүрэн гэж хэлж байна. 1206 онд Тэмүчинг Чингис хаанаар өргөмжлөхдөө ардчилсан санал хураагаад сонгосон биш хөх тэнгэрийн хүсэл зарлиг байсан тул хаанаар сонгосон буюу ардуудаас биш дээд тэнгэрээс дээрээс хөх тэнгэрийн оюун санаанаас сонгогдсон хүн юм.
Монгол үндэстний оюун санааны тэргүүлэгч нэг бөгөөд хөдөлшгүй тогтмол байх ёстой байтал өнөөдөр цэвэр ариун ямар мэдэгдэхгүй 3 хүн төр түмний билэг оюун санааны удирдлагын төлөө арга талын замаар зүтгэж байна. 6 жил болоод өөр хүн солигдох болно гэдэг Монголчуудын оюун санааны нэгдэл 4-6 жил бүр өөрчлөгдөж байх болоод байна.
Япон, Англи зэрэг оюун санааны нэгтгэгч хаантай улсад тэд солигддоггүй харин арга талын ерөнхий сайдууд солигдож байдаг байна. Оюун санааны тэргүүлэгчээ солихгүй байх нь улс төрийн болон ард түмний оюун санаа тогтвортой бат бөх нэгдмэл байх нөхцөл бүрдэнэ. Хүн гэдэг амьтан оюун ухамсартай харин тэр оюун ухамсраараа нэгдэж байдаг байна.
Япон шиг эзэн хаантай улсад задарсныг хуулиар засаглаад дийлэхгүй бол сүнслэг оюунлаг талаар улсыг засагладаг байна. Эзэнтэй улсад сайныг дээш залж мууг доош дарж төрийг үргэлж цэвэр ариун байлгах ёс зүйг хаан үргэлж сахиулж байдаг байна. Саяхан Японы хааны удмын гүнжийг мафийн талын хүнтэй суулгахгүй гэх мэтээр төрийн ариун ёс зүйтэй байлгах арга хэмжээг авч байна. Хэрэв Японы хааны удам мафитай сүлбээлээд муу муухай зүйл хийгээд эхэлбэл юу болох вэ. Английн хатан хаан хүртэл бас нэг хүүг ижил шалтгаанаар хун тайж хэргэмээс буулгасан.
Төрийн дээд суудалд ёс зүйгүй хүн гарвал уучлал гуйлгаж буулгах гэх мэт хатуу ёс журмыг тогтоож төр цэвэр байхыг хаан сахиулдаг, сахиулж байгааг Япон улсаас харж болно. Удам судар өндөртэй түүнийгээ эрхэмлэдэг хүмүүсийг дээш залж төрийг толгойноос эхэлж цэвэрлэнэ. Тамын тогооны үлгэр, бие бие дээрээ гарч захирах гэж ороогүй шунал-ын тойрог үүсэж байгааг хазаарлаж хүн бүхэн төрөхдөө хийх гэж ирсэн даалгаврыг мэдүүлж хийлгэдэг болгож зохицуулж өгнө. Захын авгай хүртэл би улсын тэргүүн байсан бол ингэж тэгж ажиллана гэх мэтээр шунаж байна. Төрийн удирдагч муу бол ардууд бүгдээрээ улс төрч болноо гэдэг тэр байх. Япон хүн нэг зүйлийг амьдралын туршдаа ягштал өндөр чанартай хийдэг нь зөв эзэн хаан ороогүй шунал тэмцэл тамын тогоог зогсоож хүн бүр өөрийн хувь заяанд тохирсон зүйлийг сайн хийх энх тайван авч ирсэн ийм учиртай юм.
Ардчилсан төрийн системтэй Монгол улсад тухайн хүний ёс зүй, удам судар, хар бараан зам мөртэй байх хамаагүй намын гишүүн ба намдаа хандив өгсөн мөнгөтэй бол төрийн дээр гарч түмний амьдралыг заадаг болсон. Эзэнтэй улсад ингэх боломжгүй мөнгө эд баялаг бол хэмжүүр биш бөгөөд удам судар сайн, ёс зүйтэй хүн бол төрийн дээд суудалд суух боломжтой. Японы Тоёото кампанийн захирал Монголд байсан бол ямар ч байсан том улс төрч болох байсан гэвч Японд тийм боломж байхгүй удам судрын хэмжүүрээр төрийн суудлын түвшин хэмжигдэнэ.
