Уул, овооны тахилгын мартагдсан нууц
- Хэрэв та тийм хүсэлтэй, зорилготой бол дараах хувь хүний нууц алдахгүй Google холбоосоор орж нам байгуулахад шаардагдах гишүүнчлэлийн өөрийн мэдээллээ үнэн зөв бөглөж өгнө үү.
- Таны бичсэн гар утасны дугаарын дагуу очиж цаасан дээр таны гарын үсгийг зуруулж авах болно. https://forms.gle/NCYTLGDCmBH1mk7u6
Овооны тахилга гэдэг овоо дээр гаргаад хоол цай идээний дээж өргөж лам нараар ном уншуулаад тэр лус савдгийг баярлуулчихсан байхад болдог гэсэн ойлголт одоогийн хүмүүс байна.
Алтан овоо, Отгон тэнгэр, Алтай таван богд гэх мэт өндөр шүтээн хайрхан уулс овооны тайлга тахилгад тэр хавийн мөн алс холоос хүн ард ихээр цуглардаг. Хурдан машин тэрэгтэй болсон энэ цагт үед ч алс холоос хүрэлцэн очиж оролцох болсон байна. Овоо, уулын тахилга зөвхөн хэлбэр төдий хийдэг арга хэмжээ болсон байна.
Тэгвэл үндсэн хэрэгцээ шаардлага нь юу байсан вэ? харилцаа холбоо хөгжсөн одоо цаг шигээ facebook live, TV live, шууд нэвтрүүлэг, шууд мэндчилгээ гэх мэт бүх ард иргэддээ мэдээллийг түгээх цахилгаан хэрэгсэл байхгүй байсан үед хэрхэн яаж бүх хүнд мэдээ мэдээллийг үнэн зөв, хурдан түгээх вэ гэсэн асуудал тулгарч байсан байдаг.
Тэгвэл бүх ард иргэд нь цугларсан байж болох энэхүү овоо тахилгын ёслол дээр хаад, ноёд, удирдагч нарт хууль цааз, шийдвэр, цаг үеийн байдаг, сургаал номлол гэх мэтийг харьяаны ард иргэддээ таниулан мэдүүлэх, түгээх нэгэн том боломж олддог байсан байна.
Мөн тахилга тайлгын үндсэн гол санаа нь дээд тэнгэр эцэг өвгөдийн зарлиг, ёс жаншилийн өөрчлөлт зэргийг ард иргэдэд тайлбарлан тайлж өгөх зорилготой хийгддэг арга хэмжээ юм.
Мэдээж хэрэг тухайн уулс, усны эзэн савдгуудад хүндэтгэл үзүүлэх гэх мэт давхар, давхар ач холбогдол өгдөг цугларалт болдог байжээ.
Тахилга тайлга гэдэг тайлбарлан өгөх гэсэн үндсэн утга санаатай юм.