Суралцахад нас хязгаартай

Суралцахад нас хязгаартай

Монголчууд сурахад насны хязгаар үгүй гэж ярих дуртай гэвч энэ нь дэлхийн бүх хүн төрөлхтөн тэр байтухай бүх амьтны зүйлд хамаатай асуудал юм. Хүн бүх цаг үед суралцсаар байдаг уу? магадгүй юм. Гэхдээ хүний насны тодорхой цаг үед хамгийн өндөр суралцах боломжтой, чадамжтай алтан үе гэж байдаг байна. Энэхүү эргэж олдохгүй алтан цаг үеэ архи ууж, тамхи татаж, залхуурч суух мэтээр өнгөрөөж байгаа залуус байдаг. Эргэж олдохгүй 20 эргэм нас шүү залуус аа.

Доорх зураг бол Хятад улсын оюутнууд номын санд дугаарлан зогсож буй зураг юм.

Хүн анх эхийн хэвлийгээс салаад цаг мөч бүр суралцаж хөлд орох зэргээс маш хурдан суралцаж эхэлдэг. Бүр хэл яриа сурах, тоглох гээд асар олон зүйлийг бага насан даа сурдаг. Алдартай хөгжмийн зохиолчид, спортын том мастерууд бага наснаасаа хичээллэж эхэлсэн байдаг.

http://www.sonin.mn/news/sport/103612

Ерөнхий дүр зургийг тоймлоод харвал хүн бага залуу насандаа хорвоо ертөнцийг маш хурдтайгаар таньж мэдээд /үүнд эцэг эхийг сургамж, ухаарал, хичээл зүтгэл асар их нөлөө үзүүлнэ/ мэргэжил, боловсрол олоод эцэг эхийн гэрээс гарч өөрийгөө тэжээж мөн цаашдын өөрийн гэр бүлийн амьдралаа зохиох цаг болох үед юу сурснаараа амьдрах вэ? хэрхэн хоолоо олж идэх вэ? гэсэн асуулт бидний өдөр тутмын амьдралд байдаг энгийн зүйлс болсон учир тэр бүр өөрөөсөө асуугаад байдаггүй ч байгалийн жамыг дагадаж тэрхүү асуултад та өөрийн амьдралаараа хариулах болдог. Та өрх гэр, толгой тусгаарлаж өөрийн чадвараар хоолоо олж идэх цаг мөч заавал ирдэг.

Өөрийн амьдралаа цааш өөртөө сурч мэдсэн, эзэмшсэн чадвараараа аваад явахын тулд тэр хүнд чадвар, мэргэжил, авьяас, хүч чадал хэрэгтэй болж байгаа юм. Ингэхийн тулд эцэг, эхийн халамжид байх хугацаанд сайн сурч өөрийгөө чадваржуулж аваад 30 эргэм насанд өөрийн хүч чадвараар өөрийн амьдралаа зохиож ахин өөрийн үр хүүхэдтэй болох бөгөөд тодорхой тогтсон амьдрал бүтээнэ.

40 эргэм насанд эрэгтэй, эмэгтэй хүний бие эрхтэн, ухаан санаа бүрэн тогтворжиж хэдхэн жил буюу хүний ухаан санаа, бие эртхэний хувьд оргил цаг буюу уулын орой гэж хэлж болох юм. Үүнээс цааш 50 нас гараад ирэхээр байгалийн жамаар хүний бие эд эрхтэн, ухааны санааны хувьд нөхөн сэргээгдэх чадвар нь багасаж ирнэ.

Жишээ нь: гараа хутганд зүссэн үед бага нас шиг хурдан эргэн эдгэх нь хугацааны хувь удаан болж ирнэ. Ухааны санааны хувьд ч бага залуу нас шиг сэрж, сэтгэж, цээжилж тогтоох чадвар мууддаг. Энэ үед ихэнх нас өндөр гарсан хүмүүс үр хүүхдэдээ тусалж ач, зээ нараа харах мөн дурсамж, дурдатгал бичих, зааж сургах, өөрийн амьдрал туулсан, дуулсан сонин зүйлсээ залуу үедээ ярих, мэргэжлийн ном товхимол бичих, аялах, мод тархи мэтээр шинэ зүйлс сурахаар илүү сурсан мэдсэн зүйлээ бусдад дамжуулах түгээх хандлагатай тогтмол тайван амьдралтай болдог.

Жишээ нь: Харвард их сургуулийн цахимаар сургуульд сурдаг 416,958 оюутнуудын насыг график дээр харуулсан байна. Энэ бол хүн төрөлхтний сурч мэдэх насны чадварыг харуулсан зураг юм. Та хэнч байсан энэхүү байгалийн жамыг дагах болно.

Ань амьтан ч хүртэл энэхүү байгалийн жамаар үр зулзага даа хэрхэн хоолоо олж идэх арга замыг заагаад том болсон үед нь өөрөөсөө холдуулах ухамсарт зан совинтой байдаг. Хүн ч гэсэн энэхүү байгалийн жамаас хэзээ ч хазаахгүй билээ.

 

Сурахад нас оройтохгүй гэсэн манж үгнээс салж сурах нас, ажиллах нас гэж байдаг юм шүү гэдгийг ойлгож авах нь чухал юм.

 

Хэрэв энэ мэдээллийг өөр хүнд түгээх бол доорх 2 товч дээр дарж түгээгээрэй.