Төрийг удирдаж байгаа хүмүүстээ Монголчууд итгэл алдарсан яагаад гэвэл ямар нэгэн сайн муугийн хэмжүүрээр шүүгдэхгүй намын гэдэг хэмжүүрээр алт байгаль ухаж ямар нэг аргаар мөнгөтэй болсон бол төрийн дээр гарч болдог болсон. Жишээ нь: цэвэрлэгчийг боловсрол мэдлэг, сэтгэл мэдрэл, гэмт хэрэгт холбогдож байгаагүй шаардаж ажилд авдаг мөртлөө УИХ-ын гишүүдэд тийм шаардлага тавихгүй байна гэдэг олны яриа юуг хэлж байна. Монголын төрийг удирдах хүмүүст ямар ч шалгуур алга байна шалгуур зөвхөн мөнгө болсон гэдгийг хэлээд байгаа юм.
13-р зуунаас Чингис хааныг тэнгэрт хальсан дараагаар Монголын төрийн удирдагчид оюун санааны хямдралд аажмаар орж Түвэдийн шашныг оюун санааны нэгдэл билэгдэл болгож 1924 он хүртэл явсан байдаг. 1921 оноос коммунист үзэл буюу коммунист үзэл санааны нэгтгэлээр явж байгаад 1960 оноос социалист үзэл санааны нэгтгэлээр 1991 он хүртэл явсан байна. Коммунист социалист үзэл санааны нэгдлийн удирдагч нар чинь нөгөө Ленин, Марксизм шүү дээ. Тэд нарын үзэл бодол санаа юу гэж зааж байсан тэр замаар явдаг байлаа.
Ленин шашин бол хар тамхи мөн гэж тунхагласан гэдэг мунхруулагч муу шашин бол хар тамхи мөн харин сайн шашин хар тамхи биш гэгээрүүлэгч юм. Лениний зургийг шүтээд Ленин хүртэл өөрөө бурхан шашин болох дөхсөн он жилүүд өнгөрсөн зуунд үлдсэн.
Хойд Солонгос гэж улсад 1950 онд коммунист үзэл санааны доор төрийн эрх авсан КИМ угсааны хүмүүс улсдаа бурхан шашин мэт болсон.
1990 оноос Монголчууд барууны буюу ардчилсан үзэл санааны доор хүн сүрэг болж амьдрах болоод 30 гаран жил болж байна. Олон ургалч үзэл, ороогүй их шунал, хэрүүл тэмцэл цуглаан тасрахгүй явсаар ирлээ.
Монголчууд оюун санааны нэгтгэгч эзэнтэй гүрэн явсан 13-р зуунаас хойш хүн сүргийн сүнслэг оюуныг удирдах эзнээ олоогүй улс юм. Шувтан өөр улсын харь улсын оюун санааг зээлж өрөөлийн хувцас нөмөрч өөр үндэстний оюун санааны доор амьдарч газрын зураг дээрээс хүртэл арчигдаж байсан улс.
Жишээ нь: Монгол хүний нэр социализмаас өмнө бүгд Түвэд нэртэй байсан. Социализмд орж Оросыг дагаад Орос нэр авч Түвэд нэрээс татгалзаж эхэлсэн байдаг. Ардчилал эрх чөлөөтэй үед Чингис хааныг шүтэх үзэл дэлгэрээд Тэмүжин гэх мэт нэрүүд олшров. Өөрийн үндэстний оюун санааны нэгтгэл холбогчгүй харь хүний оюун санааг дагаж, харь хүний нэр зээлж тарж бутарч явсан ард түмэн юм. Оюун санааны манлайлагч нэгтгэгч эзэн нь зөв хүн бол хүн сүргийг зөв жолоодон зөв сайхан амьдралыг оюун билэг ухаанаар засаад нэгтгээд явж чаддаг байна. Гэтэл бидний Япон луугаа хөгжье гэж тунхаглаад байгаа жишээ авч яриад байгаа өндөр хөгжсөн Япон улс Монгол шиг хэзээч оюун билэг ухаанаа сольж хольж нэр ус, өмсөх зүүх хувцсаа харийн оюун санаагаар сольж байгаагүй үндэстэн юм.
