Сэрэмжлүүлэг: Согтуу жолоочоос болж 1 хүүхэд эндлээ
- Хэрэв та тийм хүсэлтэй, зорилготой бол дараах хувь хүний нууц алдахгүй Google холбоосоор орж нам байгуулахад шаардагдах гишүүнчлэлийн өөрийн мэдээллээ үнэн зөв бөглөж өгнө үү.
- Таны бичсэн гар утасны дугаарын дагуу очиж цаасан дээр таны гарын үсгийг зуруулж авах болно. https://forms.gle/NCYTLGDCmBH1mk7u6
2020.08.04-ний өдрийн 22.00 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Ерөө сумын 3-р багын “Ходоод” гэх газар сумын төвөөс 65 км шороон замд Зил-131 маркийн автомашины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэн мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөнд оролцсны улмаас онхолдож, зорчигч 1.7 настай Б-ын амь нас хохирсон байна.
Иймд жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, бага насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэхийг Тээврийн Цагдаагийн Албанаас анхааруулж байна.
Сэтгэгдэл үлдээх (1)