АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах санал гаргажээ
- Хэрэв та тийм хүсэлтэй, зорилготой бол дараах хувь хүний нууц алдахгүй Google холбоосоор орж нам байгуулахад шаардагдах гишүүнчлэлийн өөрийн мэдээллээ үнэн зөв бөглөж өгнө үү.
- Таны бичсэн гар утасны дугаарын дагуу очиж цаасан дээр таны гарын үсгийг зуруулж авах болно. https://forms.gle/NCYTLGDCmBH1mk7u6
Америкийн төрийн тэргүүн Дональд Трамп энэ оны арваннэгдүгээр сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах санал гаргалаа.
Тэрбээр энэ талаар өөрийн твиттер хуудаснаа бичсэн бөгөөд коронавирусийн халдвар намжихгүй байгаа энэ үед сонгууль зохион байгуулбал арл иргэдийн эрүүл мэндэд аюултай. Саналыг цахимаар авсан тохиолдолд цахим халдлагад өртөх аюултай хэмээн үзэж байгаа аж.
Тодруулбал "2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг цахимаар зохион байгуулах боломжит хувилбар бий. Гэхдээ энэ нь Америкийн түүхэн дэх хамгийн бодит бус, үнэнд нийцэхгүй сонгууль болно. Энэ бол Америкийн хувьд шившигтэй үйлдэл. Иймээс хүмүүс өмнөх шигээ санал өгөх өдөр хүртэл сонгуулийг хойшлуулах хэрэгтэй" гэж жиргэжээ.
Америкийн Үндсэн хуульд заасны дагуу Ерөнхийлөгчийн сонгуулийн хугацааг өөрчлөх эрх нь зөвхөн Конгресст байдаг. 1845 онд батлагдсан сонгуулийн тухай хуулиар Ерөнхийлөгчийн сонгууль дөрвөн жил тутам, арваннэгдүгээр сарын хоёр дахь долоо хоногт Мягмар гарагт зохион байгуулагдахаар заасан.