Төрийг цэвэрлэнэ гэхээр бие биеэ барьж шоронд хийх гэж ойлгоод байна арга талаар энэ зөв боловч. Билэг талдаа бол удам сайнтай нэр төрөө хичээдэг хүмүүсийг төрөөр дүүргэснээр төр цэвэр болно. Удам судар муутай хүмүүс төрийн эрх барьж ээлж дараалан бие биеэ шоронд хийх төр цэвэрлэгдэж байгаа хэрэг бус нэг хулгайчаас нөгөө хулгайчид төрийн эрх очиж байгаа явдал.
Төр гэдэг нь ген гэсэн утгатай үг юм. Монголын төрийг удирдана гэдэг нь Монгол гентэй хүмүүсийг удирдана гэсэн үг болно. Монгол төрийн шашин, төрийн шашин гэдэг нь Монгол гентэй хүмүүст тохирох Монгол генийн шашин гэж ойлгож болно. Төрийг удам сайнтай нэр төрөө хичээдэг хамгаалдаг баян, ядуу ялгаагүй төр сайнтай буюу ген сайтай хүмүүсээр бүрдүүлснээр төр цэвэр болно. Хөх тэнгэрийн нэг бодлогоор удам өндөртэй хүмүүсийг Чингис хаан шиг хөх тэнгэрийн доор нэгтгэж удирдах боломжтой болно. Герман улсыг 16 жил удирдсан Angela Merkel гэхэд шашны намаас гарч ирсэн шашны нэгэн Пастерын охин байх гэх мэт. Герман зэрэг ёс төртэй улсад улс төрчид хэзээ ч гудамжинд өлсөж байгаад төрд ороод ирдэггүй тусгай удмын хэмжүүр шалгуур явагдана.
Төрийн шашин гэхээр юу гэж ойлголттой болох вэ Монгол хүмүүсийн (тухайн үндэстний) генд тохирч хөгжсөн шашинг төрийн шашин гэдэг байна. Төрийн буюу генийн шашины жор гендээ тохирч таарч байвал тухайн үндэстэн хөгжин цэцэглэдэг байна. Түүнээс биш төрийн байгууллага хэрэгтэй үедээ залж ном уншуулдаг биш оюун санааны удирдагч хүн тухайн улсын хүмүүсийн генд тохируулсан төрийн шашнаар төрийг буюу генийг удирддаг байна. Тухайн үндэстэнтэй хамт үүсэж хөгжиж ирсэн шашин тухайн үндэстний төрийн (генийн) шашин гэж хэлж болно.
Намын хагарлаас илүү ерөнхийлөгчид ялалт байгуулах нь чухал гэж ярьж байна толгой хагаравч малгай доороо гэдэг үг байдаг. Толгой хэд хагарч байвч малгай нэг байх ёстой. Манай улсад сүүлийн үед дотоод хагарлаа дэлхийн хэмжээнд цацах гэдэг санаа гарч ирсэн.
Одоогийн бидний ерөнхийлөгчийн бүтцийн суурь хааны бага зэрэг зүйлс байдаг. Жишээ нь: ерөнхийлөгч нь ард түмний эв нэгдлийн билэгдэл байна, намын харьяалалгүй байна, ерөнхий сайд болон сайдуудыг шалгаж батламжлана, өөрийн гэсэн бүтэцтэй байна гэх мэт хаант засгийн оюун билэг талийн зүйлс байдаг.
Ардчилсан ерөнхийлөгчийн хувь массын үзэл санаа ямар байна тийм бодлого барина. Масс халамж бэлэнчлэх сэтгэлгээтэй болж байвал массыг удирдах хүн тийм үзэл санаагаар тэднээс сонгогдож тэднийг удирдана. Харин хааны оюун санааны хувьд бол тэнгэрийн оюун санааг масс буюу ард түмэнд дамжуулан хэрэгжүүлэх үүрэгтэй хүний хувьд хааны оюун санаа ямар байна ард түмний оюун санаа тэгж явна ерөнхийлөгчөөс яг эсрэг талаараа юм. Одоогийн ардчилсан нийгэмд хүний эрх хэлэх ярих эрх чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хангаж өгөхөөр тэмцээд байгаа боловч хүний эрүүл амьдрах, зовлонгүй амьдрах, амар амгалан амьдрах, үхэл хагацалгүй амьдрах гэх үндсэн эрхийг хамгаалж чадахгүй байна. Үндсэндээ ярих эрхээс илүү эрүүл амар амгалан амьдрах эрх илүү байж болох ч тэгж амьдрахын тулд хэрүүл хийж эрхээ нэхээд байгаа байх. Үндэстэн өөрийн оюун санааны тусгаар тогтнолд гарч чадахгүй бол хэзээ ч өөрийн төр үндэстний болох бүтэхгүй асуудлаас салж чадахгүй.
Арга билэг хоёр нь бусдаас бүрэн тусгаар болсон улсыг тусгаар тогтносон улс гэдэг юм. Оюун санаа оюун билэг нь бусдаас хамаарахгүй, арга ухаан арга чадвар нь бусдаас хамаарахгүй болсон улсыг тусгаар тогтносон улс гэнэ.
Олонхын үзэл санаа бодлыг асууж төрийн тэргүүнээ сонгодог өнөөгийн байдал улс орныг харанхуй халамжийн ангал луу чирч явсаар байна. 4-6 жилийн эргэлтэд тэдний санаа сэтгэлийг хууран татахын тулд худал амладаг, жүжиглэдэг, бэлэн халамж тэтгэмж амладаг, хөрш улсуудын арга мэхэнд унах, сонгууль гэж их хөрөнгө цацдаг, нам бүлэг фракц үүсгэдэг байдал эргээд улс орны мөнгө санхүү доройтож, ард иргэдийг мунхаг байлгах заль мэх уран нарийн болж зөвхөн үзэл санааны удирдагч хайх үргүй зардалд живүүлсээр байна.
Одоогийн ардчилсан системийн дагуу төрийн тэргүүнээ сонгох байдал цэцэрлэгийн хүүхдүүдийг 1, 2, 3 тооноос аль нэг дуртайгаа сонго гэсэн тулган хүлээлгэлт юм. Сонголтоос ямар нэгэн тоо бусдаас илүү сонгож таарна.
Сонгуулийн өмнө сонгогч нарын сэтгэлд хайр зарлах гэж улсын төсвөө барьж дуусаад гаднаас халамж зээл гуйж амласан тэр хайрын халамжийнхаа цоорхойг нөхөж байна. Энэ оройгүй тэмцэл уралдаан Монголыг их өрийн алс холын дарамтад шивүүлж байгаа юм. Нэг удаа боловч Монголын тэргүүн хийчихвэл, УИХ-ын гишүүн болчихвол, дарга даамал болчихвол гэдэг шунал Монголыг зорилгогүй тогтворгүй үргүй зардал, ороогүй тэмцэл, гэгээрэлгүй харанхуй мөхөл лүү чирсээр байна.
Монгол улсад сонгууль болохоор юу болдог билээ? бие биенийхээ бузар булайг дэлгэн цацаж муу муухай дотроос хамгийн гай багатайг сонгох сонгууль болж булан тохой бүхэн зарлалын самбар явах зайгүй болтол хөглөрдөг. Хэрэв би ялбал чамайг ажилд оруулна, мөнгө өгнө, албан тушаал дэвшүүлнэ гэх мэт амлалтууд хийгдэнэ. Хэрэв зүтгэж нэг юм ялсан бол нөгөө дэмжсэн хүмүүстээ мөнгөө өгч, албан тушаал амласан бол ах дүүгээ чадвартай, чадваргүй, мэргэжлийн бус байсан ч хамаагүй төрийн албанд чихэж эхэлнэ. Мэргэжлийн бус хүмүүс төрийн ажлыг сүйрүүлээд дараагийн сонгуулийг үздэг бол Монголын байдал юм.
Харин Японд сонгууль нэр дэвших хүмүүсийг шигшиж шүүгээд удам судар ёс суртахуун хэрэгт төвөг орж байсан эсэхийг шалгаад самбар дээр нэг жигд байхаар бичээд ард түмнээр сонголт хийлгэнэ. Энэ хүмүүсээс хэн ч сонгогдсон бай 100% зөв хүмүүс гарч ирнэ. Яагаад гэвэл ард түмнээр сонголт хийлгэхээс нь өмнө мууг нь ялгаад сайныг шигшээд авчихсан учраас ямар ч хүн төрд гарч ирсэн удам судар сайнтай нэр төрөө хичээдэг хүн байх болно. Япон шиг ингээд гараад ирвэл араасаа мөнгө нэхсэн, албан тушаал нэхсэн олон нэхүүлгүй байх хэн хэндээ амар болно. Төрийн албаны сандал суудлыг сайд, дарга, элчин, газрын дарга, нэгж алба хүртэл зарж үнэлдэг байдлыг нэр төрөө эрхэмлэдэг удам өндөртэй шунахай сэдэлгүй ашиг хонжоо хайдаггүй хүмүүсээр дүүргэснээр цэвэрлэн цэгцлэх боломжтой юм. Аливаа зүйлээс илүү харж билүү долоож явдаггүй, ажилсаг, нөхөрсөг, хичээнгүй, шударга хүмүүс зөндөө байдаг тийм хүмүүсийг шигшиж олох ёстой.
Ардчилсан улсад юуг яаж хийх тухай олон ургалч үзлээр өрсөлддөг бүлэг намууд байж болох боловч зөвхөн толгой дээрээ оюун билэг талын тэнгэрийн ганц эзэнтэй алсын бодлого тогтвортой нэг малгайтай байх ёстой юм.
Монголчуудын хөгжүүлэх гээд чадахгүй байгаа оюун ухаант ухамсартай, соёлтой, боловсон, ажилсаг, шударга Монгол хүмүүсийг үндэсний оюун санааны манлайлагчаар хөгжүүлж өгнө (үүнийг Япон улсын жишээгээр дээр хэлсэн). Түүнээс биш улсаараа гадагшаа явж сураад хөгждөг зүйл биш. Япончууд гэхэд улсаараа гадагшаа яваад Монголд ирж сураад байсан юм алга байна. Боловсрол өндөртэй байхын хажуугаар хүмүүжил өндөртэй байх гэдэг зүйл яригдах ёстой юм. Гадагшаа явж сурч байна гэдэг оюун билэг гэгээрч байгаа зүйл биш арга талын арга барил чадвар гаднын арга барилаас хуулбарлаж сурч байгаа хэлбэр юм.
Сүүлийн үед нэг намын дарангуйлал боллоо, намуудын хэрэг алга, нам төр барьж байна гэх мэт намтай холбоотой яриа их гарах болсон нэг бүлэг фракц оройгүй эрх мэдэл авах буюу 1990 оноос өмнөх коммунист систем юм. Нам гэдэг бол үзэл санаагаар нэгдсэн бүлэг хүмүүсийн нэгдэл бөгөөд орой дээрээ эв эеийг тогтоогч нэг эзэнтэй байхгүй бол улс төрийн мөн улс орны хагаралд хүргэнэ. Үүнээс хамгаалж ерөнхийлөгчийг нам бус болгодог, зөвхөн нэг удаа ерөнхийлөгчөөр сонгодог гэх мэт хуулийн заалт үүссэн. Харин ерөнхийлөгчийг нам бүлэг фракцаас дэвшүүлдэг ерөнхийлөгчийн албан тушаалаа өгөөд эргээд бүлэг фракцдаа нэгддэг байдал улс төрийн талцал тэмцлийг арилгахгүй байгаа юм. Сүүлийн жилүүдийн сонгуулийн ирц арай гэж 50%-иа давдаг болсон нь сонгууль өгөөгүй үлдсэн хүмүүсийн санаа бодлыг бүрэн асуухгүйгээр тэднийг удирдаж байгаа хэлбэр юм.
Өнөөгийн Монголчуудын оюун санааг удирдахад социализмаас өөр ярьж, бариад хүнд үзүүлэх жишээ үлгэр загвар бидэнд алга байна. Төрийн эрх барьж байгаа нам хүртэл социализмыг загвар болгож байна. Тухайн цагт соёлын хувьсгал, ажил хөдөлмөр хүчээр хийлгэх гэх мэтээр албадан хүчээр захирдаг байсан бол одоо тэгж чадахгүй Монгол хүмүүс юм үзэж нүд тайлсан цаг болсон. Социализмаас өөр мэдэх ойрын жишээ улс төрд байхгүй байгаа учраас хүний эрхийг эрхэмлэдэг ардчилсан системтэй үед ч социализмын үеэс санаа авч нийгэмд гарч байгаа аливаа асуудлыг уян зөөлөн ухаалаг аргаар биш хатуу чанга хууль цаазын хорих цагдах аргаар шийдэх гэж оролдоод байна.
Монголчуудад хамгийн сайн тохирсон улс төрийн үлгэр жишээ загвар (схем) бол 13-р зууны үеийн Чингис хааны улс төрийн онол загвар юм. 13-р зуунд Монгол хүмүүс ингэж хөгжиж болноо гэдгийг түүхэн үлгэр жишээгээр тайлбарлаад өгчихсөн гэж ойлгож болно. Монголчуудад хөгжиж, бүтээж амжилттай явсан төрийн жишээ байгааг авч хэрэгжүүлэх ёстой юм. Төрийн хүмүүсээ гадаадад бэлтгэдэг хөгжсөн улс орон бараг байхгүй. Ядуу буурай улс орнууд гадаадад хүнээ сургана гэж явдаг болохоос биш хөгжсөн орнууд хэзээ ч гадаадад төрийн хүнээ сурган гадаадад сурсан хүнээр төрөө удирдуулна гэж балайрдаггүй.
Манжийн дарлалд ороод, коммунизм социализмаар улсаа удирдаад, ардчилалд ороод тэр улс дарангуйлагчтай гоё хөгжиж байна, энэ улс ардчилалтай болчихсон гоё хөгжиж байна, Сингапурыг хараач, Казахстаныг хараач нэг хүний дарангуйлал гоё, Солонгосыг хараач гэх мэт Монголчууд төрийн зөв онолоо хайгаад байгаа үндэстэн юм. Коммунизм, социализмаар явж байтал энэ биш байна ардчилсан систем гоё ардчилалд оръё. Ардчилсан систем ороод 30-аад жил болтол бас биш байна хувьсгал хийе гэх мэтээр Монголчуудад таарч тохирох улс төрийн онолоо хайж байгаа үндэстэн юм. Хэрэв дэлхийн бүх улсын улс төрийн онол адилхан бол аль нэг улс нэг ширхэг ном гаргаад тавьчхад бүх улс орнууд уншаад адилхан хөгжилтэй болж болно гэвч тийм юм байдаггүй бололтой. 13-р зуунд Монголын төрийн онол ямар онолоор явбал хамгийн зөв байхыг Чингис хаан харуулаад өгсөн бэлэн загвар байхад 13-р зууны төр ямар бүтэцтэй байсан мөн Чингис хаан болон 13-р зуунд ямар төрийн шашин шүтэж байсан түүнийг дагаад явчхад болох асуудал юм. Жишээ нь: Япон улсад одоогийн төрийн загвар тохирч байгаа учраас солихгүй он удаан жил бариад хамгаалаад яваад байна. Чингис хаанаас хойш Монгол гүрэн мөхөн доройтсон учир нь Чингис хааны босгож өгсөн төрийн бүтэц, төрийн шашныг өөрчилж дагаагүй буруу онолоор төрийг удирдаж, авч хэрэглэж байсан тэдгээр харийн төрийн онол нь Монголын төрд тараагүй явдал түүхтэй байна. Өөрийн үндэстний төрийн онол болон эзэн байхгүй Монгол үндэстэн эзэнгүй мал сүрэг шиг тал тал тийш тарж бутарсан түүхтэй байна.
Одоо байгаа Монголын төрийн систем нь Манжийн үеийн төрийн системээр яваад байгаа юм. Юу гэвэл аймаг, сум, хот, хороо, дарга, шүүх цааз, даавал зэрэг дэв, бүтэц бүрэлдэхүүн гэх мэт төрийн систем нь Манжийн төрийг системийг социализм болон ардчилсан үеийн системтэй хольж эрлийзжүүлээд яваад байна. Одоогийн төрийн шашин хүртэл манжийн үед байсан шарын шашин хэвээр байна. Чингис хааны үеийн 13-р зуунд 10-т, 100-т, 1000-т зохион байгуулалттай, 9 өрлөгтэй, хаан хатантай, төрийн шашин бөө мөргөл, Тив Тэнгэр бөө гэх мэт байсан нь одоогийн төрийн зохион байгуулалтаас тэс өөр ба тухайн цаг үеийн хүмүүсийг ялгаатай төрийн оюун санааны доор зохион байгуулан нэгтгэж байж төрийн зөв онолыг олж амжилттай хөгжиж байсан байна. Одоо бол баян тарган хүн яаж мөнгөтэй болсон хамаагүй төрийн дээд суудалд суудаг мөнгөтэй төгрөгтэй хүн төрийн дарга түшмэл засаг дарга болдог мөнгө эд баялаг чухал байдаг бол 13-р зууны төрийн системд тухайн хүний эд баялаг чухал биш удам судар мэдлэг авьяасаар нь төрийн дээрээс жагсаадаг байсан байна. Ингэж байж Монголын төр нь Монгол хүнд, ард түмэндээ ээлтэй ивээлтэй болж ард түмэн төрөө хүндэлдэг дээдэлдэг болно. Харь улсын төрийн систем нь Монголын ард түмэнд таарахгүй хүндэл муутай ивээлгүй ард түмэнд дээрэнгүй дарангуйлагч байдалтай цэрэг цагдаа хүртэл төрийн системээсээ хамаараад торгодог цагддаг зэрлэг төрийн систем үүсгээд байгаа юм.
Нам гэдэг тодорхой нэг үзэл санааны нэгдэл дээр нэгдсэн хүмүүс юм. Жишээ нь: ардчилсан үзэл дээр нэгдсэн нам бүлэг, социалист үзэл санаан дээр нэгдсэн нам гэх мэт. 1990 оноос өмнө Монголын төрийг социалист үзэл санаан дээр нэгдсэн нам барьдаг байсан. Юу гэвэл төрийн бодлого социалист чиг хандлагаар явна. Нэг нам төрийн дээр удаан гарах үед гаднын улс төрийн үзэл санаа орж ирэх мөн дагах боломжтой юм. Үүнээс хамгаалж үндэстний ген болон оюун санааны нэгтгэгч оюун билэг талыг тэргүүлэгч хаан гэж байх ёстой. Энэ оюун санаа бусад олон төрлийн намууд болон гаднын үзэл санааг дагахгүй зөвхөн үндэстний оюун санааг хадгалах баримтлан хамгаалагч байх ёстой байдаг.
Япончууд эзэн хаанаасаа инженер байхыг шаардах олон хэлээр ярихыг шаардаад байдаггүй. Хүн бүрд төрөхөөс заяасан унаган удмын ялгаатай авьяас чадвар гэж байдаг. Солонгосын Самсунг компани захирал баян гээд улсаа удирдах ёстой гэж жагсаж тэмцэж дайраад байхгүй байгааг та харж байна. Англичууд хатан хаанаасаа олон мэргэжил шаардаад байхгүй байна. Олон мэргэжил чадвар, олон хэлээр ярих гэдэг бол арга тал дээр байх ёстой юм.
Чоно, шоргоолж, зөгий гэх мэт бүл сүргийн амьтад төрөлдөө заяасан ухамсраа дагаж удирдагч байгалийн ёсоор сонгогдож явна. Хүн сүрэг бол оюунлаг сүнслэг ухаанаар удирдагдах тул дээд тэнгэрээс хүн сүргийн сүнсийг удирдаж чадах авьяас билэгт эзэн хүнийг төрүүлж өгнө. Түүнээс биш дэлхий гэдэг гариг дээр хүнийг төрүүлээд хаячихдаг амьдрах гэж тэвдэж яваа балар хүрэл зэвсгийн үе биш. Хүн сүргийг удирдахаар заяагдсан хүн махан биеийг амилуулж төрсөн сүнснүүдийг гэгээрэлтэй амьдруулаад буцааж явуулах үүрэг хүлээдэг. Хүн төрөлхтөн төрөхдөө амь сүнсээ хаанаас авч, үхэж буцахдаа сүнс хаашаа явдаг тэр газартай үндэстэн бүхэн оюун санааны холбоотой байдгийг хаан гэх элч хүн болон оюун санааны гүүрээр дамжуулан зохицуулж удирдах ёстой байна. Хүн энэ дэлхийд төрөөд буцаж байгааг төрийн байгууллагын ажилтан удирдах газраас томилолт аваад явж байгаатай зүйрлэж болно.
Эзэн хаан гэдэг бол оюунлаг билэг талыг гартаа барьж ард түмэн, хүн сүрэгт эзэн болж сүнсийг гэгээрүүлэн гэгээ цацруулан оюун ухаанаар жолоодоод эрүүл энх хариулж явж чадах тэнгэрийн зарлигийг ард түмэндээ дамжуулан амьдралыг гэрэл гэгээтэй байлгаж тэнгэрээс далдын өгөгдөл түрүүлж хүлээн авах увдис заяасан элч хүмүүсийг хэлнэ.
Төрийг дээрээс цэвэрлэе цэгцлэе гэвэл мөнгөний ихээр биш удмын сайнаар цэгцлэх ёстой юм. Удам муутай хүнийг төрд битгий ойртуул (битгий оруул), унагандаа цадаагүй адууг битгий уралдуул гэдэг үг хүртэл байна.